• Танилцуулга

  • Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ


Монгол сайхан эх орныхоо уудам нутагтаа эрх чөлөөтөйгээр ажиллаж амьдарч байгаа Монголчуудынхаа түмэн амгаланг айлтган Ханхөхий, Хархираа Түргэний уулс, Тогтохын шил, Увс, Хяргас нуурын ай сав, алдарт Тэс, Завхан голын бэлчирт төрөлх нутгийнхаа халуун голомтыг сахин аж төрж буй Хотон, Дөрвөд, Халх, Баяд түмнийхээ нэрийн өмнөөс та бүхнийхээ амар мэндийг эрин  мэндчилж байна.

Энэ сайхан нутгаас Монгол орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэдэл, хөдөлмөр, урлаг, спорт, төр нийгмийн олон сайхан алдарт хүмүүс төрөн гарч эх орныхоо нэрийг өндөрт өргөж улс орныхоо хөгжлийн төлөө манлайлан ажиллаж байсныг Увсчууд бид мартах ёсгүй.

Увс гэсэн нэг хаягтай олон сайхан хүмүүс Дэлхийн олон улс болон Монгол эх орныхоо янз бүрийн салбарт санаачлагатай, бүтээлчээр  ажиллаж уугуул нутаг ус, өвөг дээдсийнхээ нэрийг өндөрт өргөж явдагд хувь хүнийхээ хувьд талархаж явдгаа хэлэхэд таатай байна.  

Увс нутгийг хөгжүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг сайруулахад бидэнд маш их зүйл хэрэг болох нь гарцаагүй зүйл боловч бидэнд эхний ээлжинд зайлшгүй хэрэгтэй нэг зүйл нь энэ нутгийн ард түмний хөгжлийн төлөө нэгдэж нэг санаагаар зүтгэх, хүн бүхэн нутагтаа сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх шинэ санаа, шинэ бодлого хэрэгтэй байна.  Увс нутгийн төлөө гэсэн шинэ санаа, шинэ сэтгэлгээтэй хүн бүхнийг манай нутагт ирээрэй, бидэнтэй хамт энэ аугаа их ард түмний төлөө сайн сайхыг бүтээлцээрэй гэж урьж байна. .


Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах