• Нээлттэй мэдээлэл

  • Төсөл хөтөлбөр

Бусад мэдээ

“ШИЛЭН ХАЛААС” хөтөлбөр

[2013-03-28 14:42:02]

Аймгийн Засаг даргын 2013 оны 02 сарын 21-ны өдрийн

А/96 тоот захирамжийн хавсралт

 

Төсөв, санхүүгийн нээлттэй, ил тод байдлыг хангах

“ШИЛЭН ХАЛААС хөтөлбөр

 

Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл

Монгол улсын Төсвийн тухай хууль /2011.12.23/, Засгийн газрын тогтоол“Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам” /2012.01.18 №17/,“Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” /2009.05.14 № 143/, Увс аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах нь энэхүү хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэх үндэслэл болно.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, баримтлах зарчим, зорилт

 

         2.1. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд /цаашид “төсвийн байгууллага” гэх/-ийн батлагдсан жилийн төсөв, түүний гүйцэтгэлийг олон нийтэд нээлттэй болгох, орон нутгийн төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад иргэд, олон нийтийн хяналт, оролцоог хангаж, төсөв, санхүүгийн нээлттэй, ил тод байдлыг хангахад оршино.

 

     2.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална.

2.2.1.   Төсөв, санхүүгийн ил тод байдлыгэрхэмлэх

2.2.2.   Төсөв, санхүүгийн үр ашигтай байдлыг эрхэмлэх

2.2.3.   Төсвийн бүрдүүлэлт болон зарцуулалтад иргэд, олон нийтийн хяналт, оролцоог хангах

2.2.4.   Төсвийн тухай мэдээллийг тогтмол хугацаанд, тогтоосон стандартын дагуу үнэн зөв, ил тод байдлаар олон нийтэд хүргэх

2.2.5.   Төсөв, санхүүгийн тухай мэдээлэл нь иргэд, олон нийтэд нээлттэй байх бүхий л боломжит арга хэрэгслээр хангагдсан байх

 

2.3.        Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилт дэвшүүлж байна.

2.3.1.   Төсөв төлөвлөх, батлах үйл ажиллагааг нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын мэдээллийг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх

2.3.2.   Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нээлттэй, ил тод байдлыг хангах

2.3.3.   Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах

2.3.4.   Халамжийн сангийн санхүүгийн нээлттэй, ил тод байдлыг хангах

2.3.5.   Нийгмийн даатгалын сангуудын санхүүгийн нээлттэй, ил тод байдлыг хангах

2.3.6.   Сумдад үйл ажиллагаа явуулж буй бусад сангуудын санхүүгийн нээлттэй, ил тод байдлыг хангах

2.3.7.   Бусад гадаад дотоод төсөл, арга хэмжээ, хандив, тусламжаар хийгдсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах

2.3.8.   Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах

2.3.9.   Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг худалдан борлуулах үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах

2.3.10.Иргэний нийгмийн танхимаар иргэд, байгууллагуудад төсөв, санхүүгийн хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг бий болгох

2.3.11. Төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан журмын хэрэгжилтийг хангах

 

Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

3.1. Төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын мэдээллийг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилтын хүрээнд:

3.1.1. Төсвийн хэлэлцүүлгийг иргэний танхимтай хамтран зохион байгуулж, тогтмолжуулна.

3.1.2. Төсвийн хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулж, тэдний санал, санаачлагыг төсвийн үйл ажиллагаанд тусгаж ажиллана.

3.1.3. Төсөв батлах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгана.

3.1.4. Тухайн жилийн төсвийг эрх бүхий байгууллагаас баталж, хүчин төгөлдөр болсны дараа дор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ.

3.1.4.1.       Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн багцын төсвийг 7 хоногийн дотор

3.1.4.2.       Төсвийн байгууллага өөрийн төсвөө 10 хоногийн дотор

3.1.5 . Төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг эрх бүхий этгээд дор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ.

3.1.5.1.       Төсвийн байгууллага сар, улирлын тайланг хамт олныхоо дунд хэлэлцүүлж, дараа сарын 5-ны дотор

3.1.5.2.       Төсвийн байгууллага хагас жилийн тайланг 7 дугаар сарын 15-ны дотор, жилийн тайланг 2 дугаар сарын 25-ны дотор

3.1.5.3.       Төсвийн ерөнхийлөн захирагч хагас жилийн тайланг 8 дугаар сарын 15-ны дотор, жилийн тайланг 4 дүгээр сарын 25-ны дотор

3.1.5.4.       Сумын төрийн сан хагас жилийн тайланг 7 дугаар сарын 25-ны дотор, жилийн тайланг 3 дугаар сарын 5-ны дотор

3.1.6.     Төсвийн байгууллага өмнөх оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь аудитын дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ.

3.1.7.     Төсвийн байгууллагын батлагдсан жилийн төсөв, түүний гүйцэтгэл /цаашид “мэдээлэл” гэх/ дараах бүтэцтэй байна.

     3.1.9.1. Эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв

   Энэ мэдээлэл нь дараах байдлаар илэрхийлэгдсэн байна.

1. эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв

2. орлого /үндсэн үйл ажиллагааны орлого, төсөвт байгууллагын өөрийн орлого/

3. урсгал зардал /үндсэн цалин, цалингийн нэмэгдэл, бараа үйлчилгээний зардал, татаас, шилжүүлэг/

4. хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт

5. улсын төсөв болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого, тэдгээрийн задаргаа

6. зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр /улсын төсөв, орон нутгийн төсөв, өөрийн орлого/

7. байгууллагын батлагдсан орон тоо

     3.1.9.2.   Үзүүлэх үйлчилгээ

                     Энэ мэдээлэл нь дараах байдлаар илэрхийлэгдсэн байна.

1. байгууллагын чиг үүргийн дагуу иргэдэд үзүүлэх үйлчилгээ, түүний төрөл

2. үйлчилгээний өртөг, зардал

     3.1.9.3. Төсвийн гүйцэтгэл, түүнд хийсэн аудитын дүгнэлт

                  Энэ мэдээлэл нь дараах байдлаар илэрхийлэгдсэн байна.

  1. 1.төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалт
  2. 2.төсөв хэмнэгдсэн болон хэтэрсэн бол холбогдох шалтгааныг тайлбарласан тайлбар
  3. 3.төсвийн хэмнэлтийг урамшуулалд зарцуулсан бол зориулалтыг заасан байх
  4. 4.хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт
  5. 5.хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээг тендер зарлаж, сонгон шалгаруулсан бол шалгаруулалтын мэдээлэл /шалгарсан аж ахуйн нэгж, тоо хэмжээ, үнэ/
  6. 6.төсвийн хагас, бүтэн жилийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, тухайн тайланд тусгагдсан асуудлын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

 

3.2. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нээлттэй, ил тод байдлыг хангах зорилтын хүрээнд:

3.2.1.   Багуудад олон нийтийн нээлттэй санал асуулга явуулж, хэлэлцүүлэг зохион байгуулна.

3.2.2.   Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нэг бүрийг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлнэ.

3.2.3.   Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд   төсөв батлагдсанаас хойш 7 хоногийн дотор мэдээлнэ.

3.2.4.   Хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

3.2.5.   Хөрөнгө оруулалтыг хүлээн авах, эзэмшигчийг тогтоох, бүртгэлд тусгах зэрэг ажиллагаанд   иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулна.

 

3.3. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах зорилтын хүрээнд:

            3.3.2. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар явуулж, дүнг мэдээлнэ.

            3.3.3. Сангийн эх үүсвэр, зарцуулалт, зээлийн ашиглалт, үр дүн болон зээлийн эргэн төлөлтийн тухай иргэд, олон нийтэд сар бүрийн 5-ны дотор мэдээлнэ.

3.3.4. Сангийн эх үүсвэр болон зарцуулалтын үйл ажиллагааны явц, үр дүнд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

           

3.4.        Халамжийн сангийн санхүүгийн нээлттэй, ил тод байдлыг хангах зорилтын хүрээнд:

3.4.1.   Амьжиргааг дэмжих зөвлөлийг багийн ИНХ-аар хэлэлцүүлнэ.

3.4.2.   Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагааны болон халамжийн сангийн санхүүгийн тайланг багийн ИНХ-аар хэлэлцүүлнэ.

3.4.3.   Халамжийн сангийн санхүүжилтийн эх үүсвэр болон зарцуулалтыг /халамж, үйлчилгээний төрөл тус бүрээр/ сар бүрийн 5-ны дотор олон нийтэд мэдээлнэ.

3.4.4.   Иргэдийн хүсэлтээр тухайн төрлийн халамж, үйлчилгээний зарцуулалтын мэдээг халамж үйлчилгээнд хамрагдсан иргэдийн нэрсийн хамт мэдээлж болно.

 

3.5.        Нийгмийн даатгалын сангуудын санхүүгийн нээлттэй, ил тод байдлыг хангах зорилтын хүрээнд:

3.5.1.   Нийгмийн даатгалын сан тус бүрээр орлого ба зарлагын мэдээг сар бүрийн 5-ны дотор олон нийтэд мэдээлнэ.

3.5.2.   Хуулийн дагуу гэрээ байгуулсан эмнэлэг, эмийн сангууд болон тэдгээрт олгогддог санхүүжилтийн мэдээг сар бүрийн 5-ны дотор олон нийтэд мэдээлнэ.

3.5.3.   Хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг эмийн жагсаалтыг өөрчлөлт орсон тухай бүр олон нийтэд мэдээлнэ.

 

3.6.        Сумдад үйл ажиллагаа явуулж буй бусад сангуудын ил тод, нээлттэй байдлыг хангах зорилтын хүрээнд:

3.6.1.   Бусад бүх сангуудын бүрдүүлэлт, зарцуулалтын гүйцэтгэлийн мэдээг иргэд, олон нийтэд сар бүрийн 5-ны дотор мэдээлнэ.

3.6.2.   Мэдээлэлд тухайн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн үйл ажиллагаа тус бүрийн санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтыг тодорхой тусгасан байна.

 

3.7.        Бусад гадаад, дотоод төсөл, арга хэмжээ, хандив, тусламжаар хийгдсэн хөрөнгө оруулалт, аливаа үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах зорилтын хүрээнд:

3.7.1.   Байгууллага, сум бүр гадаад, дотоод төсөл, арга хэмжээ, хандив, тусламжийн үйл ажиллагаа нэг бүрийн эх үүсвэр, зарцуулалтын мэдээллийг сар бүрийн 5-ны дотор олон нийтэд мэдээлнэ.

3.7.2.   Дээрх эх үүсвэрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны явц болон дүнд байгууллагын ажилтан болон иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

3.7.3.   Дээрх эх үүсвэрээр санхүүжүүлж, бий болсон эд хөрөнгийг хүлээн авах, эзэмшигчийг тогтоох, бүртгэлд тусгах зэрэг ажиллагаанд   байгууллагын ажилтан болон иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулна.

 

3.8.        Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах зорилтын хүрээнд:

3.8.1.   Төсвийн байгууллага төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээ болон түүний гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 5-ны дотор олон нийтэд мэдээлнэ.

3.8.2.   Төсвийн байгууллага худалдан авалтын үйл ажиллагааг тендер шалгаруулалтын аргаар явуулна.

3.8.3.   Тендер шалгаруулах үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг заавал оролцуулна.

3.8.4.   Тендер шалгаруулалт явуулах хугацаа, газрыг болон олон нийтэд зарлаж, мэдээлнэ.

3.9.        Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг худалдан борлуулах үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах зорилтын хүрээнд:

3.9.1.   Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулна.

3.9.2.   Дуудлага худалдааны зарыг тухай бүр 30 хоногийн хугацаанд олон нийтэд нээлттэй зарлаж, дуудлага худалдааны үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй явуулж, дүнг мэдээлнэ.

 

3.10.     Иргэний танхимаар иргэд, байгууллагуудад төсөв, санхүүгийн хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг бий болгох зорилтын хүрээнд:

3.10.1.Төсвийн асуудлаар тодорхой бүлэг болон олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна. /төсвийн байгууллагын ажилтнууд, мэргэжлийн эдийн засагчид, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд олон нийтийг тусгайлан оролцуулсан, эдгээрээс төлөөлөл оролцуулсан холимог бүтцийн оролцогчдыг хамруулах г.м/

3.10.2.Төсвийн ил тод байдлын талаар олон нийтийн саналыг сонсох нөхцөл боломжийг бүрдүүлэн, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллана.

3.10.3.Сургалт зохион байгуулах, сурталчилгаа хийх, зөвлөгөө өгөх зэргээр иргэд, төсвийн байгууллагуудад эрх зүйн туслалцаа үзүүлнэ

 

3.11.     Төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан журмын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд:

3.11.1.Төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнгийн талаар байгууллагын ажилтнууд болон иргэдийн санал асуулга авч, дүнг эргэж мэдээлнэ.

3.11.2.Төсвийн хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийг хэрэгжүүлнэ.

3.11.3.Төрийн сангийн журмуудын хэрэгжилтийг хангаж ажиллана.

 

Дөрөв. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах

4.1. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

4.1.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах аймаг, сумын зөвлөлийг тухайн шатны Засаг даргын захирамжаар байгуулна.

4.1.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд зохион байгуулах, мэргэжил арга зүйнудирдамжаар хангах, үр дүнд нь хяналт-шинжилгээ хийх үүргийг аймгийн ЗДТГ, ЗДТГ-ын СТСХ гүйцэтгэнэ.

4.1.3. Хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр тодотгонболовсруулж, засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг холбогдох бусадбайгууллагуудтай хамтранзохион байгуулна.

4.2. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа

4.2.1. “Шилэн халаас” хөтөлбөрөөр дэвшүүлсэн зорилтуудыг 2013-2016онд хэрэгжүүлнэ.

 

Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хянаж, үнэлэх

5.1. Хөтөлбөрийн биелэлтийг улирал бүрийн дараа сарын 05-ны дотор аймгийн ЗДТГ-ын СТСХ-т ирүүлнэ.

5.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улирал бүр дүгнэж, нэгдсэн дүнг сум, байгууллагын жилийн ажлыг дүгнэх үзүүлэлтэд оруулж тооцно.

5.3. Хөтөлбөрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүд:

            5.3.1. Төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаар хугацаанд нь олон нийтэд мэдээлсэн байдал

            5.3.2. Төсвийн байгууллагын мэдээлэл нь журамд заасан бүтцийг агуулсан байдал

5.3.3. Иргэдийн гаргасан санал, санаачлагыг төсөв боловсруулах, батлах, гүйцэтгэх, тайлагнах үйл явц, орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан болон бусад сан, худалдан авалт, дуудлагын худалдааны үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж, ажилласан байдал

            5.3.4. Төсвийг төр, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудаар хэлэлцүүлсэн байдал

            5.3.5. Төсвийн ил тод байдлын талаарх иргэд, олон нийтийн үнэлгээ

 

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр гарах үр дүн

6.1. Сум, байгууллагын төсөв боловсру

Бусад мэдээ

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах