• Нээлттэй мэдээлэл

  • Төсөл хөтөлбөр

Бусад мэдээ

Багш солилцоо хөтөлбөр

[2013-04-03 11:06:37]

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Боловсрол соёлын газраас багш солилцоо хөтөлбөрийг 02 сарын 23 наас 03 сарын 08-ны хооронд аймгийн зургаан сумдад хэрэгжүүлж эхлээд байна.

  Багш солилцоо хөтөлбөр гурван үе шаттай явагдах бөгөөд, Эхний шат Завхан, Зүүнхангай, Өндөрхангай, Наранбулаг, Өмнөговь, Өлгий  гэсэн зургаан сумдын багш нарыг аймгийн төвд, төвийн багш нарыг тус  сумдуудад, солилцооны хэлбэрээр 14 хоногийн хугацаанд, нийт 12 багшийг  ажиллуулж байгаа юм.

   Энэ хугацаанд хөтөлбөрт оролцож буй аймаг сумдын багш нар хоорондоо биологи, физик, хими, бага анги, математик, монгол хэл гэсэн хичээлүүдээр заах арга зүй, ур чадвараа солилцож харилцан туршлага судлах юм байна.

   Уг хөтөлбөрийн зорилго нь хот хөдөөгийн сургуулийн сургалтын чанар стандартыг сайжруулах, багш нарын заах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Мөн удахгүй багш солилцоо хөтөлбөрийн хоёр дахь шат баруун сумдаар хэрэгжиж эхлэх ажээ.

Бусад мэдээ

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах