• Нээлттэй мэдээлэл

  • Төсөл хөтөлбөр

Бусад мэдээ

“Чацаргана” хөтөлбөр батлах тухай

[2013-04-23 12:34:26]

 

2005 оны 12-р сарын 23-ны өдөр                             Дугаар 3/5                                              Улаангом

 

 

 

 

“Чацаргана” хөтөлбөр батлах тухай

 

Аймгийн  ИТХ-ын    төлөөлөгч   Д.Батсайхан,   Л.Бат-Очир,    аймгийн  ЗДТГ-ын ажилтан  Ж.Доожав  нарын санаачлан  боловсруулсан  аймгийн  “Чацаргана” хөтөлбөрийн төслийг аймгийн ИТХ-аар хэлэлцээд ТОГТООХ нь:

 

1.Аймгийн “Чацаргана”  хөтөлбөрийг   1  дүгээр, 2006 онд  хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга  хэмжээний зардлыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.Хөтөлбөрийг    хэрэгжүүлэх ажлыг  зохицуулах   зөвлөлийг байгуулж, зохицуулагч ажилтан ажиллуулах асуудлыг судлан  шийдвэрлүүлэхийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид /дарга Д.Батсайхан/-д үүрэг болгосугай.

 

3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээ  авч, шаардагдах зардлын эх үүсвэр олж жил жилийн төсөвт тусган зарцуулж байхыг аймгийн Засаг дарга /Л.Тогоо/-д даалгасугай.

 

4.Зэрлэг чацарганы  болон чацаргана  тариалж болох талбайн  тооллого хамгаалалт хийж хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгасугай.

 

 

ДАРГА                                    Д.БАТСАЙХАН

НАРИЙН БИЧГИЙН

ДАРГА                                     Б.ОЮУНБАТ


Аймгийн ИТХ-ын 2005 оны 12-р сарын

23-ны өдрийн хуралдааны 3/5 тоот

тогтоолын 1-р хавсралт

 

“Чацаргана” хөтөлбөр

 

Чацаргана түүний ашиглалт судалгааны  өнөөгийн байдал: Бүх төрлийн жимс жимсгэний дотроос манай орны байгаль, цаг уурын  эрс тэс уур амьсгалд нэн зохицсон ургамал бол  чацаргана юм. Чацарганы  найрлагад С, А, К, Е, В, Р бүлгийн витамин тос, биологийн идэвхит бодис,  амин хүчил агууллагддаг. Чацаргана  нь хүнсний  болон эм, гоо сайхны олон нэр  төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үнэт түүхий эд болдог.

1976 онд явуулсан судалгаагаар Монгол орны баруун  хойт,  хойт  хэсэгт байрлах томоохон голуудын сав газруудад 30 мянга шахам га талбайд зэрлэгээр ургаж байсан бол  хүмүүсийн буруу үйл ажиллагаа, ган усны үертэй холбогдон энэ талбайн хэмжээ эрс багасжээ.

1965 онд Алтайн  хязгаараас тарьмал  Чацарганы  хэд хэдэн  сортын суулгац авч, мөн Монгол орны байгалийн  чацарганы сонгомол дүрсүүдийг цуглуулж Улаангомын ХАА-н  нэгдсэн  туршлага станцын талбайд тариалснаар  чацарганы тарьмал  цэцэрлэг байгуулах ажил эхэллээ. Улаанбаатар хот, Увс, Ховд, Завхан, Сэлэнгэ.Хөвсгөл, Говь-Алтай, Хэнтий, Дорнод, Баянхонгор, Төв аймгийн нутгийн хэд хэдэн цэгт чацаргана ургаж ургац өгч байна.

1964 оноос Увс аймагт чацаргана судлалын суурь тавигдаж төрийн соёрхолт, доктор Б.Лааган ОХУ-ын Алтайн  хязгаар, Барнаулын жимс жимсгэний  хүрээлэн, Горно-Алтайн жимсний станцтай харилцаа тогтоож харьцуулсан судалгаа туршилт явуулж тус бүс нутагт чацарганы  Масличная, Витаминная, Щербинка сортуудыг нутагшуулж суулгац үржүүлгийн эхлэл тавигдсан байна.  1986 онд Орос-Монголын эрдэмтэд хамтран чацарганы морфологи, биологи, селекц, биохими, технологийн иж бүрэн  судалгаа явуулж эх орны “Чандмань”,  “Улаангом”, “Тэс” сортыг гарган авсан  байдаг. Чацарганы   суулгац бэлтгэх арга, тоног төхөөрөмжийн судалгаа явуулж хүлэмжийн нөхцөлд  ногоон  мөчир үржүүлэх  замаар  суулгац бэлтгэж болохыг тогтоосон нь чацаргана тариалалтыг нэмэгдүүлэх үндэс суурь болж өгсөн.

1980-1990-аад оны эцэс гэхэд Увс аймаг 500 га-ийн услалтын систем бухий 360 га- ийн чацарганы цэцэрлэгтэй болж жилд З00 гаруй тн чацаргана хурааж байлаа.

Тус аймгийн чацарганы  судалгааг олон эрдэмтэд тал бүрээс нь  судалсан. Тухайлбал Б.Лааган,  Б.Бат-Очир нар  селекц, сорт  судалгаа, суулгац ургуулах технологи , Ч.Авдай, Б.Балган нар чацаргана хураах , тариалах ажлын механикжилт, Б.Сүрэнхор, Төмөр,  Батаа  нар   чацаргана  боловсруулах  техник.технологи, Цэндээхүү Увсын чацарганы биологи, морфлоги, биохими, Долгорсүрэн, Г.Баяраа нар  чацаргана тариалах технологи /услах, бордох, хөрс боловсруулах/  асуудлаар судалгаа хийж 7 хүн эрдмийн зэрэг хамгаалж, 30 гаруй шинэ бүтээлийн патент  авч,

5 хүн төрийн соёрхол хүртсэн. Энэ  ажлын хүрээнд ном товхимол гарын авлагатай болж оюуны зохих нөөцийн сан бүрдсэн.

Тус аймагт байгалийн чацарганыг үйлдвэрлэлийн  аргаар боловсруулж цэвэр тос, стандартын тос, шарз, өтгөрүүлсэн шүүс, витамины бүрдэл үйлдвэрлэж Увсын гэсэн тодотголтой нутгийн нэгэн өвөрмөц бүтээгдэхүүн  болсоор ирсэн.

Дэлхийн  байгалийн чацарганы  нөөцийн 80% нь Алтай-Саян-  Тагнын  иуруу, түүний салбар уулсаас эх авсан  гол мөрний сав нутаг, далайн  түвшний  1000м  орчимд өргөгдсөн бүс нутаг болох Сибирь, Их нууруудын хотгорт тархсан байдгаас авч үзвэл Чацаргана тариалж илүү үр дүнд хүрэх нутаг бол  Увс юм.  Байгалийн зэрлэг болон Увсаас бусад нутагт тариалсан чацарганы нэг бутнаас

5-7 кг жимс авдаг байхад “Чандмань” сортын нэг бутнаас 25-30 кг жимс авч байжээ. Эндээс  үзэхэд Чацарганы  жинхэнэ  өлгий нутаг нь Увс аймаг мөн гэсэн хоёр дахь баталгаа болж байна. Олон улсын чацарганы ассоциацийн шугамаар зохиогддог

үйл ажиллагаанд оролцож гадаад орнуудтай холбоотой ажиллаж байгаа ч гэсэн Увс аймагт тариалах талбайн хэмжээ өсөхгүй, түүний судалгаа тариалалт ашиглалтын талаар  нэгдсэн    бодлого   үндсэндээ байхгүй байна.

Эрдэмтэн судлаачдын хүчээр Чацаргана боловсруулах 10-аад жижиг үйлдвэр байгуулж, тос,   шүүс,  поливитамины  ханд,   дарс,  ундаа,   Чацарганы   шүүсээр баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан  боловч ихэнх  үйлдвэрүүд түүхий эдийн  дутагдал, технологи, тоног төхөөрөмжөө цаашид  боловсронгуй болгоогүйн улмаас эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл багасч харин Чацарганыг гар дамжуулан худалдаж иргэд буцалгаж уух байдлаар бага хэмжээгээр ашиглах боллоо.

Гадаад орнуудад хүнс, эмчилгээ  гоо сайхны  олон нэр  төрлийн бүтээгдэхүүн

үйлдвэрлэх, хөрс  эвдрэлээс хамгаалах,  тал хээрийг ойжуулахын   тулд түүнийг их хэмжээгээр  тариалж үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүний нэр   төрөл   нь нэмэгдэн эрэлт хэрэгцээ маш түргэн өсч  Хятад, Япон, Энэтхэг, Герман, Солонгос

Бусад мэдээ

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах