• Нээлттэй мэдээлэл

  • Төсөл хөтөлбөр

Бусад мэдээ

"Увс аймгийн байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх хөтөлбөр" батлах тухай

[2013-04-24 09:17:30]

2007 оны 12-р сарын 25-ны өдөр                  Дугаар 7/07                                                                   Улаангом


 

 

"Увс аймгийн байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх хөтөлбөр" батлах тухай


"Увс аймгийн байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх хөтөлбөр"-ийн төслийг хэлэлцээд аймгийн ИТХ-ын 7-р хуралдаанаас

ТОГТООХ нь:

Нэг."Увс аймгийн байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх хөтөлбөр"-ийг дэмжиж, төлөөлөгчдийн гаргасан саналыг тусган баталсугай.

Хоёр.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Гурав. Аймаг, сумдын Засаг дарга нарт ДААЛГАХ нь:

1.   Хөтөлбөрөөс тухайн жилд хийгдэх арга хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг өмнөх жилд нь тооцож, төсөвт суулган, шат шатны хурлаар батлуулж, хэрэгжүүлж ажиллах.

2.   Хөтөлбөр батлагдсантай холбогдуулан, сумынхаа байгаль орчны бодлого, чиглэлийг шинэчлэн баяжуулж, ИТХ-аар батлуулан мөрдөх.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжилт, зохицуулалтыг хариуцан, ажлын явц байдалд байнга хяналт үнэлгээ хийж, үр дүнг аймгийн ИТХТ-дэд жил бүр мэдээлж ажиллахыг салбар зөвлөлд даалгасугай.


                                                  ДАРГА                         Д.БАТСАЙХАН




                                                              

Бусад мэдээ

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах