• Нээлттэй мэдээлэл

  • Тогтоол шийдвэр

Хуудас:  1   2  ( 9 мэдээ )

СӨХ-ийн үүргийг “Чандмань Увс” ХХК-аар гүйцэтгүүлэх тухай

[2014-07-07 12:39:24]

Тогтоол

 

 

2014 оны  7 -р сарын 3                          дугаар                                           Улаангом

 

 

 

СӨХ-ийн үүргийг “Чандмань Увс” ХХК-аар

гүйцэтгүүлэх тухай 

 

 

Иргэний тухай хуулийн 143-р зүйлийн 143.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.10 дахь заалт, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.1. заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:  

Нэг. Улаангом сумын орон сууцны дундын өмчлөлийн хөрөнгийн тооллого явуулж, Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээ явуулахаар “Чандмань Увс” ХХК-д шилжүүлэхийг  Улаангом сумын Засаг дарга /О.Ганхуяг/-д даалгасугай.

Хоёр.  Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ холбогдох бусад зайлшгүй зардлыг хариуцан санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцоогоор нэг өрхөөс сар бүр тогтмол  5000 / таван мянган төгрөг /-ийн хураамж авч үйлчилгээг хэвийн болгож ажиллахыг “Чандмань Увс” ХХК-ийн захирал / Д.Төмөр-Өлзий/-д  даалгасугай.

 

 

ДАРГА                       Ч.ЧИМЭД

 

 

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ӨМЧ ХАМГААЛАХ БАЙНГЫН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

[2014-07-07 10:19:57]

                                                                                                              

                                                         ТОГТООЛ

 

 

2014 оны 7 дугаар сарын 3                дугаар А/110                                 Улаангом

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН

ӨМЧ ХАМГААЛАХ БАЙНГЫН ЗӨВЛӨЛИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

  

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ  нь:

 

 

1. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн “Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

 

2. Дээрх журмыг мөрдөж ажиллахыг орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болгосугай.

 

3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга / Б.Оюунбат/ -д үүрэг болгосугай.

 

 

 

 

ДАРГА                                  Ч.ЧИМЭД

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

                                                                                                             2014 оны 7 сарын 3-ны өдрийн

                                                                                                           А/111 дугаар тогтоолын хавсралт

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН

ӨМЧ ХАМГААЛАХ БАЙНГЫН ЗӨВЛӨЛИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН

ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1. Энэхүү үлгэрчилсэн журмын үндсэн зорилго нь Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааг нэг мөр зохицуулахад оршино.

Хоёр. Өмч хамгаалах байнгын зөвлөл

2.1. Өмч хамгаалах байнгын зөвлөл нь орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага үндсэн хөрөнгөд хамаарах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, эргэлтийн хөрөнгийг эзэмших, зөв зохистой ашиглах, үр ашгийг дээшлүүлэхэд эрх зүйн зөвлөгөөг өгөх, түүнчлэн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй шил¬жүү¬лэх, худалдах, акталж, дансаас хасах, устгах үндсэн хөрөнгийн талаар дүгнэлт, санал гаргаж холбогдох материалыг хууль тогтоомж, журмын дагуу бүрдүүлэх, эрх бүхий байгууллагаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг тооцож, тайлагнах ажлыг тухайн хуулийн этгээдийн хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий хамтын удирдлагын хэлбэр мөн.

2.2. Өмч хамгаалах байнгын зөвлөл нь үйл ажиллагаандаа Иргэний хуулийн холбогдох заалт, Татварын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолоор баталсан журмын хоёрдугаар хавсралтын “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байгуулах элэгдлийн хэмжээ”, Дэд бүтцийн сайдын /хуучнаар/ 2004 оны 19 дүгээр тушаалын хоёрдугаар заалтын 8 дугаар хавсралтаар тогтоосон “Автомашины эдэлгээний нөөцийн доод хязгаарын жишиг норм”, Төрийн өмчийн хорооны 2001 оны 615 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах ажлыг зохион байгуулах журам”, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/ 110 дугаар тогтоолоор баталсан “Өмч эзэмшлийн гэрээний үлгэрчилсэн загвар”, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгдийн 2014  оны  А/109  дугаар тогтоолоор баталсан “Түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай журам”, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны А/108 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам” болон төрийн болон орон нутгийн өмчийн талаархи бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг мөрдлөг болгоно.

2.3. Өмч хамгаалах байнгын зөвлөлийг орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга /захирал/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн байгуулж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд нь тусгаж, ажиллах нөхцөл боломжоор хангана.

2.4 Сумын өмч хамгаалах байнгын зөвлөлийг тухайн сумын ИТХ-ын даргын захирамжаар байгуулж,  ИТХ-ын нарийн бичгийн даргаар ахлуулсан сумын төсөвт байгуулага бүрийн төлөөлөлийг хамруулсан 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллана. 

Гурав. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн эрх, үүрэг

3.1. Өмч хамгаалах байнгын зөвлөл нь тухайн орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өмч хөрөнгийн бүртгэл, тооллого, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах талаар тухайн жилд зохиох ажлын төлөвлөгөөг гарган байгууллагын дарга, захирлаар батлуулан мөрдөж ажиллана.

3.2 Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийн тооллогыг жил бүр зохион байгуулж, дутсан, буюу ашиглалтгүй байгаа, цаашид ашиглах боломжгүй болсон хөрөнгийн шалтгааныг тогтоож дүгнэлт гарган гүйцэтгэх удирдлагад танилцуулна.

3.3 Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа үндсэн хөрөнгийн тоо, хэмжээ, үнийн дээд хязгаар буюу зах зээлийн үнийн судалгаа, техникийн болон бусад шаардлагын талаар зөвлөмж гаргаж гүйцэтгэх удирдлагад танилцуулна.

3.4 Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн хөрөнгөнд хамаарах эд хөрөнгийг актлах асуудлыг судлан дүгнэлт гаргаж, байгууллагын даргын тушаалаар шийдвэрлүүлнэ.

3.5 Өмч хамгаалах байнгын зөвлөлийн зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Үндсэн хөрөнгө шинээр авах буюу актлах тухай санал хүргүүлэхээр байгууллагын гүйцэтгэх удирдлагаас шийдвэр гаргасан тохиолдолд “Орон нутгийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж авах, бүртгэх, худалдах, шилжүүлэх, актлах” журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлж аймгийн ИТХ-ын ажлын албанд хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

3.6 Тухайн хуулийн этгээдийн өмч хөрөнгийн тооллого, бүртгэл, ашиглалт, хадгалалт хамгаалалтын байдалд тавих дотоодын хяналт, шалгалтыг зохион байгуулж, түүнтэй холбогдох санал дүгнэлтээ бичгээр гарган гүйцэтгэх удирдлагад, түүнчлэн эрх бүхий дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.

3.7 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, тогтоомж, журмыг мөрдөж ажиллахыг тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох бусад ажилтнаас шаардах, тайлбар гаргуулах, үндсэн хөрөнгийн холбогдолтой асуудлыг хэлэлцэхэд оролцож санал, зөвлөмж гаргах эрхтэй.

3.8 Байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлөөс тухайн жилд зохиосон ажил, түүний үр дүн, байгууллагын өмчийн бүртгэл тооллого, ашиглалт, хадгалалт хамгаалалтын байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал зэргийг тусгасан ажлын тайланг гаргаж жил бүрийн 12-р сарын 31-ны дотор сумын өмч хамгаалах байнгын зөвлөлд, сумын өмч хамгаалах байнгын зөвлөл нь жилийн ажлын тайлангаа дараа оны 1-р сард багтаан Аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлнэ.  

Дөрөв. Хариуцлага

        4.1. Өмч хамгаалах байнгын зөвлөл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн .... дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж авах, бүртгэх, худалдах, шилжүүлэх, актлах журам”-ын 10 дахь заалтын дагуу хариуцлага хүлээнэ.

 

 

--------------------------- ооо 000 ооо -------------------------

 

 

 

 

 

 

 

 

 

 

Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний загвар, журмыг шинэчлэн батлах тухай

[2014-07-07 10:17:42]

 ТОГТООЛ

 

2014 оны 7 дугаар сарын 3                 дугаар А/110                               Улаангом

 

 

Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний загвар,

журмыг шинэчлэн батлах тухай

 

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14,77 дугаар зүйлийн 77.2.1 дэх хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

 

1.    Орон нутгийн өмчит хуулийн этгээдтэй байгуулах Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний загварыг нэгдүгээр, гэрээний биелэлтийг дүгнэх журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.    Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.    Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга /Б.Оюунбат/-д даалгасугай.

 

 

 

 

 

ДАРГА                               Ч.ЧИМЭД

 

 

 

 

 

 

 

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

                                                                                    2014оны  7  дугаар сарын 3-ны өдрийн

А/110 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт  

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙГ ЭЗЭМШҮҮЛЭХ

ГЭРЭЭ

 

20... оны . . сарын . . –ны өдөр                                                                                    Улаангом хот

 

НЭГ. Нийтлэг үндэслэл

 

1.1 НЭГ ТАЛААС: Орон нутгийн өмчийг төлөөлж аймгийн ИТХ-ын Ажлын албаны эдийн засаг өмчийн харилцааны ахлах мэргэжилтэн Б.Баяртсайхан, НӨГӨӨ ТАЛААС:……………..…………………..байгууллагад ……………… ажилтай  …………………… нар Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Авилгалын эсрэг хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх түр журмыг үндэслэн харилцан тохиролцсоны дагуу энэхүү гэрээг дор дурдсан нөхцөлөөр байгуулав.

1.2 Энэхүү гэрээний зорилго нь Орон нутгийн өмчит …………….…………..  /цаашид өмч эзэмшигч байгууллага гэх/, түүнд бодлого, чиг үүргээр харьяалагдах бие даасан нэгжийн бүртгэлд байгаа эд хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх болон төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан байдалд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын хүрээнд хяналт тавих, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдон үүсэх талуудын харилцааг зохицуулах, эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино.

                        

ХОЁР. Орон нутгийн өмчийн албаны эрх, үүрэг

2.1 …………...……………………………………………….. түүний бодлого, чиг үүргээр харьяалагдах бие даасан нэгжийн 20.. оны /жилийн, хагас жилийн/ санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдсан үндсэн хөрөнгийг актаар хүлээлгэн өгч, гэрээнд хавсаргана. Үүнд:

•     Хуулийн этгээдийн ерөнхий мэдээлэл                                          /ТӨХ-1/

•     Байгууллагын эзэмшил/ашиглах/ газрын  бүртгэл                     /ТӨХ-2/

•     Барилга байгууламжийн бүртгэл                                                   /ТӨХ-3/

•     Байгууллагын мэдлийн нийтийн эзэмшлийн байгууламжийн              

бүртгэл                                                                                        /ТӨХ-4/

•     Машин тоног төхөөрөмжийн бүртгэл                                             /ТӨХ-5/

•     Тээврийн хэрэгслийн  бүртгэл                                                       /ТӨХ-6/

•     Тавилга эд хогшил, бусад үндсэн хөрөнгийн бүртгэл                /ТӨХ-7/

•     Үндсэн сүргийн мал амьтдын бүртгэл                                           /ТӨХ-8/

•     Худаг, услалтын системйин бүртгэл                                        /ТӨХ-9/

•     Оюуны өмчийн бүртгэл                                                               /ТӨХ-10/

•     Үндсэн хөрөнгийн хөдлөл, өөрчлөлтийн 20... оны жилийн

дэлгэрэнгүй мэдээ                                                                                 /ТӨХ-11/

2.2 Аймгийн ИТХ-ын ажлын албанаас өөрийн эрхийг хэрэгжүүлэх болон өмч эзэмшигч байгууллага, түүнд бодлого, чиг үүргээр харьяалагдах бие даасан нэгжээс хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь шаардлагатай гэж үзсэн  мэдээллийг цаг тухайд нь хүргүүлж байна.

2.3 Өмч эзэмшигч байгууллагаас үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэчлэх, их засвар, хөрөнгө оруулалт хийх талаар ирүүлсэн  саналыг судалж шийдвэрлэнэ.

2.4 Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, бусдад худалдах, шилжүүлэх, данс бүртгэлээс хасах талаар өмч эзэмшигч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж  биелэлтэд нь хяналт тавина.

2.5 Орон нутгийн өмчийн эзэмшилт ашиглалт, хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалт, бүртгэлд хяналт тавьж, холбогдох бусад байгууллагатай хамтран болон дангаараа шалгалт хийнэ. Хэрэв өмч эзэмшигч байгууллага  гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, өмчид тавих хяналтыг сулруулж, түүнийг үрэгдүүлэх нөхцөл бүрдүүлсэн, өмч хөрөнгийг зохих газрын  зөвшөөрөлгүй худалдсан, данс бүртгэлээс хассан, хандивласан, барьцаалсан, түрээслүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах, удирдлагыг өөрчлөх тухай шийдвэр гаргах эсхүл саналаа холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээ авна. Шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад шилжүүлнэ.

2.6 Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, эзэмшилт ашиглалтад тавих хяналтын ажилд шаардлагатай бичиг баримт, мэдээ судалгааг холбогдох байгууллага албан тушаалтнаар гаргуулж авна. Тайлан мэдээг гаргаж өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хожимдуулсан, санаатайгаар буруу гаргасан бол холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно.

2.7 Өмч эзэмшигч байгууллагын илүүдэлтэй эд хөрөнгийг түрээслүүлэх түрээсийн гэрээг хянан баталгаажуулна.

Орон нутгийн өмчийг ашиглах, захиран зарцуулахтай холбогдуулж иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг шалгах, шаардлагатай тохиолдолд тодорхой албан тушаалтан, бусад этгээдээс тайлбар, тодорхойлолт гаргуулна.

2.8 Өмч эзэмшигч байгууллагын үйл ажиллагааг зогсоох, татан буулгах, бусад хэлбэрээр  өөрчлөн зохион байгуулахад  төрийн  төлөөлөл хэрэгжүүлэх эрхтэйгээр оролцоно.

 

 

 

 

ГУРАВ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . байгууллагын эрх, үүрэг

 

3.1 Өмч эзэмшигч байгууллага нь өөрийн мэдэлд буй эд хөрөнгийг Монгол улсын хууль тогтоомж, байгууллагын дүрэмдээ нийцүүлэн үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу эдэлгээний хугацаа, ашиглалтын горимыг чанд мөрдөн ариг гамтай эзэмшин ашиглана.

Төрийн өмчийн хорооны 2012 оны 02 сарын 16-ний өдрийн 45 дугаар тогтоолын хавсралтаар баталсан жилийн мэдээг заасан хугацаанд гаргаж Аймгийн ИТХ-ын Ажлын албаны эдийн засаг өмчийн харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэнд ирүүлнэ.

            3.2 Байгууллагын эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих хяналтыг зохион байгуулж, эд хөрөнгийн дотоодын тооллогыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журам, хугацааны дагуу явуулж, түүний үнэн зөвийг болон эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдлыг аймгийн ИТХ-ын ажлын албаны өмнө бүрэн хариуцна.

            3.3 Санхүүгийн анхан шатны бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу хөтөлнө.

3.4 Эрх бүхий байгууллагаас үндсэн хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргасан тохиолдолд холбогдох дүрэм, зааврын дагуу тухай бүр шинэчлэн үнэлгээ хийж  бүртгэлд тусгана.

3.5 Шинээр үндсэн хөрөнгө олж авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу аймгийн ИТХ-ын ажлын албаны эдийн засаг өмчийн харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэнээс зөвшөөрөл авна. Хандив, бэлэглэлийн хэлбэрээр өгсөн үндсэн хөрөнгийг бүртгэлд авч, шинээр бүртгэсэн болон данснаас хассан хөрөнгийг  тухайн жилийн эцэст өмчийн мэдээллийн санд оруулж баталгаажуулна.

3.6 Худалдан авах бараа, ажил үйлчилгээний төсөвт өртөгөөс хамааруулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн дагуу Засгийн газраас тухай бүрд нь тогтоосон босго үнийг баримтлаж худалдан авах ажиллагааны хэлбэрийг тогтоон худалдан авалтад мөрдөж ажиллана.  

3.7 Өмч эзэмшигч байгууллагын дарга/захирал/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу байгууллага дээрээ Өмч хамгаалах байнгын зөвлөл байгуулж ажиллуулна.

3.8 Эд хөрөнгийг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас эвдэж гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, үрэгдүүлж алга болгосон ажилтан, албан хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулан учирсан хохирлыг нөхөн төлүүлж энэ тухай аймгийн ИТХ-ын ажлын албанд албан ёсоор мэдэгдэж байна.

3.9 Байгууллагын дарга/захирал/ өмч хамгаалах байнгын зөвлөлийн гаргасан дүгнэлтийг үндэслэн эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан, осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тогтоогдсон эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, акт тогтоон устгах зэрэг асуудлыг аймгийн ИТХ-ын ажлын албанд тавьж шийдвэрлүүлнэ.

3.10 Үндсэн хөрөнгийг худалдан борлуулсны орлогыг Орон нутгийн өмчит хуулийн этгээд эд хөрөнгө олж авах, эзэмших, ашиглах, худалдах, шилжүүлэх, актлах журмын дагуу шийдвэрлэнэ. Үндсэн хөрөнгө борлуулсны орлогыг урсгал зардлыг санхүүжүүлэхэд ашиглахыг хориглоно. 

3.11 Өмч эзэмшигч байгууллага нь  эд хөрөнгө актлах, данс бүртгэлээс хасах, акталсан  хөрөнгийг хоёрдогч түүхий эд болгон ашиглах талаар гарсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг гэрээ дүгнэхээс өмнө хурлын ажлын албанд ирүүлж, Орон нутгийн өмчийн бүртгэлийн программ хангамжийн мэдээллийн баазад тусгуулах арга хэмжээ авсан байна.

3.12 Илүүдэлтэй байгаа эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх тохиолдолд Орон нутгийн өмчийн албаны зөвшөөрлийг үндэслэн шийдвэрлэх бөгөөд талбайн түрээсийн орлогын 30 хувийг Орон нутгийн өмчийн сангийн төрийн сан дахь 150051401 тоот дансанд сар бүр төвлөрүүлнэ.

3.13 Орон нутгийн өмчийг түрээслэснээс орох орлогын 70 хувийг тухайн байгууллагын дансанд төвлөрүүлж, үндсэн хөрөнгийн  урсгал засварын зардалд зарцуулна.

3.14 Өөрийн болон бодлого, чиг үүргээр харьяалагдах бие даасан нэгжийн барилга байгууламжид өргөтгөл, их засвар хийх  тохиолдолд аймгийн ИТХ-ын ажлын албаны болон холбогдох бусад байгууллагаас зөвшөөрөл авна.

3.15 Өмч эзэмшигч байгууллага нь эзэмшиж буй барилга байгууламжид хийсэн урсгал болон их засварын тайлан мэдээг Орон нутгийн өмчийн албанд ирүүлж зохих журмын дагуу баталгаажуулна.

ДӨРӨВ. Гэрээ байгуулагч талуудын харилцан

            хүлээх үүрэг, хариуцлага

 

4.1 Энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдож үүссэн аливаа асуудлын талаар хоёр тал  харилцан зөвлөлдөнө.

4.2 Гэрээний биелэлтийг тайлант оны эцэст тухайн байгууллагын төлөвлөгөө, гүйцэтгэл, санхүүгийн тайлан тэнцэл, холбогдох бусад мэдээллийг үндэслэн хоёр тал харилцан хэлэлцэж дүгнэнэ.

4.3 Гэрээний биелэлтийг дүгнэхэд Өмч эзэмшигч байгууллагын дарга /захирал/ нь  өөрт бодлого, чиг үүргээр харьяалагдах бие даасан нэгжтэй аймгийн ИТХ-ын ажлын албыг төлөөлж энэхүү гэрээний загвараар дотооддоо тухайн жилд байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг хамтад нь тайлагнана. 

4.4 Өмч эзэмшигч байгууллагын удирдлага солигдсон тохиолдолд энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл гэрээг шинэчлэн байгуулах талаар шинээр томилогдсон удирдлагатай аймгийн ИТХ-ын ажлын албанаас гэрээг шинэчлэн байгуулна.

4.5 Гэрээ байгуулагч талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь уг үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасны дагуу буруутай этгээд нь хариуцлага хүлээнэ.

4.6 Гэрээгээр тодорхойлсон заалт нь талуудын хууль ёсоор хүлээх хариуцлагыг өөрчлөх үндэслэл болохгүй.

 

ТАВ. Бусад зүйл

 

            5.1 Энэхүү гэрээ нь түүнд хоёр тал гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

            5.2 Өмч эзэмшигч байгууллагыг хувьчилсан, татан буулгасан, бусад хэлбэрээр өөрчлөн зохион байгуулсан тохиолдолд гэрээг цуцалсанд тооцож, үндсэн хөрөнгийн тооллого явуулж тооцоо хийнэ.

            5.3 Гэрээнд зөвхөн талуудын тохиролцсоноор нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

            5.4 Орон нутгийн өмчийн эзэмшлийн гэрээг хоёр хувь үйлдсэн бөгөөд  хувь тус бүр адил хүчинтэй байна.

                              

Г Э Р Э Э   Б А Й Г У У Л С А Н:

Аймгийн ИТХ-ын ажлын албаны                                        . . . .. . . . . . . . . . . . . .  -ын

  Эдийн засаг өмчийн харилцаа                                                      Дарга /Захирал/

   эрхэлсэн               мэргэжилтэн

 

      ………………………/                              /                        ……………………/                           /

 

ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн                                Ерөнхий нягтлан бодогч

 

      ………………………/                         /                              …………………/                              /

 

            тамга                                                                                  тамга

 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

                                                      2014 оны  7 дугаар  сарын 3-ний

 Өдрийн А/110  дугаар тогтоолын

хоёрдугаар хавсралт

Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний

биелэлтийг дүгнэх журам

 

1. Орон нутгийн өмчийг эзэмшигч байгууллагаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, хөрөнгийн хөдөлгөөнийг зохих журмын дагуу данс бүртгэлд тусгах, түүнчлэн орон нутгийн өмчийн талаар аймгийн ИТХурал болон холбогдох бусад байгууллагаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутгийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, өгөөжийг дээшлүүлэх талаар гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэхэд энэхүү журмын зорилго оршино.

2. Энэ журмыг аймгийн ИТХ-ын ажлын албатай Орон нугийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулсан хуулийн этгээд мөрдөх бөгөөд тухайн хуулийн этгээд өөрт бодлого, чиг үүргээр харьяалагдах бие даасан нэгжтэй энэхүү журам, дүгнэх хүснэгтийг жишиг болгон дотооддоо гэрээ байгуулж, биелэлтийг дүгнэн үндсэн хөрөнгийн хөдөлгөөний дэлгэрэнгүй тайланг нэгтгэлийн хамт аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлнэ.

            3. Орон нутгийн өмчит хуулийн этгээд орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг дүгнэхэд дор дурдсан  бэлтгэлийг хангана.

3.1.      Үндсэн хөрөнгөд гарсан өөрчлөлт, хөдөлгөөний дэлгэрэнгүй тайланг хавсралт хүснэгтийн дагуу гаргаж бэлтгэсэн байна  /маягт ТӨХ-11/. Үндсэн хөрөнгийн хөдөлгөөний судалгаанд тухайн хөрөнгийг авах, данснаас хасах, шилжүүлэхтэй холбоотой шийдвэрийн он, сар, өдөр, дугаар, хэрэгжүүлсэн байдал, үр дүнг бүртгэлд тусгасан талаарх тайлбарыг гаргаж цахим хэлбэрээр бэлтгэнэ.

3.2.      Дотоодын тооллогын дүнгээр орон нутгийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт хамгаалалтын талаар дүгнэлт гаргаж, бүртгэлд тусгаагүй хөрөнгийг бүртгэлд тусгах, дутагдсан хөрөнгийг нөхөн төлүүлэх, илүүдэл болон цаашид ашиглах боломжгүй болсон үндсэн хөрөнгийг шилжүүлэх, худалдах, актлах зэрэг саналыг бэлтгэсэн байна. /маягт ТӨ-9, маягт ТӨ-10, маягт ТӨ-11, маягт ТӨ-12/

3.3.      Өмч хамгаалах байнгын зөвлөл тухайн жилд хийсэн ажлынхаа дүнг нэгтгэн тайлан гаргасан байна.

3.4.      Шинээр газар эзэмшиж эхэлсэн бол газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийн хуулбарыг, үл хөдлөх хөрөнгө авсан бол барилга байгууламжийн хувийн хэргийг нэмж бүрдүүлнэ.

            4. Тухайн тайлангийн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөр, хандивын хүрээнд бий болсон  үндсэн болон эргэлтийн хөрөнгө,  их засварын гүйцэтгэл зэрэгтэй  холбогдсон баримт материалыг нэгтгэн бэлтгэнэ. /маягт ТӨ-6, маягт ТӨ-7, маягт ТӨ-8.1, маягт ТӨ-8.2/. Дуусаагүй барилгын жилийн мэдээг маягт ТӨ-1, биет бус хөрөнгийн жилийн мэдээг маягт ТӨ-3, Үнэт зүйлсийн жилийн мэдээг маягт ТӨ-5-ын дагуу тус тус гаргана.

5. Орон нутгийн өмч эзэмшүүлэх гэрээг дүгнэх явцад гэрээ дүгнэх ажлын хэсэг шаардлагатай гэж үзвэл байгууллагын санхүүгийн тайлан, хөрөнгийн бүртгэлтэй танилцах, газар дээр нь ажиллан орон нутгийн өмчийн хөрөнгийн  ашиглалт, хадгалалт, эзэмшилтийн байдлыг шалгана.

6. Санхүүгийн тайланд тусгагдсан үндсэн хөрөнгийн ашиглалт, түрээс /маягт ТӨ-4/, хөрөнгийн хөдөлгөөний судалгаа, Өмч хамгаалах байнгын зөвлөлийн тайлан болон бусад холбогдох баримт материалыг харьцуулан судалж тэдгээрийг гэрээний биелэлт дүгнэхэд ашиглана.

6.1 Гэрээ дүгнэх ажлын хэсэг Орон нутгийн өмч эзэмшлийн гэрээний биелэлтийн ерөнхий үнэлгээг гүйцэтгэлийн болон үр дүнгийн үнэлгээний нийлбэрээр тодорхойлно. Гэрээний биелэлтийг дүгнэхэд:

1.         Үндсэн хөрөнгийн хөдөлгөөн хууль тогтоомж, холбогдох журмын дагуу хийгдсэн эсэхийг хянан үзэж үнэлэлт дүгнэлт өгнө.

2.         Гэрээ дүгнэх ажлын хэсэг/мэргэжилтэн/ тухайн байгууллагын газар эзэмшлийн болон нийтийн эзэмшлийн хөрөнгийг бүртгэлд тусгасан байдал, түүний ашиглалт болон бусад үндсэн хөрөнгийн байдалд үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд түүвэрчилсэн тооллого-шалгалт хийнэ.

3.         Байгуу

Орон нутгийн өмчийн түрээслэх журмын шинэчилсэн найруулгыг батлах тухайбатлах тухай

[2014-07-07 10:16:56]

Тогтоол

  

2014 оны 7 дугаар сарын 3                   дугаар А/109                             Улаангом

 

 

 

Орон нутгийн өмчийн түрээслэх журмын

шинэчилсэн найруулгыг батлах тухайбатлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийын нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг 1 дүгээр,  Орон нутгийн өөрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнийг 2 дугаар, Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэ шийдвэр гарсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 сарын 8-ний 44 тоот тогтоолоор батлагдсан “орон нутгийн өмчийн түрээслэх журам”, 2010 оны 8 сарын 13-ны 112 тоот тогтоолоор   батлагдсан “Орон нутгийн өөрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнийг тогтоох тухай” тогтоолуудыг  хүчингүй болгосугай.

Дөрөв. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга /Б.Оюунбат/-д даалгасугай.

 

 

ДАРГА                                Ч.ЧИМЭД

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

2014 оны 7  дугаар сар 3 -ний өдрийн

А/109 тогтоолын 1-р хавсралт

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ

ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.    Орон нутгийн өөрийн өмчийн / цаашид өмчийн гэх / эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу түрээслүүлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2.    Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3,4, 5 - д зааснаас бусад орон нутгийн өмчийн бүх төрлийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлж болно.

1.3.    Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг иргэн хуулийн этгээдэд түрээсээр эзэмшүүлэх зорилго нь орон нутгийн өмчийн ашиглалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэгднэ.

1.4.    Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшигч. ашиглагч нь эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай Монгол улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд / цаашид түрээслэгч гэнэ / байна.

1.5.    Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэгч нь Аймгийн ИТХ-ын ажлын алба болон орон нутгийн өмчит хуулийн этгээд / цаашид түрээслүүлэгч гэнэ / байна.

1.6.    Түрээслүүлэгч нь орон нутгийн өмчийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэхдээ Аймгийн ИТХ-ын ажлын  алба болон холбогдох дээд байгууллагын зөвшөөрлийг авна.

1.7.    Түрээслүүлэгч болон түрээслэгчийн хоорондын харилцааг холбогдох хууль тогтоомж, энэхүү журам, журамд нийцүүлэн байгуулсан түрээсийн гэрээгээр зохицуулна.

1.8.    Орон нутгийн өмчийг хоёр буюу түүнээс дээш этгээд түрээслэх бол түрээслэгчийг сонгон шалгаруулна. Харин орон нутгийн өмчийн эд хөрөнгийг зөвхөн нэг этгээд түрээслэх бол түрээсийн гэрээний нөхцлийг түрээслүүлэгч, түрээслэгч харилцан тохиролцно.

1.9.    Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгч нь түрээсээр эзэмшиж буй орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслүүлэх, хамтран түрээслэх, эрх залгамжлан түрээслэх бол заавал аймгийн ИТХ-ын ажлын  албаны зөвшөөрөл авна.

1.10.  Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг аймгийн ИТХ-ын ажлын алба  боловсруулж мөрдөнө.

1.11   Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг холбогдох байгууллага, албан тушаалтны саналыг авч Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр оруулж батлуулж мөрдөнө. 

 

ХОЁР. ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН

 ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ.

2.1. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн бичгээр байгуулж, нотаритаар батлуулна. 

2.2. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулахдаа аймгийн ИТХ-ын баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно.

2.3.  Орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг Аймгийн МИХ-ын ажлын албаар батлуулан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлнэ.

2.4.  Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацааг түрээслэж байгаа эд хөрөнгийн шинж байдал, зориулалт, онцлогийг харгалзан талууд харилцан тохиролцож тогтооно..

2.5.  Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг Орон нутгийн санд  төвлөрүүлж орон нутгийн төсөвт оруулна.

2.6.  Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний биелэлтэнд түрээслүүлэгч хяналт тавина.

2.7.  Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж байгаа орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлсэн бол энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлж байх үүрэгтэй.

2.8.  Түрээслэгч нь орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаандаа түүний бүрэн бүтэн байдал, урсгал засварыг хариуцан чанар байдлыг алдагдуулахгүй байх үүрэгтэй бөгөөд аймгийн ИТХ-ын ажлын албаны зөвшөөрөлгүй анхны зураг төслийн шийдэл, зориулалтыг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглоно.

2.9.  Хэрэв орон нутгийн өмчийн эд хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай бол энэ тухай зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах, зохион байгуулах асуудлыг холбогдох дүрэм, журмыг баримтлан мөрдөх ба урсгал засварын зардлыг түрээсийн төлбөрт оруулан тооцож батална. 

2.10.      Тухайн үеийн орон нутгийн эдийн засгийн ашиг сонирхол, үйлдвэрлэл үйлчилгээний онцлог шинж байдалтай уялдан байгуулсан гэрээнд энэ журам үйлчлэхгүй. 

 

ГУРАВ. ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН

ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ.

3.1. Түрээслэгч орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн буюу төлбөрийн чадваргүй болсон, эсвэл гэрээнд тусгайлан заасан тохиолдолд түрээслүүлэгч дангаар гэрээг цуцалж учирсан хохиролыг төлүүлнэ.

 

ДӨРӨВ. ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЭЭР ЭЗЭМШҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

4.1.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэхтэй холбогдсон маргааныг аймгийн ИТХ-ын ажлын алба  шийдвэрлэнэ.

4.2.Түрээслэгч аймгийн ИТХ-ын ажлын албаны шийдвэрийг эс зөвшөөрвөл зохих шатны байгууллага болон хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

2014 оны 7  дугаар сар 3 -ний өдрийн

 А/109 тогтоолын 2-р хавсралт

 

Орон нутгийн өөрийн өмчийн түрээсийн

төлбөрийн доод үнэ

 

1.            Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн өмчийн санхүүгийн тайлан балансад тусгагдсан үл хөдлөх хөрөнгийг бусад өмчийн хуулийн этгээд, иргэдэд түрээслүүлэх төлбөрийн доод үнийг салбарын ангилал, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан доорхи байдлаар тогтооно.  Үүнд:

1.1  1.1 Түрээсийн төлбөрийн 1м2 ашигтай талбайн доод үнэ (төг)

1.2   

Салбарын чиглэл

Тогтоох түрээсийн доод үнэ (төг)

1

Боловсрол, соёл шинжлэх ухааны салбар

4000

2

Үйлдвэрлэл

6000

3

Худалдаа үйлчилгаа

5000

4

Аялал жуулчлал энэ чиглэлийн худалдаа

6000

5

Нийтийн хоол

5000

6

Эрүүл мэндийн үйлчилгээ

4000

7

Олон нийтийн байгууллага

3500

8

Барилгын зураг төсөл

5000

9

Геодези зураг зүйн үйлдвэрлэл

6100

10

Үсчин гоо сайхан, ахуйн үйлчилгээ

5000

11

Санхүүгийн үйлчилгээ

6500

12

Бусад

5000

 

1.2 Төрийн болон орон нутгийн өмчийн дулаан, цэвэр, бохир усны инженерийн хийцтэй байгууламжийг ашиглан борлуулалт хийсний сарын орлогын 2 хувиар түрээсийн төлбөрийг тооцно.

2. Захын хороололд байршилтай эд хөрөнгө болон туслах талбайг / сул чөлөөтэй подвал, вестибюль / түрээслүүлэхэд түрээсийн төлбөрийн доод үнийг 10-20 хүртэл хувиар бууруулан тогтоож болно.

          3. Орон нутгийн өмчийн бүртгэлд байгаа ашиглалтгүй барилга байгууламжийг түрээслэгчийн зардлаар засаж сэлбэн

Эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын шинэчилсэн найруулгыг батлах тухай

[2014-07-07 10:14:33]

 

ТОГТООЛ


2014 оны 7 дугаар сарын 3                   дугаар А/108                                    Улаангом

 

Эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын

 шинэчилсэн найруулгыг батлах тухай

 

        Иргэний хуулийн 197 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14, 28, 29, 31, 38-45, 74-81 дугаар зүйлийг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

 

1.    “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын шинэчилсэн найруулгыг хавсралт ёсоор баталсугай.

2.    Энэ тогтоол гарсантай холбогдуулсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 89 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.    Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Ажлын албаны дарга / Б.Оюунбат /-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ДАРГА                      Ч.ЧИМЭД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

 2014 оны 7 сарын 3 өдрийн

                                                                                           А/108 тоот тогтоолын хавсралт

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭД ХӨРӨНГИЙН

ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

                                   

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

        1.1.Орон нутгийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгөд хамаарах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө (цаашид “эд хөрөнгө” гэх)-ийг олж авах, худалдах, шил¬жүү¬лэх, актлах, тэдгээртэй холбогдон гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг тооцож, тайлагнахад энэхүү журмыг мөрдөнө.

 

        1.2. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга (захирал) нь орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, үр ашгийг нь дээшлүүлэх, бүрэн бүтэн байдлыг хангах талаар байгуулсан “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

        1.3. Эд хөрөнгө олж авах, худалдах, шил¬жүү¬лэх, актлах ажлыг хийж гүйцэтгэсний дараа хөрөнгийн хөдөлгөөнийг тухайн хуулийн этгээд холбогдох хууль тогтоомж, журмын дагуу нягтлан бодох бүртгэлд заавал тусгана.

 

        1.4 Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь орон нутгийн өмчийн эд хөрөнгийг бусад байгуулага иргэдэд ашиглуулах, түрээслэхдээ аймгийн ИТХ-аас баталсан журам зааврыг баримтлана. 

 

        1.5 Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл элэгдлийн хэмжээ нь дуусаагүй боловч ашиглалтын явцад эвдэрч гэмтсэнээс цаашид зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, актлах саналыг энэ журмын 2.1, 2.2, 2.3, 2.4-д заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлэн аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлнэ.

 

        1.6 Орон нутгийн өмчит төсөвт байгууллагуудаас ирүүлсэн илүүдэлтэй хөрөнгийн тухай санлуудыг аймгийн ИТХ-ын ажлын алба судлаж, хурлын хорооны хурлаар хэлэлцүүлж, газар бүхий үл хөдлөх хөрөнгө дээр аймгийн Засаг даргын саналыг авч ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр гаргуулна.

 

        1.7 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид нь орон нутгийн өмчит хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг хүлээн авч хянан үзээд эд хөрөнгийг олж авах, бүртгэх, худалдах, шилжүүлэх, актлах шийдвэрийн аль нэгийг гаргана.

 

        1.8 Тухайн байгууллагын хувьд илүүдэлтэй буюу ашигладаггүй, эсхүл сэргээн засварлаж ашиглахад эдийн засгийн хувьд үр ашиггүй болох нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг зөвхөн дуудлагаар худалдахаар шийдвэрлэж, худалдах доод үнийг энэ журмын 6.2 дахь заалтыг баримтлан тогтооно.

 

        1.9 Эд хөрөнгө олж авах, худалдах, шил¬жүү¬лэх, актлах тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн хуулийн этгээдийн дарга (захирал) хариуцан зохион байгуулж биелэлтийг шийдвэрт заасан хугацаанд холбогдох материалын хамт аймгийн ИТХ-ын Ажлын албанд ирүүлэх үүрэг хүлээнэ.      

 

 

 

 

 

 

 

Хоёр. ҮНДСЭН ХӨРӨНГӨ ОЛЖ АВАХ, ХУДАЛДАХ,

ШИЛ­ЖҮҮ­ЛЭХ, АКТЛАХ САНАЛ ИРҮҮЛЭХ

        2.1. Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь үндсэн хөрөнгө олж авах, худалдах, балансаас балансад шилжүүлэх, актлах тухай саналаа аймгийн ИТХ-ын ажлын албанд  ирүүлэхдээ дор дурдсан бичиг баримтаас тухайн харилцаанд хамааралтай баримтыг бүрдүүлнэ:

- хуулийн этгээдийн эрх барих болон харъяа дээд байгууллагын зөвшөөрөл;

-худалдан авах эх үүсвэр санхүүжилтийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэр, хувиарлагдсан төсөв;

- хуулийн этгээдийн Өмч хамгаалах Байнгын зөвлөлийн дүгнэлт;

- мэргэжлийн байгууллагын дүгнэлт, акт;

- эдийн засгийн тооцоо, үндэслэл;

- худалдах, худалдан авах зах зээлийн үнийн харьцуулсан судалгаа, худалдан авах дээд, худалдах доод үнийн санал;

- балансаас балансад шилжүүлэх бол өмч эзэмшигч болон шилжүүлэн авах хуулийн этгээдийн санал;

- ашиглалтын хугацаа, элэгдлийн хэмжээ дуусаагүй боловч эвдрэл, гэмтлийн улмаас ашиглах боломжгүй үндсэн хөрөнгийн эвдрэл, гэмтэл болон хуулийн этгээдэд учирсан хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагаас тогтоосон акт, дүгнэлт, хууль, хяналтын байгууллагын шийдвэр, хохирлыг барагдуулсаныг нотлох баримт, сэргээн засварлаж ашиглахад шаардагдах эдийн засгийн тооцоо үндэслэл;

- Үндсэн хөрөнгийн дзансанд бүртгэлтэй номыг устгах талаар гаргасан холбогдох мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл,

- Үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй буу, галт зэвсэгийг хураах талаар Цагдаагийн байгууллагын албан ёсны зөвшөөрөл,

- Бусад шаардлагатай баримт, материал.

 

        2.2. Үл хөдлөх хөрөнгийн хувьд энэ журмын 2.1-д зааснаас гадна доорхи мэдээллийг ирүүлнэ:

- эзэмших болон ашиглах эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх болон ашиглуулах гэрээ, барилга техникийн төлөв байдлын талаархи мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, ашиглалт, их болон урсгал засвар, эд хөрөнгийн хариуцлагын (зээл, өрийн барьцаа, эрх бүхий байгууллагын шийдвэр) талаархи мэдээлэл, барилгын паспорт, кадастрын зураг, орчны тойм зураг, байгуулалтын (план) болон гадна, дотор талын өнгөт фото зураг инженерийн сүлжээний техникийн зураг, бичиг баримт.

 

        2.3. Тээврийн хэрэгслийн хувьд энэ журмын 2.1-д зааснаас гадна доорхи мэдээллийг ирүүлнэ:

- 2,0 сая төгрөгнөөс доош үнэтэй тээврийн хэрэгслийн хувьд сумын өмч хамгаалах байнгын комисс болон техникийн дүгнэлт, 2,0 сая төгрөгнөөс дээш үнэтэй тээврийн хэрэгслийн хувьд эрх бүхий байгууллагын дүгнэлтийг гаргуулан ирүүлнэ.

- тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ болон бусад техникийн баримт бичгийн хуулбар, техникийн үзүүлэлт, 3 талаас нь авсан өнгөт фото зураг;

- төсөлд ашиглагдаж байсан бол гаалийн татвар төлөлтийн талаархи мэдээлэл, баримт;

- ашиглалтын явцад хийж, гүйцэтгэсэн ажлын хэмжээ;

- балансын үнэ (анхны, үлдэгдэл үнэ, ашиглалтын үеийн элэгдэл), ашиглагдах үеийн сүүлийн 3-н жилийн сэргээн босголтын зардал (шинээр тавьсан сэлбэгийн үнийн дүн).

 

        2.4. Механизм, тоног төхөөрөмжийн хувьд энэ журмын 2.1, 2.3-д зааснаас гадна доорхи мэдээллийг ирүүлнэ:

-механизм, тоног төхөөрөмжийн ашиглалтын паспортын хуулбар.

        2.5. Аймгийн ИТХ-ын Ажлын алба нь орон нутгийн өмчит хуулийн этгээдээс ирүүлсэн эд хөрөнгийг худалдах, шил¬жүү¬лэх, актлах саналыг хүлээн авч, газар дээр нь нягтлан шалгасны үндсэн дээр уг хөрөнгийг худалдах, балансаас балансад шилжүү¬лэх, актлах шийдвэрийн аль нэгийг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гаргуулна.

 

Гурав. ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД  ҮНДСЭН

ХӨРӨНГӨ ОЛЖ АВАХ АЖЛЫГ ТӨЛӨВЛӨХ,

ТҮҮНИЙГ БЭЛТГЭХ

 

        3.1. Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь эд хөрөнгийг эрх бүхий байгууллагаас баталсан төсөв болон Аймгийн ИТХ-ын шийдвэрээр баталсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу худалдаж авах, эсхүл хуулийн этгээд болон хувь хүнээс үнэ төлбөргүй шилжүүлж авах, түүнчлэн хандив, тусламж, бэлэглэл, эрх залгамжлах журмаар олж авна.

 

        3.2. Орон нутгийн өмчит бүх хуулийн этгээд  нь  дараа онд   хэрэгцээтэй байгаа үндсэн  хөрөнгийн  нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийг худалдан авахад шаардагдах зардлыг тусгасан  захиалгаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний дотор аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө худалдан авах бол тухай бүрд нь захиалгаа  ирүүлж хянуулна.

 

        3.3. Аймгийн ИТХ-ын Ажлын алба нь орон нутгийн өмчит хуулийн этгээдийн  үндсэн хөрөнгө худалдан авахаар ирүүлсэн захиалгыг судлан байгаа нөөц, хэрэгцээ шаардлага, хөрөнгийн ашиглалтын хугацаа, норм  норматив, зах зээлийн үнэ ханшийг  баримтлан, автомашины хувьд Төрийн өмчийн хорооноос тогтоосон тоо, төрөлд багтаан  хянаж зөвшөөрөл олгоно.

 

        3.4. Орон нутгийн өмчит хуулийн этгээд шинээр автомашин худалдан авах бол илүүдэлтэй болон ашиглалтын шаардлага хангахгүй автомашиныг худалдах, шилжүүлэх, актлах саналаа хамтад нь тавина.

 

        3.5. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн бүтцийн өөрчлөлтөөр үйл ажиллагааны шинэ чиг үүрэгт зориулан автомашин нэмж авах шаардлагатай тохиолдолд зөвшөөрөгдөх тоо, төрөлд өөрчлөлт оруулах тухай саналаа аймгийн  ИТХ-ын Ажлын албанд тавьж шийдвэрлүүлнэ.

 

        3.6            Улсын төсвөөс санхүүждэг орон нутгийн өмчит байгууллагууд энэ журмын 2.1-д заасны дагуу саналаа ирүүлж аймгийн ИТХ-ын Ажлын албаар хянуулан холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчид  хүргүүлнэ.

 

        3.7            Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон эд хөрөнгө, хандив, зээл, тусламж, бэлэглэл, эрх залгамжлах, өр төлбөрт тооцон авсан, дайчилсан буюу хураан авах журмаар эд хөрөнгө олж авбал энэ тухай ИТХ-ын ажлын албанд мэдэгдэж, уг хөрөнгийг бүртгэлд тусгана.

 

        3.8. Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс  нь  орон нутгийн өмчийн барилга байгууламжид улсын болон орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрээр  дараа онд хийх их засвар, өргөтгөл шинэчлэл,  шинээр барилга байгууламж барих  ажлын  төлөвлөгөөг боловсруулахдаа  аймгийн ИТХ-ын ажлын албатай урьдчилан зөвшилцөж, саналыг  нь  тусгана.

       

        3.9. Аймгийн ИТХ-аар төсөв, хөрөнгө батлагдсаны дараа ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх үндсэн хөрөнгийн эзэмшигч байгууллагыг тогтоож явцын хяналт хийнэ.

            

 

Дөрөв. ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ҮНДСЭН

ХӨРӨНГИЙГ  БҮРТГЭХ

        4.1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн барилга байгууламж, их засварын ажил, худалдан авсан тоног төхөөрөмж, бусад үндсэн хөрөнгийг ашиглалтад хүлээн авсан Улсын комисс /Ажлын хэсэг/-ын акт, гүйцэтгэгчээс захиалагчид хүлээлгэн өгсөн зохих баримт материалыг үндэслэн тухайн төсөл хэрэгжсэн байгууллага нь тайлан балансдаа шууд бүртгэн авна.

        4.2 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ыг төлөөлөн орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн хүлээн авсан актыг үндэслэн тухайн барилга, обьектын санхүүгийн тайланд тусгах, үнэ өртгийг тооцон, эзэмшигч байгууллагыг тогтоож, санхүүгийн тайлан балансад бүртгүүлэх ажлыг зохион байгуулна.

        4.3. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, захирал, нягтлан бодогч нь  4.2-д заасны дагуу хүлээлгэн өгсөн  баримтыг үндэслэн  хөрөнгийн болон нягтлан бодох бүртгэлд  зохих журмын дагуу тусган, “Барилга байгууламжийн Хувийн хэрэг”-т бичилт хийн хавсаргаж байгууллагынхаа архивт хадгална.

        4.4 Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, захирал нь “Барилга байгууламжийн Хувийн хэрэг”-ийг хөтлөх албан тушаалтныг томилон, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт нь албан ёсоор тусган өгч, Зам тээвэр, Барилга Хот байгуулалтын  сайдын 2009 оны 714 дүгээр тушаалаар баталсан “Барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэчлэл, их засварын хувийн хэрэг хөтлөх журам” –ыг мөрдөж ажиллана.

        4.5 Гадаадын хандивлагч байгууллага, иргэд, хуулийн этгээдээс хэрэгжүүлсэн төсөл, зээл, тусламж, хандиваар бий болсон хөрөнгийг тухайн иргэн, хуулийн этгээдийн албан ёсны зөвшөөрлийг авсны үндсэн дээр үндсэн болон эргэлтийн хөрөнгөөр нь ангилан ашиглах хугацаа, чанар байдлыг нь харгалзан ашигласан хугацааны элэгдэл, хорогдлын шимтгэлийг тооцож данс бүртгэлдээ тусгаж байх асуудлыг хөрөнгө хүлээн авч буй хуулийн этгээд өөрөө хариуцна. 

        4.6. Орон нутгийн өмчит хуулийн этгээдэд төсөл, хөтөлбөр,  хандив, тусламж, бэлэглэл, эрх залгамжлалаар болон өөрөө бүтээж бий болгох замаар шинээр бий болсон хөрөнгийн үнэ нь тодорхойгүй  байвал  аймгийн ИТХ-ын Ажлын албатай хамтран, “Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 16”-д  заасны  дагуу  тухайн  үеийн зах зээлийн үнээр  нь үнэлэн,  бүртгэнэ.

        4.7. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаад дотоодын төсөл хөтөлбөр, хандив тусламжийн хүрээнд шинээр бий болсон, төрийн өмчөөс үнэ төлбөргүй шилжүүлсэн  ашиглагч  байгууллага нь тодорхойгүй байгаа үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг эрх бүхий байгууллагатай зөвшөлцөж, аймгийн ИТХ-ын Ажлын алба хүлээн авч бүртгээд, эзэмшигч, ашиглагч байгууллагыг тогтоож аймгийн ИТХ-д уламжилна.

        4.8. Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь шинээр эд хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах ажлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хийж гүйцэтгэсний дараа  хөрөнгийн   хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу нягтлан бодох бүртгэлд заавал тусгаж, энэ журмын  9.3-д заасны  дагуу тайланг гаргана.

 

Тав. ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН  ҮНДСЭН

ХӨРӨНГИЙГ ХУДАЛДАХ

 

             5.1. Орон нутгийн өмчийг  актлах, худалдах, шилжүүлэх журмыг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг удирдлага болгон  Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн   Хурал, Тэргүүлэгчид  тогтооно.

 

            5.2. Орон нутгийн өмчийн үл хөдлөх ба хөдлөх үндсэн хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гагцхүү дуудлагын худалдаагаар худалдана.

 

5.3. Орон нутгийн өмчийн Үл хөдлөх хөрөнгийг хувьчлах буюу дуудлагаар худалдахдаа шаардлагатай гэж үзвэл газар эзэмших эрхийн үнэлгээг нэмж  оруулж болно.

 

            5.4. Засгийн газрын 2013 оны 38-р тогтоолыг үндэслэн орон нутгийн өмчит байгууллагуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулахдаа аймгийн ИТХ-ын  шийдвэрийг үндэслэл болгоно. 

 

            5.5. Орон нутгийн өмчит байгууллагаас актлуулахаар санал ирүүлсэн  үндсэн хөрөнгө нь тухайн байгууллагын хувьд  ашиглалтын шаардлага хангахгүй,  засаж сэлбэн ашиглахад үр ашиггүй  боловч,  өөр бусад этгээдэд  зориулалтаар нь болон зориулалтыг нь өөрчлөх, засаж сэлбэх зэргээр  ашиглах боломжтой  байвал  хөрөнгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр дуудлага худалдаагаар худалдана.

       

5.6. Орон нутгийн өмчийн  үндсэн хөрөнгийг худалдсаны орлогыг өмчийн сангийн дансанд төвлөрүүлж, үндсэн хөрөнгийг сэргээн засварлах  буюу шинээр худалдан  авахад  зарцуулна.

                                               

                        Зургаа. ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН

                                     ДУУДЛАГЫН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

 

6.1. Дуудлагын худалдааг зарлан мэдээлэх

            6.1.1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор дуудлагын худалдааны талаархи зар мэдээг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн дагуу нийтэд зарлан мэдээлнэ.

            6.1.2. Эд хөрөнгийн дуудлагын худалдааны зар мэдээг аймгийн ИТХ-ын Ажлын алба, сумын ИТХ  нийтэд зарлан мэдээлнэ.

6.2. Дуудлагын худалдааны худалдах доод үнийг тогтоох

6.2.1. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн худалдах доод үнийг дараахь үзүүлэлтийг үндэслэн тогтооно:

 

а/ Балансын үнэ (анхны, үлдэгдэл үнэ, ашиглалтын үеийн элэгдэл);

б/ Сүүлчийн их засварын зардал;

в/ Үл хөдлөх хөрөнгө байршин байгаа нутаг дэвсгэрийн газрын сангийн зэрэглэлийн нэгж талбайн суурь үнэлгээнд үндэслэсэн зах зээлийн ханшаар:

г/ Үл хөдлөх хөрөнгийн бодит үнэлгээ;

д/ Мэргэжлийн байгууллагын дүгнэлт;

 

6.2.2. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөдлөх хөрөнгийн худалдах доод үнийг дараахь шалгуур үзүүлэлтийг үндэслэн тогтооно:

а/ Гарал, үүсэл;

б/ Ашигласан хугацаа;

в/ Хөрөнгийн ерөнхий болон техникийн төлөв байдал;

г/ Балансын үнэ (анхны, үлдэгдэл үнэ, ашиглалтын үеийн элэгдэл);

д/ Ашиглагдах үеийн сүүлийн 3-н жилийн сэргээн босголтын зардал;

е/ Зориулалт, төрөл;

ё/ Зах зээлийн эрэлт, хэрэгцээ;

 

6.2.3. Анхны дуудлагын худалдаагаар зарагдаагүй тохиолдолд хөрөнгийг дөрвөн удаа дуудах бөгөөд, худалдах доод үнийг дуудлага худалдаа тухай бүрт  10-20 хүртэлх  хувиар бууруулах, дөрөв дэх дуудлагын худалдаагаар худалдагдаагүй тохиолдолд  хөрөнгийг актлах эсэх асуудлыг тухайн орон нутгийн өмчит хуулийн этгээдийн саналыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэнэ. 

 

6.2.4.Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгө анхны дуудлагын худалдаагаар худалдагдаагүй бол хоёр, гурав, дөрөв дэх дуудлагын худалдааг аймгийн ИТХ-ын Ажлын алба зохион байгуулна.

 

6.2.5 Актлаж, данснаас хасах шийдвэрт устгалаас оруулах орлогын доод хэмжээг тогтоон өгч, тухайн өмч эзэмшигч байгууллагын удирдлага, өмч хамгаалах Байнгын зөвлөлийн хяналтын дор хэрэгжүүлнэ.

6.2.6 Дуудлага худалдаанаас орсон орлогыг 100,0 хувь орон нутгийн өмчийн санд төвлөрүүлнэ.

 

6.3. Дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх

6.3.1. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь “Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт”-ийг бөглөхдөө дэнчин төлсөн байна.

Хуудас:  1   2  ( 9 мэдээ )
  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах