• Нээлттэй мэдээлэл

  • Тогтоол шийдвэр

Бусад мэдээ

Орон нутгийн өмчийн түрээслэх журмын шинэчилсэн найруулгыг батлах тухайбатлах тухай

[2014-07-07 10:16:56]

Тогтоол

  

2014 оны 7 дугаар сарын 3                   дугаар А/109                             Улаангом

 

 

 

Орон нутгийн өмчийн түрээслэх журмын

шинэчилсэн найруулгыг батлах тухайбатлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийын нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг 1 дүгээр,  Орон нутгийн өөрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнийг 2 дугаар, Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэ шийдвэр гарсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 сарын 8-ний 44 тоот тогтоолоор батлагдсан “орон нутгийн өмчийн түрээслэх журам”, 2010 оны 8 сарын 13-ны 112 тоот тогтоолоор   батлагдсан “Орон нутгийн өөрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнийг тогтоох тухай” тогтоолуудыг  хүчингүй болгосугай.

Дөрөв. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга /Б.Оюунбат/-д даалгасугай.

 

 

ДАРГА                                Ч.ЧИМЭД

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

2014 оны 7  дугаар сар 3 -ний өдрийн

А/109 тогтоолын 1-р хавсралт

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ

ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.    Орон нутгийн өөрийн өмчийн / цаашид өмчийн гэх / эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу түрээслүүлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2.    Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3,4, 5 - д зааснаас бусад орон нутгийн өмчийн бүх төрлийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлж болно.

1.3.    Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг иргэн хуулийн этгээдэд түрээсээр эзэмшүүлэх зорилго нь орон нутгийн өмчийн ашиглалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэгднэ.

1.4.    Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшигч. ашиглагч нь эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай Монгол улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд / цаашид түрээслэгч гэнэ / байна.

1.5.    Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэгч нь Аймгийн ИТХ-ын ажлын алба болон орон нутгийн өмчит хуулийн этгээд / цаашид түрээслүүлэгч гэнэ / байна.

1.6.    Түрээслүүлэгч нь орон нутгийн өмчийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэхдээ Аймгийн ИТХ-ын ажлын  алба болон холбогдох дээд байгууллагын зөвшөөрлийг авна.

1.7.    Түрээслүүлэгч болон түрээслэгчийн хоорондын харилцааг холбогдох хууль тогтоомж, энэхүү журам, журамд нийцүүлэн байгуулсан түрээсийн гэрээгээр зохицуулна.

1.8.    Орон нутгийн өмчийг хоёр буюу түүнээс дээш этгээд түрээслэх бол түрээслэгчийг сонгон шалгаруулна. Харин орон нутгийн өмчийн эд хөрөнгийг зөвхөн нэг этгээд түрээслэх бол түрээсийн гэрээний нөхцлийг түрээслүүлэгч, түрээслэгч харилцан тохиролцно.

1.9.    Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгч нь түрээсээр эзэмшиж буй орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслүүлэх, хамтран түрээслэх, эрх залгамжлан түрээслэх бол заавал аймгийн ИТХ-ын ажлын  албаны зөвшөөрөл авна.

1.10.  Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг аймгийн ИТХ-ын ажлын алба  боловсруулж мөрдөнө.

1.11   Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг холбогдох байгууллага, албан тушаалтны саналыг авч Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр оруулж батлуулж мөрдөнө. 

 

ХОЁР. ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН

 ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ.

2.1. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн бичгээр байгуулж, нотаритаар батлуулна. 

2.2. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулахдаа аймгийн ИТХ-ын баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно.

2.3.  Орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг Аймгийн МИХ-ын ажлын албаар батлуулан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлнэ.

2.4.  Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацааг түрээслэж байгаа эд хөрөнгийн шинж байдал, зориулалт, онцлогийг харгалзан талууд харилцан тохиролцож тогтооно..

2.5.  Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг Орон нутгийн санд  төвлөрүүлж орон нутгийн төсөвт оруулна.

2.6.  Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний биелэлтэнд түрээслүүлэгч хяналт тавина.

2.7.  Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж байгаа орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлсэн бол энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлж байх үүрэгтэй.

2.8.  Түрээслэгч нь орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаандаа түүний бүрэн бүтэн байдал, урсгал засварыг хариуцан чанар байдлыг алдагдуулахгүй байх үүрэгтэй бөгөөд аймгийн ИТХ-ын ажлын албаны зөвшөөрөлгүй анхны зураг төслийн шийдэл, зориулалтыг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглоно.

2.9.  Хэрэв орон нутгийн өмчийн эд хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай бол энэ тухай зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах, зохион байгуулах асуудлыг холбогдох дүрэм, журмыг баримтлан мөрдөх ба урсгал засварын зардлыг түрээсийн төлбөрт оруулан тооцож батална. 

2.10.      Тухайн үеийн орон нутгийн эдийн засгийн ашиг сонирхол, үйлдвэрлэл үйлчилгээний онцлог шинж байдалтай уялдан байгуулсан гэрээнд энэ журам үйлчлэхгүй. 

 

ГУРАВ. ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН

ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ.

3.1. Түрээслэгч орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн буюу төлбөрийн чадваргүй болсон, эсвэл гэрээнд тусгайлан заасан тохиолдолд түрээслүүлэгч дангаар гэрээг цуцалж учирсан хохиролыг төлүүлнэ.

 

ДӨРӨВ. ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЭЭР ЭЗЭМШҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

4.1.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэхтэй холбогдсон маргааныг аймгийн ИТХ-ын ажлын алба  шийдвэрлэнэ.

4.2.Түрээслэгч аймгийн ИТХ-ын ажлын албаны шийдвэрийг эс зөвшөөрвөл зохих шатны байгууллага болон хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

2014 оны 7  дугаар сар 3 -ний өдрийн

 А/109 тогтоолын 2-р хавсралт

 

Орон нутгийн өөрийн өмчийн түрээсийн

төлбөрийн доод үнэ

 

1.            Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн өмчийн санхүүгийн тайлан балансад тусгагдсан үл хөдлөх хөрөнгийг бусад өмчийн хуулийн этгээд, иргэдэд түрээслүүлэх төлбөрийн доод үнийг салбарын ангилал, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан доорхи байдлаар тогтооно.  Үүнд:

1.1  1.1 Түрээсийн төлбөрийн 1м2 ашигтай талбайн доод үнэ (төг)

1.2   

Салбарын чиглэл

Тогтоох түрээсийн доод үнэ (төг)

1

Боловсрол, соёл шинжлэх ухааны салбар

4000

2

Үйлдвэрлэл

6000

3

Худалдаа үйлчилгаа

5000

4

Аялал жуулчлал энэ чиглэлийн худалдаа

6000

5

Нийтийн хоол

5000

6

Эрүүл мэндийн үйлчилгээ

4000

7

Олон нийтийн байгууллага

3500

8

Барилгын зураг төсөл

5000

9

Геодези зураг зүйн үйлдвэрлэл

6100

10

Үсчин гоо сайхан, ахуйн үйлчилгээ

5000

11

Санхүүгийн үйлчилгээ

6500

12

Бусад

5000

 

1.2 Төрийн болон орон нутгийн өмчийн дулаан, цэвэр, бохир усны инженерийн хийцтэй байгууламжийг ашиглан борлуулалт хийсний сарын орлогын 2 хувиар түрээсийн төлбөрийг тооцно.

2. Захын хороололд байршилтай эд хөрөнгө болон туслах талбайг / сул чөлөөтэй подвал, вестибюль / түрээслүүлэхэд түрээсийн төлбөрийн доод үнийг 10-20 хүртэл хувиар бууруулан тогтоож болно.

          3. Орон нутгийн өмчийн бүртгэлд байгаа ашиглалтгүй барилга байгууламжийг түрээслэгчийн зардлаар засаж сэлбэн

Бусад мэдээ

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах