• Мэдээлэл

  • Төрийн захиргаа

Хуудас:  1   2   3   4  ( 26 мэдээ )

Мэндчилгээ

[2014-07-08 09:33:03]

 Уухайн дуунд хүч нэмэх гоц мэргэн харваатай,   Уясан эзнээ баярлуулах шандаст хурдан хүлэгтэй,   Уран мэхээр гоёх хурц дайчин барилдаантай   Уул усаа дээдэлсэн ухаант ардын өлгий,  Дөрвөн Ойрадын гал голомт Увс нутгийн ард түмэндээ олон зууны уламжлалтай  Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2223,  Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийнойн мэндийг өргөн дэвшүүлж,  сайн үйлс хуран цогцлохын өлзий дэмбэрэлийг хүсэн ерөөе. Монгол түмэн их баяр наадмаа хөдөлмөр бүтээлийн өрнүүн амжилт,  хүрэх ирээдүйн гэгээн зорилго, хөгжил дэвшилийн бат итгэлээр энх мэндийн ерөөл бэлгэдэн,  угтан тосдог уламжлалтай билээ. Аймгийн ИТХ, ЗДТГ-аас Шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэн, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, боловсрол мэдлэгийг дээшлүүлэх,  эрх чөлөөтэй, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах олонталт бодлого зорилтыг хэрэгжүүлэн  сум аймгийнхаа түвшинд бүтээнбайгуулалтын ажил хийж, хөгжил дэвшлийн ажил өрнүүлж,  дарга биширгэн засагладаг, Монгол Улсын Үндсэн хууль, ардчилсан төрийн үнэт зүйлс,  зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэн ажиллаж байгаад манайиргэд талархан дэмжиж байна. Энэ итгэл дэмжлэг нутгийн ард түмэн табүхний минь ихийг бүтээх ирмүүн хүсэл, нэгэн зорилгод чиглэсэн хамтын хүч чадалд оршиж байгаа юм. Улс орондоо шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө, аймаг сумынхаа хөгжил дэвшлийг урагшлуулан ахиулахын төлөө, Увс нутгийнхаа нэрийг сайнаар гаргаж, манлайлахын төлөө идэвхийлэн ажиллахыг Увсчууд та бүхэндээ уриалж, урт нас удаан жаргалыг бэлгэдье.  Монголын бахархал болсон баяр наадамдаа сайхан наадаарай!   Ойрадын баатарлаг ард түмний заяа тэгш, үрс эрүүл сэргэлэн,өтгөс буурлууд сэтгэл амар,  охид залуус цэцэн цэлмэг, нутаг нуга хур бороотой байх болтугай.

Иргэний зөвлөлд нэр дэвшүүлэх тухай

[2014-06-23 11:19:37]

Цагдаагийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдуулан 

Тува улсын засгийн газрын тэргүүн Алтан гадас одонгоор энгэрээ мялаалгалаа

[2014-06-09 10:14:56]

Оросын холбооны улсын Тува улсын засгийн газрын тэргүүн Sholban Valerevich Kara-ool-г Тува монголын харилцаанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасаныг кызил хотноо суугаа Монгол улсын ерөнхий консул  Д.Ганболд болон Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд нар кызил хотноо Тува улсын засгийн газрын ордонд 2014 оны 6 сарын 06 нд ёслол төгөлдөр гардууллаа.

Увс аймагт Хүний эрхийн нээлттэй өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа

[2014-06-06 16:17:57]

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Бямбадорж тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 2-3-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна. "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ нь тухайн аймагт 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын цогц арга хэмжээ юм. Дээрх арга хэмжээний хүрээнд Увс аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Хууль сахиулах байгууллагын удирдлагууд болон тус аймагт хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт, ярилцлага зохион байгуулахын зэрэгцээ “Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг сум, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар, ерөнхий боловсролын сургуулийн менежерүүд, аймгийн ИТХ, ЗДТГ-ын ажилтнууд болон иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Мөн “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх” сэдэвт сургалтыг ШШГА, цагдаа, мөрдөн байцаагч, прокурор нарын дунд явуулахаас гадна Увс аймаг дахь ШШГА-ны харъяа цагдан хорих байр, Цагдаагийн газрын харъяа захиргааны журмаар баривчлах, эрүүлжүүлэх байр, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн харъяа Асрамжийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг ажил зохион байгуулж байна. Түүнчлэн Увс аймгийн иргэд, олон нийттэй “Ойрад” театрт уулзалт хийж иргэдийн санал бодлыг сонссон юм. П.Дариймаа

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал боллоо

[2014-05-02 11:20:18]

Өчигдөр  Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал болж, хэд хэдэн асуудлыг авч хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-ын ээлжит 7-р хуралдаан боллоо

[2014-04-28 18:17:10]

Энэ сарын 24-25-ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын 6-р сонгуулийн 7хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанд ИТХ-ын нөхөн сонгуулийндүнгээр олонхийн санал авсан 3 төлөөлөгч нэмэгдэж орсноор Увсаймгийн иргэд ИТХ-д 100%-ийн төлөөлөлтэй боллоо.

Хуудас:  1   2   3   4  ( 26 мэдээ )
  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах