• Мэдээлэл

  • Төрийн захиргаа

Бусад

Увс аймагт Хүний эрхийн нээлттэй өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа

[2014-06-06 16:17:57]

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Бямбадорж тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 2-3-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна. "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ нь тухайн аймагт 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын цогц арга хэмжээ юм. Дээрх арга хэмжээний хүрээнд Увс аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Хууль сахиулах байгууллагын удирдлагууд болон тус аймагт хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт, ярилцлага зохион байгуулахын зэрэгцээ “Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг сум, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар, ерөнхий боловсролын сургуулийн менежерүүд, аймгийн ИТХ, ЗДТГ-ын ажилтнууд болон иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Мөн “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх” сэдэвт сургалтыг ШШГА, цагдаа, мөрдөн байцаагч, прокурор нарын дунд явуулахаас гадна Увс аймаг дахь ШШГА-ны харъяа цагдан хорих байр, Цагдаагийн газрын харъяа захиргааны журмаар баривчлах, эрүүлжүүлэх байр, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн харъяа Асрамжийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг ажил зохион байгуулж байна. Түүнчлэн Увс аймгийн иргэд, олон нийттэй “Ойрад” театрт уулзалт хийж иргэдийн санал бодлыг сонссон юм. П.Дариймаа

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Бямбадорж тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 2-3-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна.

"Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ нь тухайн аймагт 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын цогц арга хэмжээ юм.

Дээрх арга хэмжээний хүрээнд Увс аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Хууль сахиулах байгууллагын удирдлагууд болон тус аймагт хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалтярилцлага зохион байгуулахын зэрэгцээ “Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг сум, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар, ерөнхий боловсролын сургуулийн менежерүүд, аймгийн ИТХ, ЗДТГ-ын ажилтнууд болон иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Мөн “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх” сэдэвт сургалтыг ШШГА, цагдаа, мөрдөн байцаагч, прокурор нарын дунд явуулахаас гадна Увс аймаг дахь ШШГА-ны харъяа цагдан хорих байр, Цагдаагийн газрын харъяа захиргааны журмаар баривчлах, эрүүлжүүлэх байр, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн харъяа Асрамжийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг ажил зохион байгуулж байна. Түүнчлэн Увс аймгийн иргэд, олон нийттэй “Ойрад” театрт уулзалт хийж иргэдийн санал бодлыг сонссон юм.

П.Дариймаа

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах