• Мэдээлэл

  • Төрийн захиргаа

Бусад

Иргэний зөвлөлд нэр дэвшүүлэх тухай

[2014-06-23 11:19:37]

Цагдаагийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдуулан 

 

 

              Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна”, 21 дүгээр зүйлийн 21.2 “Засаг дарга Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг удирдаж, хяналт тавихгүй бөгөөд түүний хараат бус байдлыг хангах үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул энэхүү хуулийг  хэрэгжүүлэн, хамтран ажиллана уу.

              Иймд сум, багийн иргэдэд иргэний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг хүссэн иргэд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу сүүлийн таван жил цагдаа, прокурор, шүүгчээр ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна.

Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь дараах материалыг бүрдүүлж Комисст ирүүлнэ үү.  Үүнд:

1.    Товч намтар /төрийн албан хаагчийн анкет/

2.    Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэг /маягтын дагуу/

Комисс нь Цагдаагийн албаны тухай хуулийн 3.2.1 дэх хэсэгт заасны дагуу иргэдэд мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор иргэний нэр дэвших санал хүсэлтийг аймгийн ИТХ-д дараахь хаягаар хүлээн авна.

      аЦахим хуудсаар Uvskhural@yahoo.com,  холбогдох утас: 70452214, 70453627

      б. Аймгийн ИТХ-ын ажлын алба /210/

      В. Сумын ИТХ, Багийн ИНХ-аар дамжуулан бичгээр болон цахимаар хүлээн авна. 

 

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах