• Мэдээлэл

  • Төрийн захиргаа

Бусад

Мэндчилгээ

[2014-07-08 09:33:03]

 Уухайн дуунд хүч нэмэх гоц мэргэн харваатай,   Уясан эзнээ баярлуулах шандаст хурдан хүлэгтэй,   Уран мэхээр гоёх хурц дайчин барилдаантай   Уул усаа дээдэлсэн ухаант ардын өлгий,  Дөрвөн Ойрадын гал голомт Увс нутгийн ард түмэндээ олон зууны уламжлалтай  Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2223,  Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийнойн мэндийг өргөн дэвшүүлж,  сайн үйлс хуран цогцлохын өлзий дэмбэрэлийг хүсэн ерөөе. Монгол түмэн их баяр наадмаа хөдөлмөр бүтээлийн өрнүүн амжилт,  хүрэх ирээдүйн гэгээн зорилго, хөгжил дэвшилийн бат итгэлээр энх мэндийн ерөөл бэлгэдэн,  угтан тосдог уламжлалтай билээ. Аймгийн ИТХ, ЗДТГ-аас Шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэн, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, боловсрол мэдлэгийг дээшлүүлэх,  эрх чөлөөтэй, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах олонталт бодлого зорилтыг хэрэгжүүлэн  сум аймгийнхаа түвшинд бүтээнбайгуулалтын ажил хийж, хөгжил дэвшлийн ажил өрнүүлж,  дарга биширгэн засагладаг, Монгол Улсын Үндсэн хууль, ардчилсан төрийн үнэт зүйлс,  зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэн ажиллаж байгаад манайиргэд талархан дэмжиж байна. Энэ итгэл дэмжлэг нутгийн ард түмэн табүхний минь ихийг бүтээх ирмүүн хүсэл, нэгэн зорилгод чиглэсэн хамтын хүч чадалд оршиж байгаа юм. Улс орондоо шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө, аймаг сумынхаа хөгжил дэвшлийг урагшлуулан ахиулахын төлөө, Увс нутгийнхаа нэрийг сайнаар гаргаж, манлайлахын төлөө идэвхийлэн ажиллахыг Увсчууд та бүхэндээ уриалж, урт нас удаан жаргалыг бэлгэдье.  Монголын бахархал болсон баяр наадамдаа сайхан наадаарай!   Ойрадын баатарлаг ард түмний заяа тэгш, үрс эрүүл сэргэлэн,өтгөс буурлууд сэтгэл амар,  охид залуус цэцэн цэлмэг, нутаг нуга хур бороотой байх болтугай.

 

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах