• Мэдээлэл

  • Төрийн захиргаа

Бусад

Агаар цэвэршүүлсэн байгууллагыг урамшуулна

[2013-03-28 14:10:16]

Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчийг хэмнэхэд хувь нэмрээ оруулсан иргэд, аж ахуйн нэгжид урамшуулал олгохоор болсноо Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас сая сэтгүүлчдэд мэдээллээ. Тус яамны сайдын Эрчим хүчний сайдтай хамтран 2012 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр гаргасан А86/59 тоот тушаалын дагуу энэ сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 26-ны хооронд агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчийг хэмнэхэд санаачлагатай ажилласан иргэд, аж ахуйн нэгжийг бүртгэх юм байна. Бүртгэлд хамрагдсан байгууллага, хүмүүсийн хувьд агаар цэвэршүүлэхэд оруулсан хувь нэмрийг иргэд хэрхэн үнэлж байгаагаар нь шалгаруулж урамшуулал олгох ажээ. Урамшууллын санг нэг тэрбум төгрөг байхаар тогтоосон бөгөөд шалгарсан байгууллага аж ахуйн нэгж, иргэдэд мөнгөн шагнал олгохоос гадна “Ногоон бүтээгдэхүүн”, “Ногоон үйлчилгээ” гэрчилгээ олгож, шошгожуулахын сацуу ажил үйлчилгээг нь хэвлэл мэдээллээр сурталчлах, олонд таниулах, гадаад дотоодоос зээл тусламж авахад нь дэмжлэг үзүүлэх  зэргээр биет бус хэлбэрийн шагналыг ч олгох гэнэ.  Хэрэв та эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаалгыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, газрын гүний дулаан ашиглах, бүх төрлийн хийн түлш болон шингэн түлш, цэвэр технологийг хөгжүүлэх чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ явулдаг бол урамшуулалт хөтөлбөрт бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон “Цэвэр агаар” сангийн вэб сайтад хандан авч болох юм.
 
Д.ЦЭЭНЭ

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах