• Мэдээлэл

  • Төрийн захиргаа

Бусад

2013 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага эхлэхэд 7 хоног үлдлээ

[2013-04-09 09:31:33]

Аймгийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/175 дугаар захирамжаар 2013 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын ажлыг аймгийн хэмжээнд 2013 оны 4 дүгээр сарын 15 наас 05 дугаар сарын 05 ны хооронд зохион байгуулж явуулахаар шийдвэр гарч Тамгын газрын дарга Г.Болор-эрдэнэ, Цэргийн штабын дарга хурандаа Ц.Баатар-эрдэнэ нараар ахлуулсан цэрэг татлагын комисс томилогдлоо.

 /Цэрэг татлагын эмч нарын урьдчилсан үзлэгийг 4 дүгээр сарын 15 нд Улаангом суманд, 04 дүгээр сарын 16-наас 25-ны хооронд хөдөө сумуудад явуулна. Нэгдсэн татлагыг аймгийн төвд 05 дугаар сарын 01 нд хийж, 05 дугаар сарын 02-наас 05-ны хооронд цэргүүдээ ангиудад нь хувиарлаж гаргаж өгөх ажлыг зохион байгуулна/.

      Иймд цэргийн насны залуучуудыг /18-25 нас/ хуулинд заагдсан иргэний үүргээ биелүүлэн цэрэг татлагдаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна. Ээлжит цэрэг татлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан, зайлсхийсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцох болохыг анхааруулъя.

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах