• Мэдээлэл

  • Соёл урлаг, Спорт

Бусад

Залуу уран бүтээлчид “Кармен”-ийг амилуулна

[2013-03-28 14:08:30]

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа Үзэсгэлэнт Кармен бүсгүй Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин нэг удаа амилах нь. Тус театрын уран бүтээлчид 50 жилийн ойн хүрээнд гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллах ээлжит тоглолтоор Ж.Бизэгийн “Кармен” дуурийг сонгожээ. Тоглолт гуравдугаар сарын 23-нд буюу бямба гаригт УДБЭТ-т болно. Тоглолтыг театрын хүндэт зочин, АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Жин Дeн Цай удирдах аж.

“Кармен” дуурь нь 1880 оноос дэлхийн хамгийн алдартай дуурийн тоонд зүй ёсоор багтжээ. Монголын тайзнаа анх 1984 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр анх амилж байсан бөгөөд эдүгээ 84 дэх удаагаа тоглох гэж байна. Ийнхүү дуурийн удирдтгал хөгжим, “Тореадорийн дуу”, “Хабанера”, “Цэцгийн дуу” зэрэг шигтгээгээр баялаг Ж.Бизэгийн “Кармен” дахин тайзнаа эгшиглэх нь. Энэ удаагийн тоглолтын бас нэг онцлог нь “Кармен” дуурийн гол дүрүүдийг УДБЭТ-ын үе үеийн чадварлаг гоцлол дуучид амилуулсаар ирсэн бол энэ удаад театрын залуу гоцлол дуучид гол дүрүүдийг бүтээхээр бэлтгэж байна.

Халуун цуст цыган бүсгүй Карменд Ц.Ариунаа, түрүүч Дон Хозе Ч.Түмэндэмбэрэл, бухтай тулалдагч Эскамильо Ч.Энхтайван, хилийн хулгайч Данкайра А.Сайнбаяр, ахмад Цунига Ж.Бямбажав, түрүүч Моралест Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Хозегийн сүйт бүсгүй Микаэла Б.Эрдэнэтуяа, Ремендадо Г.Шижирболд, Мерседес М.Дариймаа, Фраскита сопрано-Д.Туяа нар тоглох юм.  Шинэ Кармен, Дон Хозе нарын шинэ дүр төрх, жүжиглэлтийн онцлогийг үзэхийг хүсвэл та ирэх бямба гаригт УДБЭТ-т зочлоорой.

М.ДӨЛ

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах