• Мэдээлэл

  • Спорт, биеийн тамир

Хуудас:  1  ( 5 мэдээ )

Аймгийн ИТХ-ын баг тамирчид тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.

[2014-06-17 16:53:43]

Баруун бүсийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилчдын спортын 3-р наадам Говь-Алтай аймгийн Алтай хотын спорт цогцолборт 2014 оны 06-р сарын 11-ээс 13-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. 

Увс аймгийн 19 суманд “Спортын клуб” байгуулагдаж, Жудогийн дэвжээтэй боллоо

[2014-06-09 10:18:22]

Биеийн тамир спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот дахь сумдын нутгийн зөвлөл, Увс нуур бөхийн галын санаачилгаар Увс аймгийн 19 суманд “Спортын клуб” байгуулах, Жудо бөхийн дэвжээ нийлүүлэх нээлтийн арга хэмжээг бүх сумдад зохион байгуулж байна. Дэвжээний нээлтэд Монголын олимпын хорооны дэд ерөнхийлөгч, МУ-ын ерөнхий прокурор, Увс нуур бөхийн галын тэргүүн Д.Дорлигжав, МУ-ын аварга О.Балжинням, Ж.Мөнхбат, МУ-ын арслан П.Бүрэнтөгс, МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Б.Наранбаатар, П.Сэрдамба, МУ-ын заан, гавьяат тамирчин О.Одгэрэл, гавьяат тамирчин С.Ням-Очир, Г.Жамсран, гарьд Б.Гантогтох, харцага А.Бямбажав, Улсын начин Н.Батсуурь, Г.Даваасамбуу, дэлхийн жудогийн аварга Д.Сумьяа, жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Баттулга, Увс нуур бөхийн галын гүйцэтгэх захирал Д.Цэрэнсамбуу  болон аймгийн удирдлагууд оролцлоо. Бөхийн дэвжээний нээлтэд Увс аймгаас төрөн гарсан улс төр, урлагийн зүтгэлтнүүд, Монголын нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгасан Олимп дэлхийн аваргууд, МУ-ын аварга, арслангууд хүрэлцэн ирж оролцсоноор хүүхэд багачууд маань үлгэр дууриалал авч, материаллаг орчин бүрдэснээр ирээдүйн тив дэлхийн аварга тамирчид тодорхой хугацааны дараа төрөн гарна гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд сум бүрт жудо бөхийн дасгалжуулагч багш бэлтгэх ажлыг Увс нуур бөхийн гал, ССАЖГ-тай хамтран зохион байгуулснаар сум бүрт бөхийн дэвжээ, дасгалжуулагч багштай болж байна. Эхэлснээ ажил болгодог сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгээр 19 суманд олон улсын тэмцээн явагддаг стандартын жудогийн татами, тамирчдын хувцас хэрэглэлтэй боллоо. Энэхүү ажлыг үр дүнд хүргэхийн тулд сум бүрт сар бүр жудо, чөлөөт, үндэсний бөхийн тэмцээн, улирал тутамд аймгийн аварга шалгаруулах жудо, чөлөөт, үндэсний бөхийн тэмцээн зохион байгуулж аваргуудаа шалгаруулж байна. Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн хэлэхдээ: -“Бүх сумдад бөхийн дэвжээ байгуулагдаж байгаа нь хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлэх авьяас хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэдэгт итгэж байна. Бөхийн дэвжээ байгуулснаар аймаг сумын Засаг даргын нэрэмжит тэмцээн уралдаан зохион байгуулагдаж, тэмцээнд явах зардлыг сум орон нутаг болон нутгийн зөвлөлөөс даахаар болсноо” дуулгав.  

Жүдочид Туркийг зорилоо

[2013-03-28 13:56:41]

Энэ жилээс олон улсын жүдо бөхийн холбооны календарьт багтсан Туркийн гран при тэмцээн тус улсын Самсун хотод болно

Хуудас:  1  ( 5 мэдээ )
  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах