• Мэдээлэл

  • Спорт, биеийн тамир

Бусад

Аймгийн ИТХ-ын баг тамирчид тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.

[2014-06-17 16:53:43]

Баруун бүсийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилчдын спортын 3-р наадам Говь-Алтай аймгийн Алтай хотын спорт цогцолборт 2014 оны 06-р сарын 11-ээс 13-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. 

 

Уг тэмцээнд Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэдээр ахлуулсан ИТХ-ын төлөөлөгч С.Амраа, Э.Баатарсан, С.Баяржаргал, Н.Бүрэн, Д.Гомбосүрэн, М.Ганбаатар, С.Бямбабаатар, ИТХ-ын нарын бичгийн дарга Б.Оюунбат, ИТХ-ын ахлах мэргэжилтэн Б.Баяртсайхан, ИТХ-ын мэргэжилтэн Н.Төгөлдөр, Г.Тунгалаг, ИТХ-ын ажилтан З.Барсүрэн нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид спортын 6 төрлөөр оролцож

1.    Сагсан бөмбөг – 1-р байр “Алтан медаль” мөнгөн шагнал

2.    Олс таталт – 1-р байр “Алтан медаль” мөнгөн шагнал

3.    Буудлага – 1-р байр “Алтан медаль” мөнгөн шагнал

4.    Гар бөмбөг – 2-р байр “Мөнгөн медаль” мөнгөн шагнал

5.    Шатар – 2-р байр “Мөнгөн медаль” мөнгөн шагнал

6.    Ширээний теннис – 2-р байр “Мөнгөн медаль” мөнгөн шагнал тус тус хүртэж багийн

дүнгээр 1-р байранд орж  шилжин явах цомоор шагнагдлаа. Дараагийн спортын наадам Баян-Өлгий аймагт зохиогдохоор болов.

            Мөн Говь-Алтай аймгийн Нутгийн удирдлагын ордонд Баруун бүсийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилчдын чуулган болж санал бодлоо илэрхийлэн, туршлага солилцож улмаар  Говь- Алтай аймгийн Тайшир сумын нутагт байх Тайширын усан цахилгаан станцтай танилцлаа. Уг станц далайн түвшнөөс дээш 1700 метрт байдаг бөгөөд даланд хуримтлагдсан усны гүн нь дунджаар 46 метр байдаг юм байна.

            

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах