• Мэдээлэл

  • Спорт, биеийн тамир

Бусад

Дэвид Бекхэм Хятадын хөлбөмбөгт хүчин зүтгэнэ

[2013-04-09 15:44:06]

Английн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм Хятадын хөлбөмбөгийн элч болж ажиллахааар зөвшөөрсөн талаар спортын ESPN суваг өчигдөр мэдээлэв. Тэрбээр Хятадын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллахаар гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу тус улсын супер лигийг дэлхийн түвшинд гаргах, шигшээ багийнх нь  ур чадварыг сайжруулах мөн Хятадад энэ спортын нэр хүндийг өргөхийн төлөө ажиллахаар болжээ. "Хятадын хөлбөмбөгт ийм чухал үүрэг гүйцэтгэх болж байгаа маань миний хувьд нэр төрийн хэрэг мөн.

 

   Хятадад хөлбөмбөгийг сонирхох сонирхол улам бүр өсч байгаа тул энэ чиглэлээр ажиллах нь тун таатай хэрэг юм" гэж Д.Бекхэм хэлжээ. Харин гэрээний хугацаа ямар болох талаар тодорхой зүйл тэрбээр мэдээлээгүй байна.

 

     Сүүлийн жилүүдэд Хятадын хөлбөмбөгийн нэр хүнд авлигын дуулианаас болж нэлээд унасан билээ. Тэмцээнд оролцохдоо урьдчилан тохиролцсон ёсоор тоглосон, авилга авсан хэргээр өнгөрсөн оны зун тус улсын 20 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгч шүүхээр шийтгүүлсэн юм. Тухайлбал, Хятадын хөлбөмбөгийн холбооны хоёр дэд ерөнхийлөгч болон улсын шигшээ багийн ахлагч Вэй Шаохуэй нар тус бүр 10.5 жилийн ял авсан билээ.

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах