• Мэдээлэл

  • Орон нутаг

Бусад

ХҮНСНИЙ ХУДАЛДААНЫ МИНИ ЗАХЫН МЕНЕЖМЕНТИЙН ХУВЬЧЛАЛ

[2014-05-05 10:37:57]

Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэлт, хувьчлал хийх үндсэн чиглэл, ажлын хүрээнд Мини захыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлан авах этгээдийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтад удирдлагын өндөр мэргэшил, дадлагатай, байгууллагыг үр ашигтай зохион байгуулах ур чадвартай, хүнсний худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг урьж байна.

Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд , төлөөлөгч Ц.Алимаа, С.Амраа, Э.Баатарсан, Н.Бүрэн, У.Жамсран, Д.Нэргүй, Т.Нямсамбуу болон ЗДТГ-ын гадаад харилцааны мэргэжилтэн Саруул, ажлын албаны гадаад харилцаа мэдээллийн мэргэжилтэн Ц.Дайчинбаяр, нярав,жолооч З.Барсүрэн гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2013 оны 9 сарын 24-26-ны өдрүүдэд Тува улсад айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд 2013-2014 онд хийгдэх ажлын 7 зүйл бүхий гэрээнд гарын үсэг зурлаа.

 

1.       Талуудын харилцан сонирхлыг илэрхийлсэн мэдээ мэдээллийг тасралтгүй харилцан солилцох үйл ажиллагааг тогтмолжуулах

 

2.       Увс аймаг ба Тува улсын хоорондын  боловсрол, анагаах ухаан, соёл, шинжлэх ухааны салбарт, олон улсын хилийн хамтын ажиллагаанд талуудын оролцоог хангах.

 

3.       Увс аймаг ба Тува улсын нийгэм эдийн засгийн хамтын ажиллагааны талаар дараах асуудлаар талуудын хамтын ажиллагааг тусгасан гэрээний төсөл батлав.

 

Үүнд:

 

·         Орос Монголын хил дээр жил бүр зохион байгуулагддаг хилийн худалдааг тогтмол хийх, хугацааг тогтоох

 

·         “Эв модны” наадмыг жил бүр зохион байгуулах

 

·         Орос-Монголын хил дээрх шалган нэвтрүүлэх Хандгайт-Боршоо боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх

 

·         Нарийн мэргэшсэн эмч харилцан солилцож ажиллуулах

 

·         Талуудын анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх

 

·         Малын хулгайтай тэмцэх хамтарсан төлөвлөгөө боловсруулах

 

·         Хилийн худалдааг хөгжүүлэх

 

·         Орос хэлний олимпиадыг Увс аймагт зохион байгуулах. Мөн орос хэлний өдрийг зохион байгуулах. Орос хэлний багш нар туршлага солилцох

 

4.       Монголын Үндсэн хуулийн өдрөөр хурлыг үйл ажиллагааны чиглэлээр туршлага солилцох зорилгоор Тува улсын дээд хурлын төлөөлөгчид Увс аймгийн ИТХ-д айлчлал хийх. Хугацаа: 2014 оны I-р улиралд

 

5.       Талуудын хооронд жил бүр спортын уралдаан тэмцээн зохион байгуулах 

 

6.       Талуудын ажлын албаны ажилтнууд туршлага солилцох

 

7.       Орос – Тувагийн нэгдсэний 100 жилийн хүрээнд, Кызил хот  үүсч байгуулагдсаны 100 жилийн ойн баярт Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцох

 

 

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах