• Мэдээлэл

  • Орон нутаг

Бусад

Авлигатай тэмцэх газраас мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд сургалтанд хамрагдав

[2014-10-23 17:40:20]

Авлигатай тэмцэх газраас мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан Баруун бүсийн сургалтыг 2014 оны 09 дугаар сарын 30, 10-сарын

Авлигатай тэмцэх газраас мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан Баруун бүсийн сургалтыг 2014 оны 09 дугаар сарын 30, 10-сарын 1-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа. 
Бүсчилсэн сургалт /Баруун бүс/-д Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд оролцлоо. 

Сургалтаар эрх бүхий албан тушаалтнуудад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох журмыг таниулах, сурталчлах болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн програм хангамж, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны талаар заавар зөвлөгөө, арга зүйн зөвлөмжийг өгч, хууль, тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд үүсч буй хүндрэл бэрхшээлийн талаар болох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар эрх бүхий албан тушаалтнуудтай санал солилцлоо. 

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах