• Мэдээлэл

  • Орон нутаг

Бусад

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. 2013,09,10

[2013-09-19 14:29:44]

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайлан

 

2013.09.10                                                                                                                Улаангом

 

НЭГ: Бэлтгэл ажлын талаар

            Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажлыг жил бүр 09-дүгээр сарын 10-ны өдөр Улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

            Энэ уламжлалын дагуу Улаангом сумын ИТХ-ын ажлын алба тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнийхээ хөтөлбөр, зардлын тооцооны төсөлөө Улаангом сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хэлэлцүүлэн, батлуулж, дээд шатны байгууллагадаа саналаа хүргүүлж төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа графикийн дагуу хийж гүйцэтгэлээ. Үүнд:-

·         Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ач зээ, түүний үр хүүхдүүдэд “Хүндэтгэлийн урилга”-ыг гэрийн хаягаар нь, Мөн Аймаг, сумын ЦАУЗБ салбар комиссийн дарга нарт болон сумын ИТХ-ын төлөөлөгч нарт хугацаа алдахгүй хүргүүлж, уг өдрийн арга хэмжээнд оролцохыг урьж, орон нутгийн хоёр телевизээр зар, мэдээлэлийг иргэдэд хүргэж, өргөнөөр оролцох боломжийг бүрдүүллэн ажиллаа.

·         Мөн бэлтгэл ажилтай холбогдуулан дурсгалын хөшөөт цогцолборыг очиж үзээд, ХХЦГ-ын ажилчидаар ойр орчмыг нь бохирдуулж буй хогийг түүлгэн цэвэрлүүлж, гортиг, талбайг шинэчлэн засч, дурсгалын хөшөөг бүхэлд нь шохойдуулж өнгийг нь сэргээлээ.

·         ЕБС-иуд болон “Улаангом коллеж”, “Хөдөлмөрийн дээд” сургуулийн захиргаанд албан тоот хүргүүлж “УТХХХ” -ийн дурсгалыг хүндэтгэн “Хүндэтгэлийн хичээл”-ийг анги бүрт оруулахаар нэмэлт материал бэлтгэн Сургуулийн удирдлагуудад хүргүүллээ.

·         Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн “Дэчинравжаалин” хийдэд 108 зул өргөж, ном хурах, зан үйлийг зохион байгуулах, Улаангом сумын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг Увс Аймгийн засаг даргын дэргэдэх Цагдаагийн газартай хамтран өдрийн 1100  цагт 01 минутын хугацаанд дуут дохио дуугаргаж, гэрлээ асааж хүндэтгэл үзүүлэх ажил, зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулахаар хийдийн тэргүүн болон Аймгийн цагдаагийн газрын даргад Сумын ИТХ-ын даргын албан тоотийг хүргүүллээ.

·         Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх, ном хурах, хүндэтгэлийн цуглаан зохион байгуулах ажлыг тусгай хөтөлбөрийн дагуу явуулахаар сумын ИТХ-ын даргад танилцуулж батлуулав.

·         Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх тэдний үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор Улаангом сумын ЕБС-ийн Ахлах ангийн сурагчдын дунд “эссэ” бичлэгийн уралдааныг зарлаж, сурагчдын “эссэ”-г хүлээн авч, шудрагаар дүгнэх боломжийг ханган ажиллаа.

ХОЁР: Зохион байгуулсан ажил.

            Улаангом сумын ИТХ-ын ажлын алба  2013 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач, зээ, төрөл төрөгсдийг “Дэчинравжаалин” хийд дээр хүлээн авч 108 зул өргөж, ном хурах зан үйлийг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн ач, зээ, ах, дүү, төрөл төрөгсөд, сумын ИТХ-ын дарга болон сумын ИТХ-ын төлөөлөгчид нийт 60 орчим хүн оролцлоо. 

Мөн өдөр “Дэчинравжаалин” хийд дээр буяны ном хурах үеэр Улаангом сумын ЕБС-иуд болон “Улаангом коллеж”, “Хөдөлмөрийн дээд” сургууль дээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн “Хүндэтгэлийн хичээл”-ийг анги бүрт орлоо.

Ном хурах ажил өдрийн 11 цагт өндөрлөсөн бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон иргэдийг нийтийн унаагаар /2 микро автобус/ тэвээрлэн Улаан уулан дахь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалын хөшөөнд хүргэж, дурсгалын хөшөөнд Аймаг, сумын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссийн дарга нар болон сумын хурлын төлөөлөгчид, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн ач, зээ, ах, дүү, төрөл төрөгсөд цэцэг өргөж, нэг минутийн хугацаанд чимээгүй зогсож  хүндэтгэл үзүүллээ 

Энэ арга хэмжээний дараа Аймгийн ИТХ-ын дарга, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссийн дарга Ч.Чимэд үг хэллээ, тэрээр Улс төрийн хэлмэгдүүлэлтийн  хор, хөнөөл Увс Аймгийн хэмжээнд хэрхэн явагдаж байсан тухай, түүнд хичнээн хүн хамрагдсан болох тэдгээрийг цагаатгаж, нөхөн олговор олгох ажил ямар түвшинд яваа, цаашдаа Аймгийн хэмжээнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэлээ.

Мөн энэ үеэр  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач, зээг төлөөлөн Улаангом сумын 3-р багийн иргэн өндөр настан О.Базар /Багш/ үг хэлэв.

Аймгийн ИТХ-ын дарга, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссийн дарга болон өндөр настан О.Базар гуай үг хэлсэний дараа  Дэчинравжаалин  хийдийн лам нар ном хурав.

Мөн энэ үеэр Улаангом сумын хэмжээнд  замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд  /1100  цагт/ 01 минутын хугацаанд дуут дохио дуугаргаж, гэрлээ асааж хүндэтгэл  үзүүлсэн болно.

Ном хурах арга хэмжээ өндөрлөсний дараа Улаангом сумын ИТХ-ын дарга, сумын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссийн дарга Б.Жавхлантөгс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн ажилд оролцож буй иргэдэд хандан үг хэлж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх ном хурсан Дэчинравжаалин хийдийн лам нарт талархал илэрхийллээ.

Энэ өдрийн арга хэмжээний төгсгөлд Аймгийн ИТХ-ын дарга, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссийн дарга Ч.Чимэд, Улаангом сумын ИТХ-ын дарга, сумын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссийн дарга Б.Жавхлантөгс, сумын засаг дарга О.Ганхуяг, Дэчинравжаалин хийдийн тэргүүн хамба Д.Балдорж нар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр, хүүхэд, ач зээ, нарт хүндэтгэл үзүүллээ. 

Улаан уулан дахь хүндэтглийн хөшөөт цогцолборт нийтдээ 70 орчим хүн оролцлоо. Энэ жилийн арга хэмжээний гол онцлог нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх, тэдний үйл хэргийг залуу үедээ сурталчлан таниулах зорилготойгоор ЕБС-ийн Ахлах ангийнхний дунд зохион явуулсан “эссэ” бичлэгийн уралдаан байлаа энэ уралдаанд сургууль бүрээс сурагчид идэвхитэй оролцсон юм. “Эссэ” бичлэгийн тэмцээнд оролцсон сурагчдаас 1-р байранд цогцолбор ll сургуулийн 11а ангийн сурагч Б.Буянхүү, 2-р байранд цогцолбор l сургуулийн 111 ангийн сурагч М.Урангуа, 2-р байранд цогцолбор l сургуулийн 11в ангийн сурагч Д.Хулан нар шалгарч  өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

            Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажлыг Улаангом сум 18 дахь жилдээ ёслол төгөлдөр, хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн арга хэмжээнд урьд жилүүдээс олон хүн оролцсон нь орон нутгийн мэдээллийн хэрэгслээр мэдээллийг богино хугацаанд сайн дамжуулсаны ач тус юм.

            Цаашид энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулхад анхаарч ажиллах зүйл ч бас байна, тиймээс хаана, хаанаа анхаарах нь зүйтэй байх. 

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах