• Мэдээлэл

  • Орон нутаг

Бусад

БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО

[2013-09-19 16:04:12]


                                 БАГИЙН  ИНХ-ЫН ДАРГА  НАРЫН  СУРГАЛТ БОЛЛОО
         Увс аймгийн  багийн ИНХ-ын дарга нарын “ Сайн засаглалд багийн ИНХ-ын үүрэг”   сэдэвт   сургалтыг 2013 оны 9-р сарын 13-нд  аймгийн ИТХ  Мерси Кор  төслийн байгууллагатай  хамтран  Улаангом суманд  зохион байгууллаа.  Сургалтанд  багийн ИНХ-ын 80 дарга  оролцлоо.  Сургалтанд  аймгийн  Засаг дарга,  ЗДТГ-ын дарга, хууль зүйн хэлтэс, санхүү төрийн сангийн хэлтсийн болон аймгийн  ИТХ-ын ажлын албаны  холбогдох  мэргэжилтнүүд,  “Мерси Кор”  төслийн Увс аймгийн  зохицуулагч , “Сайн тус” ТББ –ын тэргүүн  нар хөтөлбөрийн дагуу  холбогдох мэдээллийг өгсөн. Мөн Улаангом сумын  1-р багийн төвд очиж  ИНХ, Засаг даргын ажлын туршлага судлаж,  6,7-р  багийн   шинэ  төвийн үйл ажиллагаатай  танлцлаа. 
  Сургалтын хөтөлбөрийн  дагуу  оролцогчдод  багийн  ИНХ-ын  бүрэн эрх, түүнийг  хэрэгжүүлэх ,   ЗДТГ-тай хамтын ажиллагаа,  сайн засаглал ба  иргэдийн  оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн  төсвийн төсөл боловсруулахад иргэдийн саналыг авах,  хууль эрх зүйн  хэрэглээ, бичиг хэрэг хөтлөх стандартын тухай  мэдээллийг өгч, холбогдох материалыг  хувилан, зарим  хууль эрх зүйн  ном, гарын авлагаар хангалаа.
   Сургалтын төгсгөлд ярилцлага хийхэд  Багийн  ИНХ-ын дарга  нарыг   бичиг хэрэг, шатахууны  зардалтай  болгох,  урамшууллын хэмжээг нэмэгдүүлж  хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнд хүргэх,  орон тоогоор ажиллуулах,  ширээ, сандал,  байр, компьютер, модем зэрэг техник хэрэгслээр хангах,  ажиллах  нөхцлийг сайжруулах, багийн төвтэй болгох зэрэг тулгамдсан асуудлаа  танилцуулж  харилцан санал  солилцлоо.  
  Сургалттай холбогдуулан аймгийн ИТХ-аас зөвлөмж гаргаж, тэдний 14 санал хүсэлтийг холбогдох   байгууллагуудад 4 албан тоотоор  хүргүүллээ. 

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах