• Мэдээлэл

  • Орон нутаг

Бусад

Сургагч багш нарыг бэлтгэх сургалт амжилттай боллоо.

[2013-11-05 11:03:40]

Улсын Их Хурлын Төрийн Байгуулалтын байнгын хороо, Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн ИТХ-ын нийт Төлөөлөгчдөд зориулсан үндэсний хэмжээний сургалтын Сургагч багш нарыг бэлтгэх сургалт 2013 оны 10-р дугаар сарын 14-18-нд “Энхийн төлөө” цогцолбор төвд 5 хоног явагдлаа. Аймаг бүрийн ИТХ-аас 2, Нутгийн удирдлагын холбоо, Баг сумдын Үндэсний холбооноос тус бүр 10, нийт 62 сургагч багш бэлтгэгдлээ. Сургагч багш нар шинээр сонгогдсон Төлөөлөгчдөд зориулсан Нутгийн өөрөө удирдах байгууллага:Үндсэн хуулийн болон эрх зүйн хүрээ; Хурлын дэг, хуралдааныг зохион байгуулах; Төсөв, санхүү; Иргэний оролцоо; Ёс зүй, авлигаас урьдчилан сэргийлэх; Байгаль орчин, ногоон хөгжил; Хүний эрх, жендэр зэрэг нийт 8 сэдвийн 42 цагийн суурь сургалтын агуулга, арга зүйг үзэж судласан. Удирдлагын Академи, Хүний эрхийн комисс, Авлигалтай тэмцэх газрын багш, судлаач нар сургалтын агуулгыг, заах арга зүйтэй нь хослуулан боловсруулж Сургагч багш нарт хүргэлээ.

Сургагч багш нар аймгийн сумдын ИТХ-ын нийт Төлөөлөгчдийн сургалтыг 2013 оны 11 сар болон 2014 оны 1, 3-р дугаар саруудад 5-7 аймгаар ээлжлэн зохион байгуулж Монгол улсын ИТХ-ын нийт Төлөөлөгчдийг энэхүү суурь сургалтанд хамруулах юм. Эхний 5 аймгийн сургалт 2013 оны 11-сарын 4-нөөс эхлэх бөгөөд бусад аймгуудын сургагч багш нар уригдаж оролцон дадлагажих, мөн туршлага судалж ажиллахаар болов.  

Энэхүү "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн ИТХ-ын үндэсний сургалтын Сургагч багш нарын сургалтанд манай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Оюунбат , аймгийн ИТХ-ын ажлын албаны хууль эрх зүй, дотоод ажил эрхэлсэн ахлах мэргэжилтэн Н.Энхжаргал нар сургагч багшаар суралцав. 

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах