• Мэдээлэл

  • Орон нутаг

Бусад

НАранбулаг сумын ИТХ-ын ажлын нөхцөл байдалтай танилцан тулгамдаж буй асуудалд арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллалаа.

[2013-11-05 11:09:21]

 

2013 оны 11 дүгээр сарын 01-нд Увс аймгийн Наранбулаг суманд аймгийн ИТХ-ын ажлын албаныхан цаг үеийн ажилтай холбоотойгоор сумын ИТХ-ын ажлын нөхцөл байдалтай танилцан тулгамдаж буй асуудалд арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Оюунбат, ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн Н.Энхжаргал нар сумын ИТХ-ын төлөөлөгчид хуралдаан зохион байгуулах, хуралдааны дэгийг боловсронгуй болгон мөрдөх, хуралдах, жилийн төсөв төлөвлөх, хэлэлцэн батлах явцад тулгамдаж болох асуудлуудыг хуулийн хүрээнд шийдвэрлэж болох талаар хурлын төлөөлөгч, тэргүүлэгчдийн ажлын хэрэгцээнд нь зориулж дараах сэдвээр сургалт өгөв.

1.    НӨУБ-ын үндсэн хуулийн ба эрх зүйн хүрээ

2.    ИТХ-ын зохион байгуулалт, хуралдааны дэг

3.     ИТХ-аас зохион байгуулалтын асуудлаа бие даан шийдвэрлэх

4.    Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага

5.    Орон нутгийн төсөвт ИТХ-аас хяналт тавих арга механизм, төсвийн ил байдал гэсэн сэдвүүдээр мэдээлэл өглөө. 

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах