• Мэдээлэл

  • Орон нутаг

Бусад

Өндөрхангай суманд зүүн бүсийн сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт сургалт семинар зохион байгууллаа

[2013-11-26 15:54:20]

 

Нэг. Өндөрхангай суманд болсон сургалт, семинар ярилцлаганд зүүн бүсийн 7 сумдын хурлын дарга, нарийн бичгийн дарга, тус сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн иргэдийн нийтийн хурлын дарга нийт 36 хүн оролцлоо.

 Нутгийн өөрөө удирдах байгууллагын зохион байгуулалт хууль зүйн орчин, хуралдаан зохион байгуулах  сэдвээр Б.Оюунбат

 Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага, Урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө ба хөрөнгө оруулалтын төсөвлөлт, Орон нутгийн төсөвт ИТХ-аас хяналт тавих арга механизм, Төсвийн ил тод байдалын тухай сэдвээр Б.Баяртсайхан нар тус тус сургалт зохион байгуулав.

Хоёр. “Иргэддээ тулгуурласан чадвартай хариуцлагатай ИТХ-ыг төлөвшүүлэх арга зам” үндэсний зөвлөгөөнийн талаар Өндөрхангай сумын хурлын нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Аймгийн ИТХ-ын ахлах мэргэжилтэн Б.Баяртсайхан, Том төрөөс ухаалаг төрлүү үндэсний чуулган, НӨУБ-ыг бэхжүүлэх төсөл, 2013-X-XII сард хийгдэх цаг үеийн ажлуудын талаар Б.Оюунбат нар мэдээлэл хийж, төгсгөлд нь сум бүр онцлог туршлага болохуйц 1-ээс дээш шинэлэг ажлынхаа талаар харилцан туршлага солилцох танилцуулга хийв.

Үүнд: 1. Зүүнхангай Ш.Арьхад сумын ИТХ-с сонинг сар бүр эрхлэн гаргаж байна. Сумын түүхийг товхимол болгон гаргаж иргэдэд тараасан. Төлөөлөгчдийн өдрийн ИТХурлаас зохион байгуулж хийж байна.

 2. Зүүнговь Ж.Энхбаяр, Ж.Баянтөр Сар бүр 14 хоногт сумын бүх байгууллагуудад ээлжээр иргэдэд мэдээлэл хийдэг болсон. Иргэний танхимын ажиллагааг идэвхижүүлэх тал дээр анхаарч ажилласан.

3. Баруунтуруун Д.Баттулга Орон нутгийн өмчийн тооллогын хийж бүртгэгдээгүй орон нутгийн өмчийг бүртгэлд авхуулах ажлыг зохион байгуулж сумын түвшинд шийдвэрлэх боломжгүй өмч хөрөнгийг Аймгийн ОНӨАлбанд хүсэлт тавьж шийдвэрлүүлсэн.

4. Хяргас Цогтбаяр нутгийн зөвлөлийн форум хэлэлцүүлэг хийсэн энэ хэлэлцүүлгийг хийхдээ үе үеийн нутгийн зөвлөлүүдийн тэргүүлэгчид үе үеийн сумдын удирдлагуудыг урьж оролцуулж хөгжлийн төлөвлөгөөг гаргасан

5. Цагаанхайрхан Я.Самбуу сумын дүрмын төслийг бэлдэж сумын иргэдээр хэлэлцүүлсэн, Хайрханы     мэдээлэл сонинг гаргаж гудамжуудаар тараасан

6. Малчин Батнацаг 1 дэх өдрийн өглөө албан байгууллагын дарга нарыг дуудаж энэ 7 хоногт юу хийв ирэх 7 хоногт юу хийхэв гэж дүгнэдэг болсон.

Гурав. Сургалт семинарын үеэр болон төгсгөлд нь оролцогчдын санал бодлыг сонсож гарсан асуултад хариулт өгч ярилцлага явуулав.

Дөрөв. Гарсан санал шүүмжлэл тавьсан асуудлуудад Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Оюунбат тус бүрт нь хариу өгч тайлбар хийв. Гэвч өгсөн хариу хангалтгүй гэж үзэн гарсан санал шүүмжлэлийг нэгтгэн албан тоотоор Аймгийн ИТХ-д хүргүүлж хариу авхаар тогтов.

 

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах