• Мэдээлэл

  • Орон нутаг

Бусад

Аймгийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан 2013 оны 12 сарын 02-нд хуралдлаа.

[2013-12-03 14:55:05]


ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар:

- Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чөлөөлөх, төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай Ардчилсан намын бүлгийн дарга М.Ганбаатар

- Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг нөхөн сонгох тухай

- Аймгийн 2013 оны төсөвт тодотгол хийх тухай аймгийн Засаг дарга  Ч.Энхбаяр

- Аймгийн 2012 оны төсвийн гүйцэтгэл,Аймгийн 2013 оны төсөвт тодотгол хийх тухай СТСХ-ийн дарга Ч.Энхбаяр

- Аймгийн ИТХ-ын хороодыг шинэчлэн батлах тухай аймгий ИТХ-ын дарга Ч.Чимэд

 

1. Хуралдааны эхний асуудал аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг чөлөөлөх, батлах тухай асуудал АН-ын бүлгийн дарга М.Ганбаатар танилцууллаа.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганболд дипломат албанд томилогдсон учир хүсэлтийн дагуу чөлөөлж, түүний оронд квотоор батлагдах нэрсийн дагуу Ж.Оюунцэцэгийн нэрийг батламжилт өгөхийг АН-ын бүлгээс ИТХ-ын хуралд танилцуулав. Аймгийн ИТХ-ын ээлжит бус 5-р хуралдааны 5/01 тогтоолоор Ж.Оюунцэцэгийн бүрэн эрхийг баталгаажууллаа.

Мөн аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Александр, Д.Ганболд нар өөрийн хүсэлтээр тэргүүлэгчээс татгалзсан учир аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид Б.Гомбосүрэн, М.Ганбаатар нарын нэрийг дэвшүүлсэн юм.

Нэр дэвшүүлсний дагуу аймгийн ИТХ-ын 5/02 тогтоолоор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг нөхөн сонгох тухай хэлэлцэж Ж.Александр, Д.Ганболд нарыг чөлөөлж М.Ганбаатар, Б.Гомбосүрэн нарыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр нөхөн сонгов.

2. Дараагийн хэлэлцэх асуудал болох аймгийн 2013 оны төсөвт тодотгол хийх тухай мөн аймгийн 2012 оны төсвийн гүйцэтгэл, 2013 оны төсвийн тодотголын талаарх мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Энхбаяр мэдээлэл хийв.

             2013 оны төсвийн тодотголыг батлах санал хураалтаар  95% санлаар 5/03 тогтоолоор төсвийг батлав.

3. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрэмд санал дүгнэлтийг Иргэдийн амгалан тайван байдлыг хангах эрх зүй сахилга дэг журмын асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Д.Мягмарсүрэн танилцуулав.

4. Аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны журмууд байнгын дэг, хурлын хороодын ажиллах журам, Аймгийн ИТХ-д асуудал өргөн барих, бэлтгэл хангах, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах, аймгийн ИТХ-ын шийдвэрт хориг тавих, бусад байгууллагатай хамтран ажиллах журам зэрэг журмууд-ыг шинэчлэн батлах тухай хэлэлцлээ.

5. Мөн аймгийн ИТХ-ын хороодыг шинэчлэн байгуулах тухай зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцэж баталлаа.

Аймгийн ИТХ-ын ээлжит бус 5-р хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн үг хэлж 2013 оны төсвийн тодотголыг баталж өгсөн хурлын төлөөлөгчдөд талархаж байгаагаа илэрхийлээд Орон нутгийн төсвийг бүрдүүлж, тулгарсан бэрхшээлийг давахад гол үүрэг гүйцэтгэсэн хувийн хэвшлийнхэндээ талархсанаа илэрхийлэв.

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах