• Мэдээлэл

  • Орон нутаг

Бусад

“Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” хэлэлцүүлэг

[2014-03-05 16:43:46]

“Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” хэлэлцүүлэг  Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт нээллтэй хэлэлцүүлгийг 2014 оны 03 сарын 05-ны өдөр аймгийн ИТХ-ын 

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе хэлэлцүүлэг

 Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе сэдэвт нээллтэй хэлэлцүүлгийг 2014 оны 03 сарын 05-ны өдөр аймгийн ИТХ-ын зааланд зохион байгууллаа.Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ГХУСАЗСЗөвлөлийн гишүүд, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, төрийн бус байгууллагын төлөөллүүд, Улаангом сумын 5-р багийн ИНХ-ын дарга, ЗДТГ-ын холбогдох хэлтсүүд гэсэн бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэл-ийг үл тэвчих, урьдчилан сэргийлэх, нийгмийн ухамсарыг бүрдүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах явдал юм.  Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн талаарх судлагаа мэдээлэл, хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх, хүчирхийллээс ямар хэлбэрээр урьдчилан сэргийлэх вэ гэсэн арга замыг эрэлхийлэх замаар хэлэлцэж Гэр бүлийн хүчирхийлэл-д өртөгсдийн талаарх нарийвчилсан судалгаа мэдээллийг гаргаж түүнд тулгуурлан бодитой, тулгамдсан, хэрэгцээ шаардлагатай ажлыг төлөвлөх ажлын хэсэг байгуулан ажиллаж 5 дугаар сард дахин нэгдсэн зөвлөгөөнийг өргөн хүрээнд зохион байгуулан хэлэлцэн шийдвэрлэхээр болов. 

 

Хэлэлцүүлэгт оролцогчид төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж хамтарч ажиллах, Гэр бүлийн хүчирхийлэлболон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хаана, хэнд хандах, түүнтэй холбоотой хууль тогтоомжийг сурталчилах талаар мэдээлэл сурталчилгаагааг иргэдэд байнга нээллтэй ил тод байдлаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан ажиллаж байхаар тогтлоо. 

 

 

 

 

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах