• Мэдээлэл

  • Орон нутаг

Бусад

“Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн сургалт зохион байгуулагдана

[2014-03-19 16:46:17]

УИХ-ын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа ‘’Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь’’ төслийн хүрээнд манай аймагт энэ сарын 23-наас 28-ны хооронд аймаг сумдын төлөөлөгчдийг хамарсан сургалт зохион байгуулагдах гэж байна.

УИХ-ын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа ‘’Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь’’ төслийн хүрээнд манай аймагт энэ сарын 23-наас 28-ны хооронд аймаг сумдын төлөөлөгчдийг хамарсан сургалт зохион байгуулагдах гэж байна. Төлөөлөгчдийг чадавхижуулах уг сургалт ‘’Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс’’, ‘’Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах’’, ‘’ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах’’, ‘’Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага’’, ‘’Авлигаас урьдчилан сэргийлэх’’, ‘’Байгаль орчин-ногоон хөгжил’’, ‘’Хүний эрх ба жендэр’’ гэсэн 7 сэдвээр явагдах юм.

Энэхүү төсөл нь 2013 оны 6-р сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд  нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, Төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хамрах юм байна. Тиймээс төлөөлөгчдийг энэ сургалтанд идэвхтэй оролцохыг хүсье

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах