• Мэдээлэл

  • Орон нутаг

Бусад

Төлөөлөгчдийн сургалт амжилттай явагдаж байна

[2014-03-22 19:07:33]

Аймаг сумдын төлөөлөгчдийг хамарсан ‘’Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь’’ төслийн хүрээнд явагдах сургалтын эхний ээлж өчигдөр “Улаангом коллеж” дээр эхэллээ. Сургалтанд Баруунтуруун, Өндөрхангай, Зүүнхангай, Түргэн, Наранбулаг, Улаангом гээд 6 сумын 100 гаруй төлөөлөгч оролцож байна.

 

 

Төлөөлөгчдөөс сургалтын талаарх санал сэтгэгдлийг нь сонслоо.

Баруунтуруун сумын төлөөлөгч С.Бямбаа:

-          Сайн байна уу? Сургалт өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилж байна. Таны хувьд хэр үр өгөөжтэй сургалт болж байна вэ?

-          Юуны өмнө аймаг сумдын төлөөлөгч бидэнд тусгай хөтөлбөр гаргаад ийм сайхан сургалтыг зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Хүмүүс маань ч их  идэвхтэй оролцож байна. Манай сум гэхэд л бүрэн бүрэлдхүүнээрээ ирсэн. Бид энэ сургалтаас олон санаа авч, харилцан ярилцаж, хамтран ажиллахаар туршлага солилцож байна. Цаашдаа нутгийн өөрөө удирдах ёсыг улам бэхжүүлэн, хурлын төлөөлөгчдийн үүрэг хариуцлагыг сайжруулж, идэвхтэй ажиллуулахад энэ сургалт гол түлхэц болно гэж би бодож байна. Үүнд л сургалтын гол үр өгөөж нь байгаа юм.

-          Харьцуулахад  онол, практик хоёр бодит амьдрал дээр хэр нийцтэй байна вэ?

-          Энэ хоёр бол хол тасарч явах үндэслэлгүй юм. Ер нь бол сүүлийн үед төрөөс нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд төрийн бодлогын хүрээнд орон нутгийг яаж хөгжүүлэх ёстой юм, сумын хурал яаж явагдах ёстой юм, цаашлаад хурлын төлөөлөгч ямар үүрэгтэй юм гэдгийг бидэнд их сайн хэлж өгч байна л даа. Энэ бол бидэнд онол, практик хоёрыг хослуулж ажиллахад чухал нөлөө болж байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч З.Алтансүх:

-          Сайн байна уу? Та энэ сургалтын ач холбогдлыг яаж харж байна вэ?

-          Аймаг, сум, хурлын төлөөлөгчид гэдэг ард иргэдтэй шууд харьцдаг хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл ард иргэдийнхээ санаа бодлыг сонсож дээш нь уламжилдаг, эргээд төрийнхөө гаргасан бодлого шийдвэрийг тэдэнд хүргэдэг холбогч гүүр юм. Тэгэхээр бид мэдлэгтэй, чадвартай, үнэн зөв мэдээлэлтэй байх шаардлагатай. Тиймээс энэ сургалт цаг үеэ олсон, чухал сэдэв хамарсан, хүртээмж ихтэй болж байгааг хэлэх нь зүйтэй. Сургагч багш нар маань ч гэсэн хичээлийн бэлтгэлээ маш сайн хангасан байна. Зөвхөн хичээлээ заах биш, тухайн аймаг сумдад тулгамдаж байгаа ямар бэрхшээл зовлон байгааг сонсож, гарах арга замыг эрж, мөн зааж байгаа онолын хичээл хууль эрх зүйн хувьд амьдрал дээр хэр нийцтэй байгааг дүгнэж, төлөөлөгчидтэй харилцан ярилцаж байгаа нь энэ сургалтын гол онцлог болж байгаа юм

 

.

-          Та энэ сургалтаас өөрийнхөө ажилд тусгаж авахаар юуг олж харав?

-          Төр засаг үйл ажиллагаандаа иргэдийн шууд оролцоог маш чухал болгосон. Иргэдийн өмнө ил тод, нээлттэй байх бодлого барьж шилэн халаас, шилэн дансны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Ингэснээр иргэд төрийн төсөв, зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлгээ шинжилгээ хийх боломж гарч ирж байгаа юм. Мөн иргэний танхимд өөрийн биеэр ирж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, олон нийтийн хэлэлцүүлэгт ч оролцож байна. Хамгийн гол нь бид иргэн бүрийн 1 саналыг ч үнэтэйд тооцож, хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгаж, хариу өгдөг байх хэрэгтэй. Үүнийг л бид хаана хаанаа тусгаж ажиллах нь зүйтэй.

-          Танд баярлалаа!

Энэхүү сургалтын дараагийн ээлжинд Сагил, Зүүнговь, Хяргас, Өмнөговь, Өлгий, Малчин зэрэг сумууд хамрагдана.

 

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах