• Мэдээлэл

  • Орон нутаг

Бусад

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Улаангом сумын Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцлаа

[2014-04-01 14:07:27]

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болох Т.Эрдэнэбат,Т.Нямсамбуу, С.Амраа, Д.Наранцэцэг, Ш.Цэдэнбал нар Улаангомсумын Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцлаа.

 

 Иргэний танхимын талаас Улаангом сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Очирбат, Иргэний танхимын ажилтан Б.Отгон нар байж, өнгөрсөн он болоод энэ жил хийсэн ажлынхаа тайланг мэдээллээ.

Улаангом сумын Иргэний танхимын хувьд 2013 оны 6-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил 32 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Харин он гарснаас хойш 13 удаа хэлэлцүүлэг хийж, гарсан үр дүнг холбогдох газарт хүргүүлсэн байна. Энэ талаар Төлөөлөгчид тодорхой мэдээлэл авахаар хэлэлцүүлгийн зорилго, зохион байгуулалт, арга хэлбэр, үр дүнг сонирхсон олон асуултанд хариулт эрж, мөн санал бодлоо илэрхийлж байлаа. Т.Эрдэнэбат төлөөлөгч хэлэхдээ: Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш олон хэлэлцүүлэг хийжээ. Энэ мэдээж сайн хэрэг. Гэхдээ хэлэлцүүлэг зорилготой, үр дүнтэй байх ёстой гэж байлаа. Иргэний танхимын ажил хэрэгт хамтын ажиллагаа, харилцаа холбоо хамгийн чухал. Тиймээс багийн нийгмийн ажилтан, дарга нартай холбоо тогтоож, тэднээр дамжуулан иргэдийн оролцоог идэвхжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг  Төлөөлөгч С.Амраа хэлж байсан юм.

Иргэний танхимаар өдөрт дунджаар 3-5 хүн зөвлөгөө авахаар л орж ирдэг, заримдаа хүнгүй байх үе ч бий хэмээн танхимын ажилтан Б.Отгон ярьж байсан. Эндээс иргэдийн оролцоо ямар байгааг мэдэж болно. Уг нь Төр иргэдийнхээ өмнө тулгарч байгаа асуудал, зовлон бэрхшээл юу байгааг сонсож, шинэ санаа сэдэлд нээлттэй байх үүднээс Иргэний танхим нээж ажиллуулсан. Гэтэл иргэдийн зүгээс энэ эрхээ эдэлж, идэвхи санаачлагатай оролцдоггүй, танхимын зүгээс үндэслэлтэй, үр дүнтэй, олон хүнд хүрч ажиллахгүй байгааг Төлөөлөгчид шүүмжилж байлаа.

Цаашид Иргэний танхим Төлөөлөгчдийн ярьсан үнэтэй санал зөвлөгөөг үйл ажиллагаандаа тусгаж ажиллахаа амласан юм.

 

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах