• Мэдээлэл

  • Орон нутаг

Бусад

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Хотын хөгжил –Цэцэрлэгжүүлэлтийн газарын ажилтай танилцлаа.

[2014-04-03 13:00:55]

 Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Хотын хөгжил – Цэцэрлэгжүүлэлтийн газарын ажилтай 2014оны 04-р сарын 01-ны өдөр танилцлаа.  Ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын дарга Ч.Чимэд гишүүдэд –Тэргүүлэгч,төлөөлөгч Ч.Баттулга, С.Амараа, төлөөлөгч Б.Цэцээ, Э.Насанбат, Т.Эрдэнэбат, Ш.Цэдэнбал нарын бүрэлдэхүүнтэйажиллав.

Ажлын хэсэг Хотын хөгжил Цэцэрлэгжүүлэлтийн газарын дотоод орчин, ажлын байртай танилцаж уулзалт ярилцлагаа Улаангом сумын Иргэний танхимд зохион байгуулав. Уулзалт ярилцлаганд Улаангом сумаас  Засаг дарга О.Ганхуяг, Засаг даргын орлогч Б.гомбосүрэн, ЗДТГ-ын дарга Д.Нансалжав, мэргэжилтэн Ж.Сорог, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газраас Дулааны шугам сүлжээний мэргэжилтэн З.Бумнанжид, Хөдөлмөр хамгааллын мэргэжилтэн Ж.Ууганбаяр, хог хариуцсан мэргэжилтэн Ц.Бэгзжав, Ногоон байгууламж хариуцсан ажилтан Ч.Хишигтогтох, Холбоо мэдээлэл, технологогийн ажилтан Ц.Бадамханд, Нягтлан бодогч Д.Батдэлгэр нар оролцов.

ХХЦГ-ын 2013 онд хийж гүйцэтгэсэн ажил, 2014 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил, ажлын байрны бүтэц орон тооны талаар дулааны шугам сүлжээний мэргэжилтэн З.Бумнанжид, Хогний менежментийн үйл ажиллагааны талаар, ашиглагдаж байгаа техник хэрэгслийн ашиглалт хамгаалалтын талаар, техник хэрэгслийн шинэчлэлийн талаар  Хог хариуцсан мэргэжилтэн Ц.Бэгзсүрэн, Хотын ногоон байгууламжийн ажлын тайлан, шинээр хийгдэх ажлын төлөвлөгөө, тулгамдаж байгаа асуудлын  талаар Ногоон байгууламж хариуцсан ажилтан Ч.Хишигтгтох, нийтийн эзэмшлийн ногоон талбайд нэвтэрсэн малыг хэрхэн хашиж хамгаалах, зайлуулах, мал бүхий иргэдийг хорооллыг хаана байгуулах ажилын таалаар, түүнийг хэрхэн сурталчилах талаар, орон сууцны орчмын үйлчилгээний байгууллагын тохижилт,шинээр хийгдэх ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг шинээр зохион байгуулах, хогны ковш худлдан авах талаар Улангом сумын Засаг даргын орлогч Б.Гомбосүрэн, автобусны 12 буудал шинээр барих, автобусны үйлчилгээний талаар Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг нар тус тус мэдээлэл хийв. 

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах