• Мэдээлэл

  • Орон нутаг

Бусад

“Миний хэлэх үг” захидлын аяны хүрээнд Аймгийн ИТХ-ын даргад хаягласан захидал ирлээ

[2014-04-03 17:56:48]

Увс аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс хүүхдийн үзэл бодлыг сонсох, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэр гаргагчдад хүргэх, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Миний хэлэх үг” захидлын аян зарлан явуулсан. Сарын хугацаанд явагдсан уг аянд 20 гаруй захидал ирсэн байна.

 

  захидалд дурдагдсан асуудлыг дурьдвал:

1.      Хүүхэд хөгжлийн ордонтой болох – 90% /19 захидал/

2.      Хүүхдийн зуслантай болох /хөдөлмөр зуслан гэх мэт/ – 90% /19 захидал/

3.      Хүүхдийн амралт сувилал – 1 захидал

4.      Сургууль, цэцэрлэгүүдэд “Монгол зан үйлийн” өргөө, үлгэрийн танхимтай болгох – 1 захидал

5.      Орон нутгийн телевизүүдэд “Хүүхдийн цаг”-тай болгох – 2 захидал

6.      Баг бүрт спортын талбайтай болох – 71% /15 захидал/

7.      Сургуулиас гадуурх дугуйлан хичээллүүлэх – 76% /16 захидал/

8.      Хүүхдэд чиглэсэн авьяасыг нь нээн хөгжүүлэх тэмцээн уралдаан зохион байгуулах – 80% /17 захидал/

9.      Улсад тэмцээнд оролцох боломжоор хангах – 80% /17 захидал/

10.  Тэмцээнүүдэд тусгай байрын шагнал бий болгох – 47% /10 захидал/

11.  Шагналын санг нэмэгдүүлэх – 57% /12 захидал/ гэх мэт асуудлууд дэвшүүлжээ.

Ирсэн захидлуудын зарим нь тодорхой албан тушаалтанд хаяглагдсан байсныг аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс холбогдох хүмүүст нь дамжуулсан юм.

“Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд танаа” гэж хаягласан нэгэн иргэний захидлаас дурьдвал: өнөө үеийн хүүхдүүд техник технологийн хөгжлийг хэт шүтэж, унаган байгалиас хөндийрч, Монгол ахуй амьдрал, ёс суртахуун, уламжлал соёлоо гээж байгаад сэтгэл эмзэглэж байгаагаа дурдаад, хүүхдийн зуслан “Хархираа”-г эргэн сэргээж, хувийн ашиг сонирхлоор бус хүүхдэд чиглэсэн тогтмол үйл ажиллагаатай болгож, Монгол эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа хүсэл тэмүүллийг дэмжих хэрэгтэйг бичсэн байна. Нэгэн цагт “Хархираа” хүүхдийн зусланд Увс, Ховд, Баян-Өлгий, Тува гээд газар газраас хүүхэд багачууд ирж, нэгэн дороо цуглаж найз нөхөд болцгоон айраг тараг, амтат сайхан хоол ундаар хооллож, агаарын сайханд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиож, түүдэг галын дэргэд дуулалдан хөгжилдөж байсан. Харин одоо энэ зуслан хэнд ч хэрэггүй хоосон хөндий хэдэн байшин болсонд харамсч, нүд хальтарч, нулимс унаган буйгаа захидалдаа илэрхийлжээ.

Тэрээр  мөн захидалдаа дараах таван саналыг дэвшүүлэн тавьж, цаашдын үйл хэрэгтээ тусган ажиллахыг хүсчээ.

Нэг: Аймагтаа “Хүүхэд багачуудын ордон”-ыг олон нийтийн үүсгэл,санаачлагаар бий болгон байгуулж, хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх төв болгон ашиглах.

Хоёр: Сум бүр сургууль боловсролын байгууллагатай гэрээ байгуулан, сурагчдын зуны амралтаар “Хөдөлмөр” амралтын зуслан байгуулан ажиллуулж, жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоо тариалан арчлах, хураах мал маллах, цагаан идээ боловсруулан ашиг шимийг нь хүртэн ашиглах арга барилыг эзэмшүүлэх.

Гурав: Аймагтаа “Хүүхдийн” амралт сувилалын газар байгуулах 

Дөрөв: Сургууль, цэцэрлэгүүдийн номын сан, тоглоомын танхимыг түшиглэн “Монгол зан үйлийн өргөө”, “Үлгэрийн танхим”-ыг хүүхэд багачуудын нас бие, сэтгэхүйн онцлогт тохируулан бий болгон байгуулж, хүүхэд багачуудыг бага наснаас нь номтой нөхөрлүүлэх ажлыг урамшуулан дэмжих, үлгэр домог, хууч яриаг сонсгож, үлгэрийн баатруудын эх оронч баатарлаг, эрэлхэг зоригтой дайчин, эрдэм оюуны хүчээр бүхнийг ялан дийлэгч, хүчирхэг ажилсаг хөдөлмөрч гээд Монголын түүхэн өв уламжлалаас өвлөн суралцуулж, Монгол ардын уламжлалт тоглоом наадгайн төрөл ангилалтай танилцуулж, түүнийг хийх тоглох аргуудыг эзэмшүүлэн хэвшүүлэх.

Тав: Орон нутгийн зурагт радио, телевиз, сонин хэвлэл гээд мэдээллийн хэрэгслээр хүүхэд багачуудад зориулсан нэвтрүүлгийн цагийн багтаамж, булангийн хэмжээг нэмэгдүүлэх...гэсэн байна.

Үнэтэй саналаа бичиж, захидал илгээсэн Иргэн танд талархал илэрхийлье! Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бодлого шийдвэртэй уялдуулан хүүхдийн аж байдалд эерэг өөрчлөлт гаргахын төлөө хичээж ажиллах болно. Таны санаачлага бидний ажилд тусгалаа олж, биелэх цаг ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна. Монголын мянга мянган үрс үргэлж инээд хөөрөөр бялхаж, гэрэлт ирээдүй өөд итгэл дүүрэн тэмүүлэн байхын ерөөлийг өргөе!

 

 

 

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах