• Мэдээлэл

  • Орон нутаг

Бусад

Аймгийн ИТХ-ын дарга 6 сумдад ажиллаад ирлээ

[2014-04-07 12:54:53]

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэдээр ахлуулсан ажлын хэсэг Наранбулаг, Завхан, Өлгий, Өмнөговь, Ховд Бөхмөрөн сумдад ажиллаад ирлээ. Сумын удирдах ажилтнуудтай уулзаж, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн болон, энэ онд хийхээр төлөвлөсөн шинэлэг бүтээлч ажлын талаар ярилцлага өрнүүлж, санал бодлыг нь сонслоо.


 Уулзалтын явцад ажлын хэсэг сумдын удирдлагаас авч хэрэгжүүлсэн ажилд үнэлгээ дүгнэлт өгч, цаашид аймгаас хэрэгжүүлэхээр зорьж буй бодлого, шийдвэртэй сумын ажлыг хэрхэн уялдуулах болон ажлын төлөвлөлтийг сайн хийх замаар үйл ажиллагааг яаж идэвхжүүлэх боломжтой талаар зөвлөгөө өглөө.

Мөн ажлын хэсэг баг, сум бүрт иргэдийн санал хүсэлтийг сонсох уулзалт хийсэн юм. Уулзалтанд 6 сумын нийт 650-иад иргэн оролцлоо. Тэдэнд аймгаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар танилцуулж, сумын эдийн засгийн чадавх, түүнд иргэдийн оролцоо ямар байгааг жишээ баримтанд тулгуурлан тайлбарлаж, ухаалаг төрийг бүрдүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

Ажилласан сум бүрт авууштай, амжилттай яваа ажил ч байна, бас тулгамдаж байгаа асуудал ч байна. Амжилтын тухайд дурьдвал: Өлгий сум шилэн халаас хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд ноогдох хоол, багшийн хөлс гэх мэт зардлыг нарийвчлан гаргаж, тогтмол мэдээллэдэг болсон, Ховд сум ОНХ-ийн сангаас санхүүжүүлэн хийж гүйцэтгэсэн ажлын тайланг захидал хэлбэрээр өрх бүрт хүргэдэг бол Өмнөговь сум ОНХ-ийн сангийн талаар мэдээлэл түгээх самбартай болжээ. Бөхмөрөн сум 2013 онд төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр 800 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэсэн амжилттай байлаа. Харин тулгамдаж байгаа асуудал гэвэл Наранбулаг сум цахилгаан эрчим хүчний хүртээмж муугаас сумын төлөвлөлт хийж чадахгүй байгаа, Завхан сум Ахуйн үйлчилгээ хэрэгтэй байгаа талаар, Ховд сум малчдын залгамж халаа алга болж байна гэх зэрэг асуудал байлаа.

Амжилтаа улам бататгаж, асуудлаа цэгцлэн шийдвэрлэж, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө сайн боловсруулан, үйл ажиллагаагаа илүү идэвхтэй болгон ажиллахыг ажлын хэсэг сумдын удирдлагад үүрэг болгон үлдээснээр энэ удаагийн томилолт өндөрлөлөө.

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах