• Мэдээлэл

  • Орон нутаг

Хуудас: ....  4   5   6   7   8   9  ( 60 мэдээ )

Улаангом хотын өнгө үзэмжийг сайжруулахад иргэн таны оролцоо

[2013-04-09 09:55:36]

“Улаангом хотын өнгө үзэмжийг сайжруулахад иргэн таны оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт иргэд хөдөлмөрчид та бүхнийг өргөнөөр оролцож санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг уриалж байна             Аймгийн ИТХ,   Иргэний танхимаас “Улаангом хотын өнгө үзэмжийг сайжруулах нь” сэдэвт иргэдээс санал авах хэлэлцүүлгийг энэ сарын таванд буюу баасан гарагт зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгээр Улаангом хотын гэр хорооллын гудамж талбайг цэгцтэй болгох, гэрэлтүүлэг шаадлагатай газрыг тодорхойлох, зүлэгжүүлэх ногоон байгууламж бий болгох, байрны нэг давхрын өргөтгөлийг жигд стандарттай болгох зэрэгажлын төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусгаж ярилцах юм.             Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрт аймгуудын төвийг хотын статустай болгохоор тусгасан. Энэ хөтөлбөрийн хүрээнд эхний арван аймгийг хотын статустай болгоно хэмээн зорилго тавьсан. Арван аймгийн нэгэнд Увс аймаг багтсан. Тэгэхээр Улаангомыг хотын статусаар хөгжүүлэх ажлын эхлэл энэ оноос тавигдах юм байна. Энэ ажлын хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот байгуулалтын төлөвлөгөөг дахин боловсруулж байгаа юм.Хот төлөвлөлтөд иргэдийн саналыг мэргэжлийн байгууллагууд хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр хүлээн авч тусгасан. Иргэдийн саналыг авч бодлогод тусгахын сацуугаар иргэд олон нийттэй хамтарч ажиллаж олон боломж байгаагөмнөх уулзалтуудаар иргэд онцолж байсан юм. Тухайлбал жишиг хороо шалгаруулах болзолт уралдаан зарлах талаар санал гаргаж байсан. Энэ мэтчилэн иргэдийн санал санаачлагад тулгуурласан Улаангом сумаас хотынхоо өнгө үзэмжээ сайжруулах сарын аян зарлаад байгаа. Аяны хүрээнд салбар хэлэлцүүлгүүд хийгдсэн бөгөөд нэгдсэн хэлэлцүүлэг энэ сарын таванд буюу баасанд гарагт ойрад театрт 14:00 цагаас болох юм. Хэлэлцүүлэгт Орон сууцны нэг давхрын өнгө үзэмжийг хэрхэн сайжруулах, хаягийн стандарт, төв гудамжинд ногоон байгууламж ямар байдлаар байгуулах, хашаа хайс ямар байх, зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх ажлын төлөвлөгөө, гэр хорооллын гудамж талбайг цэгцлэх ямар санал санаачилга байна, гэр хорооллын өнгө үзэмжийг хэрхэн сайжруулах, гудамж талбайн гэрэлтүүлэг гэсэн сэдвүүдийг хүрээн бүтээлч саналуудыг хүлээн авах юм байна.  

Хуудас: ....  4   5   6   7   8   9  ( 60 мэдээ )
  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах