• Мэдээлэл

  • Орон нутаг

Хуудас: ....  5   6   7   8   9  ( 60 мэдээ )

Увс аймгийн ИТХ-ын 2013 оны 2-р сарын ажлын мэдээ

[2013-04-05 12:35:16]

Увс аймгийн  ИТХ-ын  2013 оны  2-р сарын  ажлын мэдээ   Аймгийн  ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 1 удаа хуралдаж 3 асуудал хэлэлцэн  6 заалт бүхий  3 тогтоол гаргалаа. 2-р сарын 6-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар 1. Аймгийн ИТХ-ын ажлын албаны  бүтцийг  тогтоох тухай  хэлэлцээд  удирдах, бодлого боловсруулах,  хэрэгжилтийг  зохион байгуулах гэсэн 3 шатлалтай, 10 орон тоотой ажиллахаар шинэчлэн тогоож, тэдгээрийн ажлын байрны  зорилгыг батлав.  2. Аймгийн төв Улаангомыг улсын зэрэглэлтэй  хот болгохыг дэмжлээ. 3. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2013.01.14-ны  А/20 тоот тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй  болголоо.     Төрийн жинхэнэ  албан тушаалд  анх орох  иргэний  нөөцөөс 5 хүнийг сумын иргэний танхимын  ажилтанаар  ажиллуулахаар томиллоо. Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар  ЗГХЭГ-аас зохион байгуулж буй 2-р сарын  25-27–ны  “Шууд ардчилал, иргэдийн  оролцоотой төсвийн менежмент” үндэсний  сургалт, зөвлөгөөн, “Бичил уурхайн  тулгамдсан асуудлаар  зөвлөлдөх уулзалт”, Орон нутгийн  удирдлагын нэгдсэн  сургалтанд хамрагдав. Аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүдийн  ажлын байрны  тодорхойлолтыг боловсруулан, 2 мэргэжилтэнг шинээр ажилд томиллоо.    Аймаг, сумдын  ИТХ-ын төлөөлөгч,удирдах ажилтан  522  албан тушаалтны  2012 оны  хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон  хөрөнгө, орлогын  мэдүүлгийг  цахим мэдээллийн санд  орууллаа.    ГХУСАЗЗ-ийн  2012 оны  ажлын  тайланг Хууль зүйн яаманд,  2012 оны  орон нутгийн  сонгуулиар  байгуулагдсан аймаг, сумдын ИТХ-ын бүтэц, бүрэлдэхүүний  судалгааг 11 маягтын дагуу гаргаж   ЗГХЭГ-т , Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсэг байгуулсан сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын нэгтгэлийг СЕХ-нд тус тус хүргүүллээ.    

Увс аймгийн ИТХ-ын 2013 оны 1-р сарын ажлын мэдээ

[2013-04-05 12:34:31]

Увс аймгийн  ИТХ-ын  2013 оны  1-р сарын  ажлын мэдээ      Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн  гуравдугаар хуралдаан 2013 оны 1-р сарын 29-нд хуралдав. Хуралдаанаар  аймгийн  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын  өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний  тухай аймгийн Ерөнхий  прокурор  Б.Эрхэмбаатарын   мэдээлэл,  аймгийн  Засаг даргын  мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн  үйл ажиллагааны төлөвлөгөө дэмжих тухай  аймгийн Засаг дарга  Д.Цэндсүрэнгийн илтгэл,  аймгийн 2013 оны  газар  зохион байгуулалтын  төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  ГХБХБА-ны дарга  Г.Отгонболдын  мэдээллийг тус тус хэлэлцэв. 1-р сарын 28-нд  дээрх асуудал тус бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулж Хурлын хороод хамтарсан санал дүгнэлт гарган хуралдаанд оруулав. Аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчдөд цахим технологи нэвтрүүлэх худалдан авалт  зарлаж, шалгаруулалт явуулж , бүтээгдэхүүнийг  нийлүүлснээр  хуралдааны төгсгөлд  IPAD өглөө.   Аймгийн  ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 3 удаа хуралдаж 10 асуудал хэлэлцэн  26 заалт бүхий 10 тогтоол гаргалаа. 1-р сарын 3-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар 1. Улсын  сайн малчин, тэргүүний тариаланч цолоор шагнуулах 4 хүнийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд уламжилсан. 2. ОНӨ-ийн 11030,0 сая төгрөгийн  хөрөнгийг  дуудлагын худалдаагаар  худалдан борлуулахаар, 86945,7сая төгрөгийн хөрөнгийг акталж, данс бүртгэлээс хасаж, 658205,9 сая төгрөгийн хөрөнгийг  балансаас балансад шилжүүллээ. 3. Төрийн дээд шагнал, одон медалиар шагнуулах тухай хэлэлцээд Гавьяат цолоор шагнуулахаар 2,  Байлдааны  гавьяаны  улаан тугийн одонгоор 1, “ Алтан гадас” одонгоор 2 хүнийг шагнуулахыг дэмжиж  Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ. 1-р сарын 14-ний өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар: 1. Аймгийн ИТХ-ын 3-р хуралдааныг 2013 оны 1-р сарын 29-нд хуралдуулахаар товлож, 3 асуудал хэлэлцэхээр баталлаа. 2. Улаангом суманд баригдах 3-р 16 айлын орон сууцнаас  боловсролын салбарын ажилтнуудад 6, эмнэлэгт 4, цагдаагийн газарт 2, аймгийн ЗДТГ-т 4 квот тус тус хуваарилав. 3. Аймгийн ИТХ-ын худалдан авах ажиллагааны үнэлгээний хороог 5хүний  бүрэлдэхүүнтэй  байгуулав.     1-р сарын 25-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар: 1.Аймгийн ИТХ-ын  Тэргүүлэгчдийн 2013 оны  ажлын төлөвлөгөөг  батлав. 2. Аймаг, сум, дүүргийн  ИТХ-ын сонгуулийн Увс аймгийн хороог 2013 оны 1-р сарын 25-ны өдрөөр тасалбар болгон татан буулгав.   3. Төрийн дээд шагнал, одон медалиар шагнуулах тухай хэлэлцээд Гавьяат цолоор шагнуулахаар 4, “Алтан гадас” одонгоор 16, Хөдөлмөрийн хүндэт медалиар 18 хүнийг шагнуулахыг дэмжиж Ерөнхийлөгчийн Тамгын газарт  уламжиллаа. 4. Аймгийн ИТХ-ын 3-р хуралдаанаар хэлэлцэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын  өнөөгийн байдал, цаашид авах  арга хэмжээний  тухай  аймгийн Ерөнхий прокурорын мэдээллийг хэлэлцэв. Бусад 2 асуудлыг 28-ны өдрийн Хурлын хороодын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Мөн  сумдын ИТХ-ын дарга,  Засаг дарга нарын 3 өдрийн сургалтыг 24-26-ны өдрүүдэд  аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулав. Сумдад ажиллуулах иргэний танхимын ажилтны ажлын байрны тодорхойлолтыг  боловсруулсан. ТАЗ-д  захиалга өглөө. 2013 оны 1-р сард А/23 тоотоор аймгийн ГХУСАЗЗ-ийн  бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж ажиллах журмыг  шинэчиллээ. ГХУСАЗЗ-ийн  хурлыг 2 удаа  хуралдуулж аймгийн хуралдаанд тавих  ерөнхий  прокурорын  мэдээллийг хэлэлцэн  2013 оны  ажлын  төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. ХОМ  гаргагчдын нэрсийн жагсаалтыг  АТГ-т хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн  бэлтгэл, ХОМ-ыг  гаргах зэрэг асуудлаар хугацаатай  үүрэг  өгч  гүйцэтгүүлэх, мэдээ  судалгаа гаргуулах ажлыг зохион байгууллаа. 19 сумын ИТХ-ын төсвийн менежерүүдэд санхүүгийн тэмдэг захиалан хийлгэж хүлээлгэн өглөө.  Аймгийн ИТХ-ын 2013 оны  ажлын төлөвлөгөө, ажлын албаны  бүтэц, орон тоо, ажилтнуудын ажлын байрны  тодорхойлолтыг  шинэчлэх, хуралдаан, семинари сургалтын  бэлтгэл хангах төлөвлөгөө, хөтөлбөр зэрэгт холбогдох талуудын санал авч  боловсруулах, хэлэлцүүлэн батлуулах ажил хийгдлээ.

Гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлье

[2013-04-04 13:01:30]

Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд 03 сарын  25-ны өдөр хуралдаж  2013 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав. Төлөвлөгөөт ажлын гол зорилго нь: Аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр салбар зөвлөлүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллуулах, гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судлах, холбогдох арга хэмжээг тухай бүрт нь хэрэгжүүлэхээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг татан оролцуулах, мөн сум, багуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хурал зөвлөгөөн хийж хамтран зохион байгуулж ажиллахаар болсон. Энэ жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг эрчимтэй хийж эхлэж байна.                                                                                                                                                                                                                            Аймгийн ИТХ-ын Хууль, эрх зүй дотоод ажил эрхэлсэн ахлах мэргэжилтэн Н.Энхжаргал

Хуудас: ....  5   6   7   8   9  ( 60 мэдээ )
  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах