• Мэдээлэл

  • Дэд бүтэц, бүтээн байгуулалт

Бусад

“Төрийн үйлчилгээний цэг” машин 21 аймагт нэгэн зэрэг нээлтээ хийлээ

[2013-12-04 09:30:28]

Төрийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүхий “Төрийн үйлчилгээний цэг” буюу ТҮЦ машиныг  Монгол Улсын 21 аймагт нэгэн зэрэг суурьлуулж нээлтээ хийлээ. 

ТҮЦ машин байршуулж буй  Архангай аймагт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ “...Хүнд суртал гаргаж уурладаггүй, хэрэлддэггүй, иргэдэд шуурхай үйлчлэх 24 цагийн машиныг суурьлуулж байна...” хэмээв. Цахим сүлжээгээр бүх аймагтай холбогдож нэг цаг мөчид нээлт хийж ёслолын тууз хайчиллаа.

Манай аймгийн ТҮЦ машины нээлтэд аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн болон бусад албаны хүмүүс оролцож, ёслолын тууз хайчилсан юм. Энэхүү ТҮЦ машин нь Мэдээллийн технолиги, шуудан, харилцаа холбооны газарт байрлаж байгаа бөгөөд иргэний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт гэх мэт хэрэгцээтэй мэдээллийг нэг дороос, түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаагаараа онцлог юм.

Ямар төрлийн лавлагаа авч байгаагаасаа хамаараад тодорхой төлбөр төлөх бөгөөд 500, 1000 төгрөгийн хураамжийг бэлнээр болон картаар хийх аж. Мөн энэ нь монгол заавартай ба төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулж, чирэгдэл, гомдлыг бууруулж байгаа нэг хэлбэр юм.

мэдээллийн эх сурвалж: http://www.uvs.gov.mn/index.php?pid=47&nid=353

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах