• Мэдээлэл

  • Санхүү, эдийн засаг

Бусад

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх зорилтын тухай

[2013-04-29 11:34:01]

Аймгийн ИТХ нь Шинэчлэлийн Засгийн газартай хамтран Төсвийн тухай шинэ хуулийг хэрэгжүүлэх, төрийн албыг нийтийн алба болгон өөрчлөх шинэ нөхцөлд ажиллаж байгаагаараа онцлог юм.

 

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Ардчилсан намын “Шинэ бодлого, Шинэ баг, Шинэ Увс” хөтөлбөр, Монгол ардын намын “Увс хүнээ дэмжиж-Увс нутгаа хөгжүүлье” хөтөлбөр, Монгол ардын хувьсгалт намын “Монголоо аврах 5 хувьсгал” хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, иргэд сонгогчид, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын санал хүсэлтүүдэд үндэслэн аймгийн эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх зорилтыг боловсрууллаа.

 

Оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтын төслийг 5 бүлэгт багцлан, эх үүсвэр нь баталгаажаагүй арга хэмжээг тусгахаас аль болох зайлсхийж, үндсэн гол зорилтууддаа анхаарлаа чиглүүлж, шаардагдах эх үүсвэрийн тооцоог хийж, боловсруулсныг та бүхэнд танилцуулья.

 

Нэг. Ажилтай, орлоготой Монгол хүн

  1. 1.Мэдээллийн технологийн орчин үеийн ололтод суурилсан цахим татварын алба болох замаар мэдээллийн урсгалыг сайжруулах
  2. 2.Татварын бааз суурийг өргөжүүлэн, татвар ногдуулалт, хураалтыг нэмэгдүүлж, сар, улирлын төлөвлөгөөг орлогын нэр төрлөөр жигд биелүүлж ажиллах
  3. 3.Төрийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах сонгон шалгаруулалт тендерийн үйл ажиллагааг цахимжуулж, олон нийтэд нээлттэй, ил тод, шударга, хүнд сурталгүй, шуурхай болгох
  4. 4.Орон нутгийн өмч хөрөнгийн бүртгэл, хяналтыг сайжруулж, сумдад байгаа хуучин барилга объектыг ажлын байр бий болгох зориулалтаар ашиглаж болох эсэх асуудлыг судлан шийдвэрлүүлэх
  5. 5.Төсвийн хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж, түүний нээлттэй, ил тод байдлыг хангаж, “Шилэн халаас” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх
  6. 6.Алслагдсан бүс нутгийн иргэдийн амьжиргааны өртөг, ажилгүйдэл, ядуурлын түвшин өндөр байгааг харгалзан, цалин, тэтгэмж, тэтгэврийн нэмэгдэл, татварын хөнгөлөлт үзүүлэх, хүйтний нэмэгдэл олгох болон мах, гурилын жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах,аймагт нефтийн бүтээгдэхүүнийг шууд импортлох эрх зүйн үндэслэлийг бий болгох зэрэг чиглэлээр Засгийн газарт асуудал тавих
  7. 7.Шинээр байгуулах үйлдвэрийн байршил, зах зээлийн багтаамжийн судалгааг аймгийн төв, сумдад бүсчлэн хийж, дүгнэлт гаргуулах, дотоодын нөөцдөө тулгуурлан, хайрга, чулуу, тоосгоны зэрэг барилгын материалын үйлдвэр байгуулах, шахмал түлш үйлдвэрлэхийг дэмжих
  8. 8.Орон нутагт иргэдийн бүлэг нөхөрлөлийг дэмжиж, хувиараа болон бичил уурхайгаар нүүрс, алт, давс зэрэг ашигт малтмал олборлогчдын ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлж ажиллах
  9. 9.Боршоо боомтын шалган нэвтрүүлэх цогцолборын барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх, Боршоо дахь худалдааны төвийн барилгыг барьж дуусгах
  10. 10.Малчин-Тэсийн, Малчин-Хар тэрмисийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ажлыг дуусгах
  11. 11.Дулааны станцын хоёр дахь эх үүсвэрийн барилга угсралтын ажил, шугам сүлжээний ажлыг дуусгаж, хариуцсан захиргаа, орон нутгийн өмчит аж ахуйг байгуулж ажиллуулах
  12. 12.Дулааны станцуудын болон цахилгаан, дулаан, цэвэр, бохир, хэрэглээний халуун усны шугам сүлжээнд холбогдох хэрэглэгчдийн судалгаа шинэчлэн гаргаж, дулаан дамжуулах төвүүдээс эхний ээлжинд холбох ажлыг зураг төсвийн дагуу үе шаттай хэрэгжүүлж эхлэх
  13. 13.Улаангомын зарим багийн нутагт газар төлөвлөлтийг дахин хийлгэх, нийтийн тээврийн зориулалтын автобусаар хангаж, үйлчилгээнд гаргах
  14. 14.Улаангом сумын 3-р багт баригдсан 100 хүүхдийн цэцэрлэг, Орон сууц хөтөлбөрийн 30 айлын орон сууцыг гадна инженерийн шугам сүлжээнд холбох
  15. 15.Гашууны гол, Тэрэм хад, Адаргана, Буянт хорооллын доод хэсэг, Улиасны хэв, Барилгын хорооллын дээд хэсэг, Далангийн чиглэлд цахилгааны байнгын эх үүсвэрээр хангах
  16. 16.1,2-р 64, 2-р 36 айлын орон сууцны өмнө байрлах гараж, зарим барилга чөлөөлөх, 2-р 36 айлын орон сууцны урд талбайд хүнсний худалдааны “Мини” зах байгуулах
  17. 17.64 айлын орон сууцны урд гаражийн аж ахуй, тоглоомын талбай, амралт чөлөөт цагаа өнгөрөөх байгууламж, автомашины задгай зогсоолын иж бүрэн зураг төсөв хийх
  18. 18.Аймгийн төвийн авто замын шинэчлэл, гэрэлтүүлгийн ажлыг үргэлжлүүлэх, Давст-Хандгайтын эхний 7,1 км замын засвар, Гашууны голын 75 урт метр гүүрний их засвар хийх, Ховдын Шивэрийн гол, Сагилын Харигийн голд модон гүүр барьж, Тэсийн голын 108 урт метр төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх
  19. 19.Тээл-Наранбулаг, Наранбулаг-Үзүүрийн булаг чиглэлийн хатуу хучилттай автозамыг барьж ашиглалтад оруулах, Улаангом-Өлгий чиглэлийн автозамын зураг төсвийг бэлэн болгох, барилга угсралтын ажлыг эхлүүлэх
  20. 20.Улаангом-Увс нуурын аялал жуулчлалын бааз чиглэлийн замын устай жалганд 2х2,5м-ийн дөрвөлжин хоолой тавих, Улаангомын Бор толгойн орчныг амралт, чөлөөт цагийн бүс болгох зураг төсөв хийлгэх
  21. 21.Худалдааны гудамжны явган замын ажлыг үргэлжлүүлж, 2 гүүрт өргөтгөл хийх, зарим төсөвт байгууллагуудын дэргэд автомашины зогсоол хийх
  22. 22.Улаангомд цэвэр усны 2-р эх үүсвэр, цэвэр усны цагираг шугамын ажлыг үргэлжлүүлж, Барилгын лаборатори, давтан сургалтын төвийг ашиглалтад оруулах
  23. 23.Аймгийн автовокзалын болон Өмнөговь сумын 36 айлын орон сууцны асуудлыг холбогдох яаманд тавьж шийдвэрлүүлэх
  24. 24.Бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн, бизнес аялал зохион байгуулах, үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргах
  25. 25.Түргэн, Зүүнхангай, Өндөрхангай сумдад ахуйн үйлчилгээний төв барих
  26. 26.Газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах, аймгийн аюулгүйн нөөцөд 1000 тн өвс, 100 тн хүчит тэжээл бэлтгэх, Өмнөговь сум дахь улсын нөөцийн салбарын склад, саравчийг засварлах,
  27. 27.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1945,0 мянган толгой мал, паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 700,0 мянган толгой мал, бруцеллёз өвчнөөс эрүүлжүүлэх шинжилгээнд 20,0 мянган толгой малыг хамруулж, мал сүрэгт ангилалт, ээмэгжүүлэлт, бүртгэлжүүлэлт хийх ажлыг үргэлжлүүлж, 30 мянган га-д бэлчээрийн хортон мэрэгч, үлийн цагаан оготны устгал хийх, 15 мянган га-д царцаатай тэмцэх арга хэмжээ авах
  28. 28.Мал, махны төрөлжсөн зах, малын түүхий эд цуглуулах анхан шатны боловсруулалт хийх сүлжээ агуулахуудыг бүсчлэн байгуулахыг дэмжих, ХАА-н гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах техник эдийн засгийн үзүүлэлт, зураг төсвийг хийлгэх
  29. 29.Үржлийн малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, улс, бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцох, 1500-2000 толгой үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулж, аймаг дотроо болон бусад аймгуудад сайжруулагчаар борлуулах ажлыг зохион байгуулах, мэл эмнэлэг, ариун цэвэр, оношлогоо шинжилгээний лабораторийг зарим тоног төхөөрөмжөөр хангах
  30. 30.“Ачит нуур”-ын сав газарт аймаг дундын отрын бүс нутаг байгуулан, зарим хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэх, Тэс суманд мал сүргийн чанар, бүтцийн туршлага судлах үзүүлэх сургуулийг зохион байгуулах
  31. 31.Бэлчээрийн зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн худаг 15-ыг шинээр гаргах, усан сан, хөв байгуулах судалгаа хийлгэх, Баруунтуруун сумын бэлчээрийн талбайгаас 20.0 мянган га газрыг тариалангийн талбайд шилжүүлж, эргэлтийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх
  32. 32.Аймгийн хэмжээнд 7,5 мянган га-д үр тариа, 250 га-д төмс, 185 га-д хүнсний ногоо тариалж, газар тариалангийн үйлдвэрлэлд бага, дунд оврын орчин үеийн өөрөө явагч техник, дүүжин чиргүүл, агрегат нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  33. 33.Улаангомын үерийн даланг сэргээн засварлаж, шинээр суваг шуудуу татах
  34. 34.Увс нуурын улсын тусгай хамгаалалттай газар, Ханхөхий, Хяргас нуурын байгалийн цогцолборт газарт байгаль хамгаалагчийн нэг загварын байр барих
  35. 35.Хяргас, Айраг нуурын загасны нөөц тогтоох судалгаа хийлгэж, агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах
  36. 36.Улаангомын хогны менежмент, эдийн засгийн төлөвлөгөө боловсруулах, хогны үйлдвэрийн зураг, төсөв хийлгэх                                        
  37. 37.Сумдад аймгийн телевизийн нэвтрүүлгийг хүлээн авах нөхцлийг бүрдүүлэх, хөдөөгийн малчид, иргэдийн гар утасны дугаарыг мэдээллийн санд оруулж, онцгой шаардлагатай үед яаралтай, шуурхай мэдээлэл дамжуулах арга хэмжээг үүрэн утасны компаниудтай хамтран зохион байгуулах
  38. 38.Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс байгуулан, хөдөлмөрийн бирж ажиллуулахын зэрэгцээ хувийн хөдөлмөр зуучлалыг бодлогоор дэмжин, аймаг, сумдын хөдөлмөр зуучлалын онлайн сүлжээ байгуулах, ажлын байр шинээр бий болгосон байгууллага, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэгчдийг зээлийн батлан даалтад хамруулах ажлыг эхлүүлэх
  39. 39.Бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг инноваци, шинэ технологи нутагшуулах, орчин үетэй нийцүүлсэн сургалтын эрэлт хэрэгцээг тодорхойлж, хэрэгжүүлэхэд чиглүүлэх
  40. 40.Сум, аж ахуйн нэгжийн захиалгаар зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлээр мэргэжилтэнг сургаж дадлагажуулах замаар жилд 1000-аас доошгүй ажлын байрыг шинээр бий болгох, ядуурлыг бууруулах болон хүнсний аюулгүй байдлын дэд хөтөлбөр боловсруулж батлуулах
  41. 41.Ахмадын сувиллын болон иргэдэд үйлчлэх халамжийн төвийн барилгыг ашиглалтад оруулах, асрамжийн газрын болон ахмадын хорооны барилгын дээвэр, сумдын ахмадын байрыг засварлаж, Улаангомд барих ахмадын ордны зураг төсөв хийлгэх
  42. 42.Өрхийн орлогогүй ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорилтот бүлгийн судалгааг гаргаж, мэдээллийн сан бүрдүүлэх
  43. 43.Хатуу хучилттай замын дагуу явган хүний замын гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтцийн стандартын дагуу засаж, налуу, товруутай болгон өөрчлөх
  44. 44.Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан, зорилтот бүлгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хөнгөн шуурхай хүргэх, халамжийн гэр өргөөний үйлчилгээ, оёдлын цех ажиллуулахыг дэмжих
  45. 45.Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонирхолд нийцсэн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг судалгаагаар эзэмшүүлэн, ажлын байраар хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургалт, мэдээлэл, үйлчилгээний байртай болгох
  46. 46.Стандартчилал, хэмжил зүйн хэлтсээс аймаг, сумын ЗДТГ-т чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2010 олон улсын стандартыг нэвтрүүлэхэд чиглэсэн ажил явуулах, хэмжил зүйн лабораторийн багаж төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх
  47. 47.1990 – 2000 онуудад өөрөөс үл хамаарах шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох ажлыг зохион байгуулах

 

Хоёр. Эрүүл чийрэг Монгол хүн

 

Эрүүл мэндийн байгууллагад үйлчилгээний болон харилцааны соёлыг нэвтрүүлж, иргэн бүр эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай, чанартай, хүртээмжтэй авах нөхцлийг бүрдүүлнэ.

 

  1. 1.Зооноз өвчин судлалын төв, Өндөрхангайн сум дундын эмнэлэгийн өргөтгөл /эмчийн 1 өрөө сууц бүхий/-ийн зураг төсөв хийлгэх
  2. 2.Зүүнхангай, Сагил, Бөхмөрөн, Цагаанхайрхан сумын эрүүл мэндийн төв, Тэс сумын эрүүл мэндийн төвийн барилгын дээврийн засвар хийх.
  3. 3.Өндөрхангай, Наранбулаг, Тариалан, Хяргас сумын эрүүл мэндийн төвүүдэд гүн өрмийн худаг гаргаж, нөхөн-үржихүйн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж сумын эрүүл мэндийн төвүүдийг ‘’Нөхөн-үржихүйн эрүүл мэндийн’’ загвар эмнэлгийн түвшинд хүргэх ажлыг эхлүүлэх.
  4. 4.Нэгдсэн эмнэлгийг хяналтын камерт холбон, сувилахуйн ур чадварын кабинет, насжилт судлалын кабинетийг стандартын дагуу шинэчлэн байгуулж, хөдөөгийн багийн эмч нарыг “Зөөврийн үзлэгийн байр” - тай болгох.
  5. 5.Эрүүл мэндийн байгууллагуудад цусны даралт болон амин чухал эрхтэн тогтолцооны үзүүлэлтүүдийг хянадаг мониторууд суурилуулж, Эрүүл мэнд-нийгмийн цогц үйлчилгээг хөдөөгийн иргэдэд үзүүлэх
  6. 6.Улаангом, хөдөөгийн сумдын айл өрхийн ариун цэврийн байгууламжинд ариутгал, халдваргүйтгэл, шавьжгүйтгэлийг хийж, иргэдийг халдварт өвчний эрсдлээс хамгаалах
  7. 7.Хүн амын дунд хорт хавдрын шалтгааныг илрүүлэх судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, үр дагаврыг нь арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх.
  8. 8.Сувилахуйн болон “Давсны хэрэглээг багасгах’’ дэд хөтөлбөрийг боловсруулж , хэрэгжүүлж эхлэх.
  9. 9.Авто тээврийн болон 0-5 хүртэлх насны   хүүхдийн дундах осол гэмтлийн шалтгааныг илрүүлэх судалгаа хийж , бууруулах арга замыг тодорхойлох.
  10. 10.Нэгдсэн эмнэлгийг түшиглэн оношлогооны төв, “Хүүхдийн гэр сувилал” байгуулж, автомашины парк шинэчлэл хийх
  11. 11.Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, Цусны эмч, Хэвлийн хөндийн дурангийн мэс заслын эмч, сувилагч нарыг клиникийн эмнэлгүүдэд 1 сараас доошгүй хугацаагаар мэргэшүүлэх, төрөх эмэгтэйчүүд, мэс заслын эмч, нарыг урьж ажлын байрны сургалт зохион байгуулах.  
  12. 12.Улаангом, Бөхмөрөн, Өндөрхангай, Баруунтуруун сумуудад хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулах.
  13. 13.Өндөрхангай, Өмнөговь, Баруунтуруун сум дундын эмнэлгүүдэд ‘’Эмнэлгийн хог хаягдлын менежмент‘’ ийг хэрэгжүүлж, нэн шаардлагатай тоног төхөөрөмж техник хэрэгслээр ханган Улаангом сумын 1 дүгээр багт эмийн сангийн үйлчилгээ бий болгоно.
  14. 14.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэн, “Эрүүл мэндийг дэмжигч” байгууллага, өрх, гэр бүлийг шалгаруулах журмыг шинэчлэн боловсруулж мөрдөж ажиллах.
  15. 15.Өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлж, мөсөн гулгуурын талбай байгуулан хүүхэд залуучууд хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэх.
  16. 16.БТСГ-ыг албан хэрэгцээний зориулалтын суудлын автомашинтай болгож, өсвөрийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл,сургалт хийх хэрэглэл материалаар хангах, Улаангом суманд “Хөл бөмбөгийн загвар” талбай байгуулах.

 

Гурав. Эрдэм боловсролтой Монгол хүн

 

  1. 1.Улаангом сумын Чандмань-Эрдэм ахлах сургуулийн, 4-р цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн, Малчин сумын дотуур байрны, Өмнөговь, Сагил сумын цэцэрлэгийн барилгыг шинээр ашиглалтанд оруулж, Тариалан сумын 640 суудалтай хичээлийн байрны барилгын ажлыг үргэлжлүүлэх
  2. 2.Сурагч бүрийн авьяасыг нээж илрүүлэх, хөгжүүлэх, “Авьяас”, “Ном” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажилд амжилт гаргасан иргэд, багш, хамт олон, сум, сургууль, цэцэрлэгийг дэмжин урамшуулах, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, материаллаг орчин бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, шатарчин, даамчин анги шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон сум бүрт зохион байгуулах
  3. 3.“Багш солилцоо”-ны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлнэ
  4. 4.Орон нутгийн онцлогийг тусгасансургалтын агуулга, арга зүй технологи бүхий аймгийн бие даасан хөтөлбөрийг анхан шатны сургалтанд боловсруулж хэрэгжүүлнэ.
  5. 5.Тэс, Өлгий сумын цэцэрлэгийн, Баруунтуруун, Хяргас сумын сургуулийн барилгын их засвар, Бөхмөрөн сумын дунд сургуулийн дээврийн,Улаангом сумын ахлах 3 дугаар сургууль, 3 дугаар цэцэрлэгийн сантехникийн засвар, Тэс сумын ахлах сургуулийн нэгдсэн уурын зуухны шинэчлэл хийх
  6. 6.Хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх боломж бүрдүүлэн, 20 нэр төрлийн хичээлээр анги нийтийн олимпиад зохион байгуулах
  7. 7.Тэс, Наранбулаг, Зүүнговь сумын соёлын төвийн, Улаангомд ардын язгуур урлагийн төвийн барилгыг ашиглалтанд оруулж, Улаангомд баруун монголын уламжлалт соёлын төвийн барилгын ажлыг эхлүүлэн, Бөхмөрөн сумын соёлын төвийн барилгын зураг төсөв хйилгэх
  8. 8.Сумдын Орон нутаг судлах танхимыг тохижуулах, үзмэрийн тоог нэмэгдүүлэх, сэргээн засварлах ажлыг хийх
  9. 9.Аймгийн Засаг даргын нэрэмжит “Авьяас-2013” хүүхдийн уралдаан, Баруун бүсийн хүүхдийн чуулган, язгуур урлагийн наадам зохион байгуулж, хүүхдэд ээлтэй сум, баг шалгаруулах
  10. 10.Хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажлыг эрчимжүүлэн, бүтэн өнчин хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх
  11. 11.Хүүхэд залуучуудын паркийн барилгыг ашиглалтанд оруулж, хүүхдийн ордны барилгын зураг төсөв хийлгэх
  12. 12.Улаангом коллежийн дотуур байрны засвар хийх
  13. 13.Баруун монголын уламжлалт соёлын төвийн барилгын ажлыг үргэлжлүүлж ардын язгуур урлагийн төвийн барилгыг ашиглалтанд оруулна.

 

Дөрөв. Аюулгүй орчинтой Монгол хүн

 

  1. 1.Ойжуулалт 150-иас доошгүй га, ногоон хэрэмийн туслах зурвас 20 га, ойн хортны устгалыг 5800 га талбайд хийж, 10 булаг шандын эхийг тохижуулах, ундрагыг сэргээх ажлыг зохион байгуулах
  2. 2.Нэн ховор, ховор, элбэг ургамлын төлбөрийн үнэлгээ, түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийн хураамжийг шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх
  3. 3.Увс нуур судалгааны өртөө, Сагил сумын Харигийн гол, Тэс сумын Тэсийн голд усны харуул байгуулах, Завхан, Тэс сумдын цаг уурын өртөөнд автомат станц байрлуулах
  4. 4.Аймгийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, сургалт сурталчилгаа зохион байгуулах
  5. 5.Аймгийн газар эзэмшил, өмчлөлийн байдалд хяналт үнэлгээ хийх замаар газар ашиглалтын аймгийн бодлогод шинэчлэлт хийж, хот төлөвлөлттэй уялдуулан олгодог болох
  6. 6.Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаа байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх
  7. 7.Улаангомын гэр хороололд телевизийн өргөн сувгийн кабель, интернетийн шугам татах
  8. 8.Улаангом политехник коллежийн ойжуулагч, цэцэрлэгжүүлэгч мэргэжлийн ангийн сургалтын түшиц баазын хүрээнд Огзомын ойг нөхөн сэргээх төслийг эхлүүлэх
  9. 9.ОХУ-ын Халимаг, Тува, Хакасс улсад ажлын айлчлал хийж, хамтын ажиллагааны гэрээ байгуулах, БНСУ, Япон улсын муж, хотуудтай харилцаа холбоо тогтоох ажлыг эхлүүлэх, БНХАУ-ын ШУӨЗО болон хөрш ОХУ-ын муж, улсуудад зохион байгуулдаг олон улсын форум, үзэсгэлэн худалдаанд бизнесийн төлөөлөгчдийг оролцуулах, ОХУ-аас модон материал нийлүүлж, дотоодын хэрэгцээг хангах ажилд дэмжлэг үзүүлэх
  10. 10.ОХУ-ын Красноярск мужид газар тариалангийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх курсад 3-аас доошгүй мэргэжилтнийг хамруулах
  11. 11.Хил орчмын бүс нутгийн иргэдийг хялбаршуулсан журмаар хил нэвтрэхэд саад болж буй бэрхшээлийг арилгах, ОХУ-д зорчих эрхээ хасуулсан иргэдийн талаар холбогдох байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх
  12. 12.Аймгийн төв, захын орчмын нутаг дэвсгэрт “Цагдаагийн иргэдэд үйлчлэх хэсэг”–ийг ажиллуулах
  13. 13.Цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэгж байгуулж, холбогдох байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах

 

Тав. Эрх чөлөөтэй Монгол хүн

 

Нийтийн алба, нийтийн үйлчилгээг тунгалаг нээлттэй болгож, хариуцлага, хяналтыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлж, хүнд сурталгүй, авлигаас ангид төрийн үйлчилгээг хөгжүүлнэ.

 

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах