• Мэдээлэл

  • Санхүү, эдийн засаг

Бусад

Хувийн хэвшлийг дэмжих асуудлаар банкныхантай санал солилцлоо

[2014-02-17 09:22:03]

“Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, гарсан саналд тулгуурласан бодлогын баримт бичиг боловсруулахаар холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа билээ.
Хэлэлцүүлгийн үеэр бодлогын баримт бичигт тусгах саналаас гадна зохион байгуулалтын арга хэмжээ авах, нэн яаралтай шийдвэрлэх, дахин зөвлөлдөх хүсэлтүүд цөөнгүй ирүүлсэн. Тиймээс хэлэлцүүлгийн мөрөөр хэд хэдэн ажил зохион байгуулж байгаагийн нэг нь зөвлөлдөх уулзалт юм. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимид, Засаг даргын зөвлөх Т.Эрдэнэбат нар Улаангомд үйл ажиллагааг явуулж байгаа арилжааны банкуудын удирдлагатай Иргэний танхимд уулзаж, санал солилцлоо.

2014 онд “Хувийн хэвшлээ дэмжиж, өрх бүрт төрийн үйлчилгээг хүргэх” зорилт тавьсан.  Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа баялаг бүтээгчид, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, шинэ, дэвшилтэд технологи нэвтрүүлэгчдээ дэмжиж, хамтран ажилласнаар орон нутаг хөгжинө, дагаад иргэдийн амьжиргаа дээшилнэ. Ингэхийн тулд төрийн зохистой бодлого боловсруулж, хэрэгжүүлэхээс гадна тэдэнд үр өгөөжтэй хөрөнгө оруулалт чухал. Тиймээс банкууд хувшийн хэвшил, үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлээр орон нутгийнхаа онцлогт нийцсэн банкны уян хатан бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой эсэх асуудлаар ярилцлаа.

Банкуудын удирдлагууд хэлэхдээ бидний хувьд хэдийгээр ашгийн төлөө байгууллага боловч орон нутагтаа баялаг бүтээж байгаа хүмүүстэй хамтран ажиллаж ирсэн. Цаашдаа ажилласаар байх болно. Үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа хүмүүсийн хувьд барьцаа хөрөнгө гэдэг зүйл тулгардаг. Батлан даалтын сан хэрэгжиж эхэлсэн учраас үүнийг шийдвэрлэх боломжтой болсон. Гэхдээ иргэдийн хувьд талх хийнэ гэж зээл авчихаад хувцас зардаг, эсвэл нэгнийгээ дууриагаад нэг суманд ижил төрлийн үйлдвэрлэл олноор бий болж зах зээлээ булаацалддаг. Тийм учраас Увс аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, сумдын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж тэр мэдээллээ бидэнд явуулбал зээл өгөхдөө үүнийг харгалзан үзэх боломжтой. Түүнчлэн бүх банкуудад олон төрлийн олон улсын хэмжээний хөнгөлөлттэй төслийн зээл гэж хэрэгждэг. Үүнийг ашиглахын тулд иргэд мэдлэг мэдээлэлтэй байх шаардлагатай байна. Тухайлбал банкуудад харилцах данстай, дансаар нь орлого зарлага хийгддэг. Дор хаяж “Хар дэвтэр”-тээ энэ мэдээллээ хөтлөх шаардлага тавьдаг. Үүнийг хийж хэвшээгүй учраас олон улсын төслүүдэд хамрагдах үндсэн шаардлагаа биелүүлж чаддаггүй гэж байлаа.

            Уулзалтын төгсгөлд “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд хамтран ажиллахыг хүссэн. Тухайлбал Жижиг дунд үйлдвэрийн мэдээллийн сан бүрдүүлэхээр судалгаа явуулж байна. Энэ хүрээнд нууц биш бол жижиг дунд үйлдвэрийн зээл авсан иргэдийн үйлдвэрийн төсөл мэдээллээ гаргаж өгөх, төрийн ямар үйлчилгээг банк гүйцэтгэх боломжтой тухайгаа саналаа ирүүлэх, тэтгэвэрийн зээл болон цалингийн зээлийн хүүг бууруулах боломжийг судлах гэсэн хамтран ажиллах хүсэлт тавьсан.

Банкуудын хувьд орон нутгийн салбарын хэмжээнд 100 сая-150 сая төгрөгийн зээл гаргах боломжтой. Харин Төв банкны оролцоотойгоор шийдэж байсан зээлийн хэмжээ нь одоогийн байдлаар 800 сая-1.5 тэрбум төгрөгт хүрч байсан гэж байлаа. Түүнчлэн зээлийн хүүний хувьд бусад аймгаас хамгийн доогуур байдаг гэдгээ онцолж байсан юм. 


www.uvs.gov.mn  

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах