• Мэдээлэл

  • Боловсрол, Эрүүл мэнд

Бусад

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа

[2014-05-09 12:42:03]

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс зохион байгуулсан  “Хүүхэд өөрөө удирдаж юу хийж чадах вэ?” жагсаалын хүрээнд Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

 

 Сургууль бүрийн шилдэг сурагчид оролцсон уг уулзалтаар Чимэд дарга тэдний өмнө тулгарч байгаа асуудал, санал бодлыг сонсож, сонирхсон асуултанд хариулт өгсөн юм. Тэд сургуулийнхаа сурагчдын зөвлөл, скаут, улаан загалмай, өсвөрийн цагдаа, эко клубын гишүүд учраас өөрсдийн өмнө тулгарсан хүндрэл бэрхшээлийг хөндөхөөс гадна хүрээлэн буй орчин, нийгмийн асуудлыг илүү түлхүү ярилцаж, санаа бодлоо илэрхийлж байлаа.

Тэдний ярианаас авууштай олон санал бодол, асуулт байснаас энд дурдахад: Сургуулиа төгсөж байгаа сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгодог тусгайлан мэргэшсэн багш, ажилтан хэрэгтэй байгаа тухай, гэр бүлдээ асуудалтай байгаа хүүхдүүдийг сонсож, зөвлөгөө өгөх сэтгэл зүйч сургууль бүр дээр ажиллах боломж байгаа эсэх, ямарваа нэгэн ажил хийхэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байдаг, түүнийг төсөл бичиж, сан үүсгэх хэлбэрээр шийдэж болох эсэх, хичээлээс гадуур хүүхдийн хөгжлийг дэмжсэн хүүхэд хөгжлийн төв, хүүхдийн ордон нэн чухал байгаа тухай, мөн хог хаягдлыг яаж багасгах, ажлын байрыг хэрхэн бий болгох зэрэг асуудал байлаа. Энэ бүх санал бодлыг цаашдын ажилдаа тусгаж, тулгарсан асуудлыг шат шатанд нь анхаарч, шийдэж ажиллахыг Чимэд дарга илэрхийлж, хамгийн гол нь үүнд сурагчид, хүүхэд бүрийн өөрсдийнх нь оролцоо чухал болохыг тэдэнд хэлээд хамтарч ажиллахыг хүслээ. Түүнчлэн  орчин тойрон, нийгмийн болж бүтэхгүй байгааг өөрчлөе гэвэл өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхийг зөвлөж, тэдэнтэй дараах 3 зүйл дээр тохиролцсоноор энэхүү уулзалт өндөрлөсөн юм.

1.    Хогоо ил хаяж байгаа хэнд нэгэнд сануулга өгч, хогийн саванд нь хийж хэвшүүлье, хаясан хогийг санаачлагаараа аваад хаяж байя.

2.    Байгаа хувцасаа цэвэрхэн өмсөж, өөртөө арчаатай амьдрая.

3.    Хөдөлгөөний дутагдлаас сэргийлье. Спорт, бүжгээр хичээллэж, бие бялдраа өв тэгш хөгжүүлье.

 

 

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах