• Зүүн цэс

  • Иргэний танхим

Иргэний танхим байгуулан ажиллуулсан тухай


 

            Увс аймгийн ИТХ-ын 2013-2016 оны бүрэн эрхийн хугацааны чиглэл, 2013 оны ажлын төлөвлөгөөнд бүх суманд иргэний танхим байгуулахаар тусгаж, сумдын ИТХ-ын 2013 оны төсөвт иргэний танхимын ажилтны орон тоо, цалингийн санг суулган өгч,  сум хөгжүүлэх сангаас  хөдөөгийн сумдад 11,0 сая, аймгийн төвд 40,0 сая төгрөгт багтаан нийт 327 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөн техник хэрэгсэл тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл нийлүүлэх  худалдан авалтыг зохион байгууллаа.

            Аймгийн ИТХ-ын ажлын албанаас Иргэний танхимын ажилтны “Ажлын байрны тодорхойлолт”-ыг боловсруулан гаргаж, түүний дагуу хууль эрх зүйн дээд боловсролтой иргэнийг төрийн албаны нөөцөөс нөхөн томилох, мөн төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах зэрэг ажлууд хийгдлээ.

            Иргэний танхимыг байгуулах, хэрхэн ажиллуулах асуудлаар сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга нарт 1-р сард семинари өгч, танхимын ажиллах журмыг гаргаж, танхимын ажилтнуудын анхны семинарыг  зохион байгуулах зэрэг арга зүйн удирдлагаар хангах ажил үргэлжлэн явагдаж байна.

Иргэний танхимаар болон багийн ИНХ-уудаар Орон Нутгийн  Хөгжлийн Санг зарцуулах, аймгийн 2013 оны, мөн цаашдын жилүүдийн хөрөнгө оруулалтын ажлуудад санал авах, хурлын зар мэдээний болон сумын дүрэм зэрэг шууд ардчиллыг бодит ажил болгох хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, цаашдаа аймгийн ИТХ-ын болон

 

Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх нийтлэг асуудал, цаг үеийн тулгамдсан бусад томоохон асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн өмнө  заавал иргэдийн хэлэлцүүлэг явуулж түүнээс гарсан санал дүгнэлтэнд үндэслэдэг байх журам тогтоон мөрдүүлж байна.

Ийнхүү шаардлагатай боловсон хүчин, санхүү төсөв, материаллаг баазыг бүрдүүлэх, арга зүйн удирдлагаар хангах асуудлыг 2013 оны 1-р улиралд багтаан  бүрэн шийдвэрлэснээр Увс аймгийн бүх суманд иргэний танхим ажиллах нөхцөл бүрдэж, түүнийг жинхэнэ утгаар нь ажиллуулж эхэлсэн болохыг мэдээлж байна. .

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах