• Хууль эрх зүй

Буцах

Тэргүүлэгчдийн тогтоол 2013.04.30

   Орон  нутгийн  өмчийн хуулийн  
               этгээдийн  талаарх  журамд өөрчлөлт
    оруулах тухай
    

         Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  77 дугаар зүйлийн  77.1, 77.2.1, 77.3 дахь заалт, аймгийн  Засаг  даргын  зөвлөлийн хурлын  2013 оны 4-р сарын  20- ний өдрийн 10 тоот   тэмдэглэлийг үндэслэн ТОГТООХ нь:
Нэг.  Аймгийн  ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2011  оны  07-р сарын  08-ны өдрийн  89-р тогтоолын 1-р  хавсралтаар  батлагдсан  Орон  нутгийн  өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж авах, бүртгэх, худалдах, шилжүүлэх, актлах журмын 8.6 дахь заалтын 500.000 /Таван  зуун  мянга / гэснийг 1.500.000/ Нэг сая таван  зуун  мянга/ гэж өөрчилсүгэй.
    Хоёр. Энэхүү журмын өөрчлөлтийг мөрдүүлж  ажиллахыг  Орон  нутгийн  өмчийн алба/Д.Цогт-Очир /-д  даалгасугай.

                                                   ДАРГА                                  Ч.ЧИМЭД


Үндсэн хөрөнгийн тухай


     Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь заалт,  аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын 2013 оны 04  дугаар  сарын 20-ны өдрийн  тэмдэглэл, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн А/89 тоот тогтоолын 7.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ  нь:
              Нэг: Дуудлага худалдаагаар худалдан борлуулах, актлах  хөрөнгийг  хавсралтаар баталсугай.
               Хоёр:  Энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Орон нутгийн өмчийн албаны дарга   / Д.Цогт-Очирт / - д үүрэг болгосугай.

ДАРГА                                 Ч.ЧИМЭД


    Хуралдаан товлон зарлаж, хэлэлцэх
асуудлыг  тогтоох тухай



     Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 , 23 дугаар зүйлийн 23 ын 4 дэх заалтуудыг тус тус үндэслэн аймгийн ИТХ ын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
Нэг. Увс аймгийн ИТХ ын  ээлжит бус IV хуралдааныг 2012 оны  5 - р сарын 15  - ны өдөр Улаангомд хуралдуулахаар товлосугай.
Хоёр. Аймгийн ИТХ ын ээлжит бус IV хуралдаанаар :
1.     Орон нутгийн хөгжлийн сангийн зарим хуваарилалтыг өөрчлөх тухай
        Илтгэгч нь: Аймгийн Засаг дарга  Д.Цэндсүрэн
2.    Аймгийн 2013 оны төсвийн  тодотголын   тухай
Илтгэгч нь Аймгийн  ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Ч.Энхбаяр
зэрэг асуудлуудыг  тус тус хэлэлцүүлэхээр тогтоосугай.
Гурав. Аймгийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаанаар хэлэлцэх асуудлыг боловсруулах ажлын хэсэг томилон ажиллуулж, холбогдох мэдээллийг хурлын хороод, төлөөлөгчдөд урьдчилан хүргүүлэх зэрэг бэлтгэл хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнд даалгасугай.
 
                 ДАРГА              Ч.ЧИМЭД

Буцах

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах