• Хууль эрх зүй

Буцах

Аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны журмыг батлах тухай

 

 УВС АЙМГИЙН

 

 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

 

 

ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

 

 

 

 

2012-12-26                                   Дугаар 1/9                                      Улаангом. 

Аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны

журмыг батлах тухай

Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

Нэг. Аймгийн ИТХ-ын дэгийг нэгдүгээр, төлөөлөгчдийн ажиллах журмыг хоёрдугаар, тэргүүлэгчдийн ажиллах журмыг гуравдугаар , хурлын хороодын ажиллах журмыг дөрөвдүгээр, намын бүлгийн ажиллах журмыг тавдугаар, Аймгийн ИТХурал, Тэргүүлэгчид, ажлын албанаас аймгийн Засаг дарга, ЗДТГ, бусад байгууллага, иргэдтэй харилцах, хамтран ажиллах журмыг зургадугаар хавсралтаар тус тус баталсугай

Хоёр. Хурлын хороодын ажиллах журамд нэмэлт оруулан, нэр бүрэлдэхүүнийг тогтоож батлан мөрдүүлэхийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгасугай.

Гурав. Энэхүү журмуудыг үйл ажиллагаандаа мөрдөж биелүүлэхийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнд нь хяналт тавьж шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байхыг аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажлын албанд үүрэг болгосугай.

 

ДАРГА                       Ч.ЧИМЭД

 

 

 

 

Аймгийн ИТХ-ын 2012 оны 12-р сарын 04-ны

                                        Анхдугаар хуралдааны  1/09  тоот тогтоолын

1-р хавсралтаар батлав.

Аймгийн ИТХ-ын хуралдааны байнгын дэг

Нэг. Ерөнхий зүйл

1-1. Төлөвлөгдсөн хуралдааныг ээлжит, цаг үеийн  шаардлагаар товлон зарласан хуралдааныг ээлжит бус хуралдаан гэнэ. Хуралдааныг хийсэн цаг хугацааны дарааллаар нь дугаарлана.

1-2 Хуралдааныг байнгын дэгээр , шаардлагатай бол түүнийг тодотгосон дотоод журмаар зохион байгуулна.

1-3. Хуралд намын бүлэг, хурлын хороод , түр хороод, ажлын хэсэг байгуулж хуралдааны болон тэргүүлэгчдийн хурлаас баталсан журмын дагуу ажиллуулж болно.

1-4 Энэхүү байнгын дэгийг дараагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаас байнгын дэгийг шинэчлэн  батлах хүртэл мөрдөнө.

1-5 Энэхүү байнгын дэг нь сумдын ИТХ-ын байнгын дэгийн нийтлэг үндэслэл болно.

Хоёр .Бэлтгэл хангах

 2-1 Хуралдаанаар хэлэлцэх асуудлаар асуудал оруулагчдаас бичгээр албан ёсны санал авсны дараа тэргүүлэгчдийн хурлаас хуралдаан хийх газар, хугацааг товлож, хэлэлцэх асуудал, хэн оруулах тухай тогтоол гаргаж төлөөлөгчид, асуудал оруулагчид хүргүүлнэ. Батлагдсан асуудлыг хасах, түүний нэр, хариуцсан эзнийг өөрчлөхийг хориглоно. Асуудал нэмж оруулах, өөрчлөх бол зохих шийдвэр гаргуулна .           2-2. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын  төслийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр  сурталчилж, иргэдийн болон нийгмийн бүлгүүдийн санал, дүгнэлтийг авах, шаардлагатай бол ярилцлага, олон нийтийн хэлэлцүүлэг явуулан гарсан санал дүгнэлтийг тусгана.

 2-3 Хуралдаанд оруулах асуудал нь үндсэн мэдээлэл (илтгэл, хавсралт илтгэл, сонсгол-мэдээлэл), холбогдох тооцоо, хуваарь зэрэг хавсралт, гарах шийдвэрийн төслөөс бүрдэнэ.

 2-4 Дунд, урт хугацааны болон төрөлжсөн хөтөлбөр, чиглэл, төлөвлөгөө зэрэг эдийн засаг, нийгэм соёлын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэгч байгууллага, албан тушаалтан нь уг асуудалд холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийн  болон олон нийтийн хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг тусган боловсруулж хурлын тогтоол, бусад шийдвэрийн төслийг хууль зүйн хүрээнд бэлтгэж асуудал оруулах эрх бүхий этгээдээр дамжуулан Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлнэ.

2-5 Аймгийн хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлт, шинэ оны үндсэн чиглэл, төсвийн төлөвлөгөөний гүйцэтгэл, шинэ оны төсвийн төслийг аймгийн Засаг даргаас, эсвэл түүний зөвшөөрсөн этгээдээс Хурлын тэргүүлэгчдэд өргөн мэдүүлнэ.

2-6 Хуралдаанаар хэлэлцэх асуудлаар холбогдох байгууллага (аудит, санхүүгийн хяналтын зэрэг), хурлын хороод дангаараа буюу хамтран санал дүгнэлт гаргаж хуралдаанд .хэлэлцүүлнэ.

2-7  Хурлын хороод, шаардлагатай тохиолдолд намын бүлгүүд нь уг  асуудлыг хэлэлцэж санал дүгнэлтээ гарган, бичгээр үйлдэж,  хуралдаан эхлэхээс ажлын 8 –с доошгүй  цагийн өмнө хурлын даргад өгнө .

2-8. Хуралдаанд асуудал оруулагч нь үндсэн илтгэлийг 35 минут хүртэл хавсралт илтгэл, мэдээллийг 15 минут хүртэл хугацаанд багтааж танилцуулахаар, илтгэл,  мэдээллийн тойм, хавсралт судалгаа, тооцоо, лавлагаа, шийдвэрийн төслийг бэлтгэнэ.

2-9 Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж гаргасан санал, дүгнэлт, зөвлөмжийг тусган эцэслэн боловсруулсан материалыг хуралдаан эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө хурлын ажлын албанд ирүүлж, төлөөлөгчид, хурлын хороодод  хүргүүлэх ажлыг асуудал бэлтгэн оруулагч хариуцаж зохион байгуулна.

2-10 Хуралдаанд хэлэлцэж байгаа асуудлаар гарах шийдвэрийн үндэслэлийг сайжруулж оновчтой болгохын тулд тайлбар авах , судалгаа шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах зорилгоор шинжээчдийг томилон ажиллуулах, урьж тайлбар авч болно.

2-11 Хэлэлцэх асуудлыг бэлтгүүлэх, санал дүгнэлт гаргуулах, шийдвэрийн

төсөл бэлтгүүлэх зорилгоор тухайн асуудлаархи хороодыг урьдчилан болон хуралдааны үеэр ажиллуулна.

2-12 Хэлэлцэх асуудал нь боловсруулалтын шаардлага хангаагүй, өгсөн зөвлөмж чиглэлүүдийг тусгаагүй гэж үзвэл тэргүүлэгчдийн хурлаас , аймгийн бодлого, орон нутгийн нийтлэг эрх ашигт нийцээгүй гэж үзвэл хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар буцааж болно.

2-13 Хуралдаанд холбогдох байгууллага, албан тушаалтнуудыг урилгаар оролцуулах,  явцыг нь  шууд дамжуулах, улс төрийн болон ТББ-ууд,иргэд , хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад ажиглах , сурвалжлах нөхцөл бүрдүүлж  ил тод нээлттэй байдлыг хангана.

2-14 Хуралдааны бэлтгэл хангах , техник зохион байгуулалтын ажлыг тусгай төлөвлөгөөгөөр зохицуулна . Хуралдааны үеийн ажлын аппаратад хурлын ажлын албаны болон ЗТДГ-ын ажилтнууд ажиллана. Хуралдааны үеийн техник хэрэгсэл, байр, хоол, тээвэр, соёлын зэрэг бусад үйлчилгээг захиалгын дагуу ЗДТГазар хурлын ажлын албатай хамтран зохион байгуулна.

Гурав. Хуралдааны   дотоод журам

3-1 Хуралдаанд хэлэлцэх асуудлын тоо, ач холбогдол, үргэлжлэх хугацаа зэрэг  онцлог байдлаас хамааран энэхүү дэгийг тодотгох , зарим зүйлийг нь мөрдөх боломжгүй гэж үзвэл тэрхүү онцлог байдлыг тусгасан дотоод журмыг батлаж тухайн хуралдаанд мөрдөж болно.

3-2 Төлөөлөгч хүндэтгэн үзэх ( өвчтэй , алс ажлаар явсан) шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүйд хүрвэл энэ тухайгаа Хурлын даргад урьдчилан мэдэгдэж чөлөө авна. Чөлөө аваагүй тохиолдолд  хуралдааныг  тасалсанд тооцно.

3-3 Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг  орхиж гарахыг хориглоно.

3-4 Хуралдаанд зориудаар оролцоогуй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна.

3-5 Хуралдаанаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр бол тооллогын комисс, шаардлагатай үед шийдвэрийн төсөл бэлтгэх редакцын комиссыг төлөөлөгчдөөс байгуулж, ажлын шаардлагаар төлөөлөгчид, мэргэжлийн хүмүүсийн оролцоотой ажлын хэсгийг томилон ажиллуулж болно.

3-6 Өглөөний хуралдааныг 8.00-12.00 цаг, өдрийн хуралдааныг 13.00-17.00 цагт, 2 цаг тутамд 10 минутын бага, 4 цаг тутамд 1 цагийн их завсарлагатайгаар явуулна. Шаардлагатай бол хуралдааны цагийг сунгаж оройн хуралдаан хийж болно. Оройн хуралдаан 3 цагаас илүүгүй хугацаагаар үргэлжилнэ.

3-7 Хуралдаан даргалагч нь дэг, дотоод журам, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдаан удирдах дарааллын дагуу  хуралдааныг удирдана. Үүнд: Хуралдааныг нээж хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг батлуулж хэлэлцэх асуудлыг танилцуулах, бусад мэдээлэл, намын бүлэг, хурлын хороодын санал дүгнэлтийг сонсгох, асуулт, асуулга тавих, түүнд хариу өгүүлэх, үг хэлэх, санал шүүмжлэл гаргах, завсарлага авах зөвшөөрөл олгох, хуралдаанд үйлчлэх ажлын хэсэг, комиссууд байгуулах, зөрүүтэй саналуудыг томьёолон санал хураалгах, гарах шийдвэрийг хэлэлцүүлж батлуулж хуралдааны хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хуралдааны үр дүнг нэгтгэн дүгнэх зэргийг ойлгоно.

3-8 Хуралдаан даргалагч  нь асуулт, асуулга тавих, үг хэлэх, санал шүүмжлэл гаргах төлөөлөгчдийн нэрсийг авч дараалал тогтоож, хурлын  ажлын алба завсарлага бүрийн дараа ирцийг бүртгэж, төлөөлөгчдийг хуралдаанд бүрэн оролцуулах, ил санал хураалтын дүнг тоолж нэгтгэн, хурлын бичиг баримтыг бүрдүүлэн, хуралдааны явцын дэлгэрэнгүй тэмдэглэл, төлөөлөгчид, урилгаар оролцогчдын хэлсэн үг, асуусан асуулт, хариулт, нээлт, хаалтын үгийг бүрэн тэмдэглэж өөрсдөөр нь хянуулж баталгаажуулан,  гарын үсэг зуруулна. Намын бүлэг, хороодын ажиллах байрыг хуваарилан зохицуулна.

3-9 Төлөөлөгчид хэлэлцэх асуудалтай урьдчилан сайтар танилцсан дахин танилцуулга хийх шаардлагагүй гэж үзвэл  тухайн асуудлаарх хэлэлцүүлгийг шууд эхлүүлж болно

3-10 Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу нэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний эцэст дараагийн асуудалд шилжинэ. Тухайн асуудалд нэмэлт боловсруулалт хийх эсвэл нэмэлт мэдээлэл авах,  бусад шалтгаанаар хэлэлцэх нь хойшлогдвол уг асуудлыг нээлттэй орхиж дараагийн асуудлыг , хоорондоо уялдаа холбоо бүхий асуудлуудыг хамтруулан хэлэлцэж болно.

3-11  Хэлэлцэж буй нэг асуудлаар хуралдаанаас нэг удаа 30 минутын завсарлага авч болно. Хэрэв энэ хугацаанд бүлэг хуралдаанаа дуусгаж амжихгүй бол бүлгийн ахлагч, түүний орлогч нь хуралдааны танхимд ирж хуралдааны даргад бүлгийн саналыг албан ёсоор танилцуулна. Хуралдааны дарга асуудлыг нягталж үзээд нэг удаа 20 минут хүртэл хугацааг сунгаж болно. Олгосон хугацаа дууссаны дараа хуралдааны дарга шаардаж хуралдаанд оролцуулна. Хугацаа дуусмагц намын бүлэг хуралдааны танхимд орж ирэхгүй бол хуралдаанд төлөөлөгчдийн олонхи ирсэн тохиолдолд хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзэн үргэлжлүүлэн явуулна.

3-12 Амаар болон бичгээр тавьсан асуулт, асуулгад хариу авах хугацаа заагаагүй бол тухайн үед нь эсвэл тухайн хуралдааны үеэр хариу өгүүлнэ. Харин шалгаж тодруулах, судлаж үзэх, мэдээлэл авахад хугацаа шаардагдахаар бол дараагийн хуралдаан дээр, эсвэл бусад хэлбэрээр хэзээ хариу өгөхөө мэдээлж хуралдааны тэмдэглэлд тусгуулна. Бичгээр тавьсан асуултыг уншиж сонсгоно. Ижил утгатай асуулт, а

Буцах

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах