• Хууль эрх зүй

Буцах

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын тухай

УВС АЙМАГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2013 оны .01сарын 29 өдөр                                                      Дугаар3/01               Улаангом

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын тухай

 

"Аймгийн хэмжээнд 2012 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл цаашид авах арга хэмжээний тухай" аймгийн Прокурор М.Эрхэмбаатарын илтгэлийг хэлэлцээд аймгийн ИТХ-ын III хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. Аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөл / дарга Ч.ЧимэдАд ДААЛГАХ нь:

1.1   Аймгийн ГХУСАЗЗөвлөл, хууль хяналтын байгууллага, иргэдийн оролцоо, хууль сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг судлах "1 сарын аян" зохион байгуулах.

1.2   Архидан согтуурахтай Тэмцэх тухай Монгол улсын хуульд нийцүүлэн согтууруулах ундаагаар үйлчлэх , худалдах журмыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх

1.3   Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх тухай Монгол улсын хуулинд нийцүүлэн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэйгээр авах журам боловсруулан хэрэгжүүлэх, түүнд шаардлагатай зардлын санхүүжилтийг судлан шийдвэрлүүлэх арга хэмжээг авах.

1.4   Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах, малчдын хөдөлмөрөө хоршиж ажиллахыг хөхүүлэн дэмждэг ,"Төв аймгийн Эрдэнэсант сумын туршлага"ыг сонгон авсан 1 суманд хэрэгжүүлж, үр дүнг тооцох зэрэг ажлыг 2013 оны ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх

Хоёр. Харъяа нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд ахиц өөрчлөлт гаргахад   бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэн,

шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймаг, сум, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. ГХУСАжилд өөрийн байгууллага, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч ажиллахыг аймгийн Прокурор, Шүүх, Цагдаа, ШШГАлба, ХЦ-ийн хороод, ОБХэлтэс, ТЕГ-ын харъяа Увс аймаг дахь газар зэрэг байгууллагуудын удирдлагуудад зөвлөмж болгосугай.

Дөрөв. Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж үр дүнг хагас жил тутам Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж байхыг ГХУСАЗЗ / нарийн бичгийн дарга / -д даалгасугай.

Дарга Ч.Чимэд

Буцах

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах