• Зүүн цэс

  • Файлын сан

Иргэний танхим байгуулан ажиллуулсан тухай


 

            Увс аймгийн ИТХ-ын 2013-2016 оны бүрэн эрхийн хугацааны чиглэл, 2013 оны ажлын төлөвлөгөөнд бүх суманд иргэний танхим байгуулахаар тусгаж, сумдын ИТХ-ын 2013 оны төсөвт иргэний танхимын ажилтны орон тоо, цалингийн санг суулган өгч,  сум хөгжүүлэх сангаас  хөдөөгийн сумдад 11,0 сая, аймгийн төвд 40,0 сая төгрөгт багтаан нийт 327 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөн техник хэрэгсэл тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл нийлүүлэх  худалдан авалтыг зохион байгууллаа.

            Аймгийн ИТХ-ын ажлын албанаас Иргэний танхимын ажилтны “Ажлын байрны тодорхойлолт”-ыг боловсруулан гаргаж, түүний дагуу хууль эрх зүйн дээд боловсролтой иргэнийг төрийн албаны нөөцөөс нөхөн томилох, мөн төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах зэрэг ажлууд хийгдлээ.

            Иргэний танхимыг байгуулах, хэрхэн ажиллуулах асуудлаар сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга нарт 1-р сард семинари өгч, танхимын ажиллах журмыг гаргаж, танхимын ажилтнуудын анхны семинарыг  зохион байгуулах зэрэг арга зүйн удирдлагаар хангах ажил үргэлжлэн явагдаж байна.

Иргэний танхимаар болон багийн ИНХ-уудаар Орон Нутгийн  Хөгжлийн Санг зарцуулах, аймгийн 2013 оны, мөн цаашдын жилүүдийн хөрөнгө оруулалтын ажлуудад санал авах, хурлын зар мэдээний болон сумын дүрэм зэрэг шууд ардчиллыг бодит ажил болгох хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, цаашдаа аймгийн ИТХ-ын болон

 

Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх нийтлэг асуудал, цаг үеийн тулгамдсан бусад томоохон асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн өмнө  заавал иргэдийн хэлэлцүүлэг явуулж түүнээс гарсан санал дүгнэлтэнд үндэслэдэг байх журам тогтоон мөрдүүлж байна.

Ийнхүү шаардлагатай боловсон хүчин, санхүү төсөв, материаллаг баазыг бүрдүүлэх, арга зүйн удирдлагаар хангах асуудлыг 2013 оны 1-р улиралд багтаан  бүрэн шийдвэрлэснээр Увс аймгийн бүх суманд иргэний танхим ажиллах нөхцөл бүрдэж, түүнийг жинхэнэ утгаар нь ажиллуулж эхэлсэн болохыг мэдээлж байна. .

Увс аймгийн ИТХ-ын 2013 оны 1-р сарын ажлын мэдээ



     Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн  гуравдугаар хуралдаан 2013 оны 1-р сарын 29-нд хуралдав. Хуралдаанаар  аймгийн  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын  өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний  тухай аймгийн Ерөнхий  прокурор  Б.Эрхэмбаатарын   мэдээлэл,  аймгийн  Засаг даргын  мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн  үйл ажиллагааны төлөвлөгөө дэмжих тухай  аймгийн Засаг дарга  Д.Цэндсүрэнгийн илтгэл,  аймгийн 2013 оны  газар  зохион байгуулалтын  төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  ГХБХБА-ны дарга  Г.Отгонболдын  мэдээллийг тус тус хэлэлцэв. 1-р сарын 28-нд  дээрх асуудал тус бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулж Хурлын хороод хамтарсан санал дүгнэлт гарган хуралдаанд оруулав. Аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчдөд цахим технологи нэвтрүүлэх худалдан авалт  зарлаж, шалгаруулалт явуулж , бүтээгдэхүүнийг  нийлүүлснээр  хуралдааны төгсгөлд  IPAD өглөө.

  Аймгийн  ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 3 удаа хуралдаж 10 асуудал хэлэлцэн  26 заалт бүхий 10 тогтоол гаргалаа.

1-р сарын 3-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар 1. Улсын  сайн малчин, тэргүүний тариаланч цолоор шагнуулах 4 хүнийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд уламжилсан.

2. ОНӨ-ийн 11030,0 сая төгрөгийн  хөрөнгийг  дуудлагын худалдаагаар  худалдан борлуулахаар, 86945,7сая төгрөгийн хөрөнгийг акталж, данс бүртгэлээс хасаж, 658205,9 сая төгрөгийн хөрөнгийг  балансаас балансад шилжүүллээ.

3. Төрийн дээд шагнал, одон медалиар шагнуулах тухай хэлэлцээд Гавьяат цолоор шагнуулахаар 2,  Байлдааны  гавьяаны  улаан тугийн одонгоор 1, “ Алтан гадас” одонгоор 2 хүнийг шагнуулахыг дэмжиж  Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

1-р сарын 14-ний өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар: 1. Аймгийн ИТХ-ын 3-р хуралдааныг 2013 оны 1-р сарын 29-нд хуралдуулахаар товлож, 3 асуудал хэлэлцэхээр баталлаа.

2. Улаангом суманд баригдах 3-р 16 айлын орон сууцнаас  боловсролын салбарын ажилтнуудад 6, эмнэлэгт 4, цагдаагийн газарт 2, аймгийн ЗДТГ-т 4 квот тус тус хуваарилав.

3. Аймгийн ИТХ-ын худалдан авах ажиллагааны үнэлгээний хороог 5хүний  бүрэлдэхүүнтэй  байгуулав.

    1-р сарын 25-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар: 1.Аймгийн ИТХ-ын  Тэргүүлэгчдийн 2013 оны  ажлын төлөвлөгөөг  батлав.

2. Аймаг, сум, дүүргийн  ИТХ-ын сонгуулийн Увс аймгийн хороог 2013 оны 1-р сарын 25-ны өдрөөр тасалбар болгон татан буулгав.  

3. Төрийн дээд шагнал, одон медалиар шагнуулах тухай хэлэлцээд Гавьяат цолоор шагнуулахаар 4, “Алтан гадас” одонгоор 16, Хөдөлмөрийн хүндэт медалиар 18 хүнийг шагнуулахыг дэмжиж Ерөнхийлөгчийн Тамгын газарт  уламжиллаа.

4. Аймгийн ИТХ-ын 3-р хуралдаанаар хэлэлцэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын  өнөөгийн байдал, цаашид авах  арга хэмжээний  тухай  аймгийн Ерөнхий прокурорын мэдээллийг хэлэлцэв. Бусад 2 асуудлыг 28-ны өдрийн Хурлын хороодын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Мөн  сумдын ИТХ-ын дарга,  Засаг дарга нарын 3 өдрийн сургалтыг 24-26-ны өдрүүдэд  аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулав.

Сумдад ажиллуулах иргэний танхимын ажилтны ажлын байрны тодорхойлолтыг  боловсруулсан. ТАЗ-д  захиалга өглөө.

2013 оны 1-р сард А/23 тоотоор аймгийн ГХУСАЗЗ-ийн  бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж ажиллах журмыг  шинэчиллээ. ГХУСАЗЗ-ийн  хурлыг 2 удаа  хуралдуулж аймгийн хуралдаанд тавих  ерөнхий  прокурорын  мэдээллийг хэлэлцэн  2013 оны  ажлын  төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. ХОМ  гаргагчдын нэрсийн жагсаалтыг  АТГ-т хүргүүлсэн.

Ерөнхийлөгчийн сонгуулийн  бэлтгэл, ХОМ-ыг  гаргах зэрэг асуудлаар хугацаатай  үүрэг  өгч  гүйцэтгүүлэх, мэдээ  судалгаа гаргуулах ажлыг зохион байгууллаа.

19 сумын ИТХ-ын төсвийн менежерүүдэд санхүүгийн тэмдэг захиалан хийлгэж хүлээлгэн өглөө.  Аймгийн ИТХ-ын 2013 оны  ажлын төлөвлөгөө, ажлын албаны  бүтэц, орон тоо, ажилтнуудын ажлын байрны  тодорхойлолтыг  шинэчлэх, хуралдаан, семинари сургалтын  бэлтгэл хангах төлөвлөгөө, хөтөлбөр зэрэгт холбогдох талуудын санал авч  боловсруулах, хэлэлцүүлэн батлуулах ажил хийгдлээ.

Увс аймгийн ИТХ-ын 2013 оны 2-р сарын ажлын мэдээ


  Аймгийн  ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 1 удаа хуралдаж 3 асуудал хэлэлцэн  6 заалт бүхий  3 тогтоол гаргалаа.
2-р сарын 6-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар 1. Аймгийн ИТХ-ын ажлын албаны  бүтцийг  тогтоох тухай  хэлэлцээд  удирдах, бодлого боловсруулах,  хэрэгжилтийг  зохион байгуулах гэсэн 3 шатлалтай, 10 орон тоотой ажиллахаар шинэчлэн тогоож, тэдгээрийн ажлын байрны  зорилгыг батлав.  
2. Аймгийн төв Улаангомыг улсын зэрэглэлтэй  хот болгохыг дэмжлээ.
3. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2013.01.14-ны  А/20 тоот тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй  болголоо.  
  Төрийн жинхэнэ  албан тушаалд  анх орох  иргэний  нөөцөөс 5 хүнийг сумын иргэний танхимын  ажилтанаар  ажиллуулахаар томиллоо.
Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар  ЗГХЭГ-аас зохион байгуулж буй 2-р сарын  25-27–ны  “Шууд ардчилал, иргэдийн  оролцоотой төсвийн менежмент” үндэсний  сургалт, зөвлөгөөн, “Бичил уурхайн  тулгамдсан асуудлаар  зөвлөлдөх уулзалт”, Орон нутгийн  удирдлагын нэгдсэн  сургалтанд хамрагдав.
Аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүдийн  ажлын байрны  тодорхойлолтыг боловсруулан, 2 мэргэжилтэнг шинээр ажилд томиллоо.
   Аймаг, сумдын  ИТХ-ын төлөөлөгч,удирдах ажилтан  522  албан тушаалтны  2012 оны  хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон  хөрөнгө, орлогын  мэдүүлгийг  цахим мэдээллийн санд  
орууллаа.
   ГХУСАЗЗ-ийн  2012 оны  ажлын  тайланг Хууль зүйн яаманд,  2012 оны  орон нутгийн  сонгуулиар  байгуулагдсан аймаг, сумдын ИТХ-ын бүтэц, бүрэлдэхүүний  судалгааг 11 маягтын дагуу гаргаж   ЗГХЭГ-т , Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсэг байгуулсан сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын нэгтгэлийг СЕХ-нд тус тус хүргүүллээ.

ИТХ-ын ажлын алба Онцлох мэдээ I-р нүүр

ИТХ-ын ажлын алба Онцлох мэдээ II-р нүүр

УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ, ШИЙДВЭРҮҮДИЙН ЭМХЭТГЭЛ, ТАНИЛЦУУЛГА /2004-2012 он/

Шинэ мэдээ № 01

Увс аймгийн ИТХурал хагас жил тайлан

Татах

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Бөхмөрөн суманд ажиллаж, аялж, амарлаа.

Татах
  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах